HumanZ POST
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HumanZ POST, Social Media Agency, Ulaanbaatar.
05/03/2026
Анх манай Үйлсээ гэрээсээ хоол авчирдаг байсан юм. Өдөр юу идэцгээх үү гэхээр л “Би хоолтой” гэнэ. Гадуур хоол идэхээр Үйлсээ хоолоо авч гараад халаагаад идчихнэ. Явцын дунд манайхан нэг нэгээрээ гэрээсээ хоол авчирдаг болов. Сүүлдээ хоолоо авчраагүй нь эвгүй байдалд ордог болох нь. 😂
Багаас нэг л хүн эерэг дадалтай байхад их, бага хэмжээгээр бусдадаа нөлөөлдөг ажээ.
📍 HUMANZ OFFICE
27/02/2026
Янжка, Үйлсээ, Дээгий гурав нь жаал маазарч хөхөрсөн болтой юм.
Око: Аяархан манайхаан..
Жаргал: Би бүр хөөгөөд байж байна..
Гурав дөрөвхөн насны ялгаа амьдрал дээр ингэж илэрхий гардаг байх нь. Хоёр том нь бүр залхчихсэн байна шд. Эсвэл толгой тархи нь эргэсэн юм болов уу.. 🤣🤣
22/02/2026
Дээл мээл хамаагүй.. 🤣
24/12/2025
Манай хоёр ажлаа дуусгаад одоо л гарах гэж байна гэнэ. Тэгээд нойронд сайн гэхээр нь хундага хундага дарс өгчихлөө. Очоод сайн унтаг ми эгээ нар.🤭
25/11/2025
Бангкок руу ачаа багатай хоёр хүн аваад такси гарлаа!
19/11/2025
Дарга болох зодоон нь дуусчихаар л сошиал нам гүм болоод байгаа юм даа. Зориудаар биднийг бухимдуулж, албаар төөрөгдүүлэх үйл ажиллагаа фэйсбүүкэд өрнөдөг юм бишүү гэж харддаг.
Бид хэд нь яахав дээ. Улс төрөө ойлгочих гээд л, дунд нь уймарч автахгүй байх санаатай явж л байна.
Халит эвгүй гишгэхэд л бөөндөө орж ирээд өлхөн тасдахаар нийгэмд хардуулж сэрдүүлээд ч хамаагүй цаасан хайрцагаа өргөөд зогсоно оо..
04/11/2025
Танай ажлынхан хэр халамжтай вэ гэх үед:
03/11/2025
Ирэх жилдээ гоё зорилго тавья аа.. Хэдүүлээ компанидаа машин авъя аа. Ээ, тэгээд хэн барих юм бэ. Дээгийгээс гадна ядаж нэг жолооч хэрэгтэй ш дээ.. Машинтай бол хүссэн газар руугаа санаа зовохгүй явна ш дээ гээд л баахан шаагилдав.
Янжка: Би 32-ын тойргоос цаашаа барьж чадна!
Бааскаа: Тэгээд дандаа 32-ын тойргоос цаашаа явах юм уу!
Үйлсээ: Яршиг аа, би бариад сурчихъя..
Бүгдээрээ үл бүтэх царай гаргаад машин авах зорилгоо больсон доо .. 🤣
31/10/2025
Та нар манай Оког *юм хаях хоббитойг мэднэ дээ. Одоог хүртэл хаясаар л байгаа… 🤭
Өнөөдөр бас, энэ их үнэтэй чиклаадны төмөр хөөрхөн хайрцгийг нь хаяна гээд явж байна.
Дотор нь юм хийнэ гээд булаагаад авлаа. Тэгсэн юу хийдэг юм гээд байх юм. Алив та нар энэ саванд юу, юу хийж болохыг хэлээд өг дөө 😮💨
08/10/2025
Дан эмэгтэйчүүд ажилладаг байгууллагын ажлын чат оройн 21.15 цагт 😂
Янжка ногоо, Жаргал гурил, Око ус дааж авахаар байна. Махны төрөл сонгогдчихвол Бааскаа 1000 зах руу жирийнэ!
09/09/2025
Манай оффист зургаан хүн ажилладаг. Өнөөдөр өдрийн хоолондоо гурав нь цуйван хийж ирсэн байна. Хоорондоо тохиролцоогүй, ярилцаагүй л гэх юм. Нэгэнтэйгээ адилхан болоод байна уу, эсвэл урд шөнө хачин их өлсөж хоноцгоосон юм уу? 💁🏻♀️😂
10/07/2025
Үйлсээ түрүүлээд Хөвсгөлд оччихсон байгаа юм. Хотоос захих юм байна уу гэхэд "волейболын бөмбөг" гэнэ ээ. Базарваань, бараг HumanZ лиг болох юм биш үү! 😅
Око сая яваад саятан тоглоомоо авчихлаа. Бааскаа аваад нэг ч хэрэглээгүй, таван сар цоо шинээр нь хав дарсан иогийн гудсаа авсан гэнэ.
Өмнө жил яваагүйдээ бүтэн жил харамссан, санаа дагаад ч тэр үү их ядарсан. Бид хэд нь хөдөөг зориод ирье. Эрч хүч, шинэ санаагаар цэнэглэгдэж ирээд илүү сайн ажиллана аа. Та бүхэн минь сайхан наадаарай! 🇲🇳
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar