Content Linked

Content Linked

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Content Linked, Educational consultant, ХУД, 18р хороо, Гэрлүг Виста 58/6/202, Ulaanbaatar.

Content Linked Арт студи нь хүүхэд, гэр бүлд зориулсан бүтээлч орон зай. Тайван, эерэг орчинд зураг зурж, өөрийгөө илэрхийлэх, анхаарал төвлөрөл, өөртөө итгэх итгэл болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжтой.

18/06/2026

6-р сард амжиж 20% ийн хөнгөлөлт эдлээрэй!

18/06/2026
Photos from Content Linked's post 18/06/2026

Хүүхдүүдийн төсөөлөлд уулс нь ягаан модтой, солонго нь нууц хаалгатай, энгийн дүрс хүртэл гайхамшигт ертөнц болон хувирч, сонирхолтой түүхүүд өрнөдөг. Тэр ертөнцийг хүүхдүүдийн нүдээр харж, гайхан бишрэх сайхан мөчийг та ч бас мэдрээрэй. ✨

Тэд өөрсдийн сонирхсон сэдвийг өөр өөр өнцгөөс харж, олон янзаар дүрсэлдэг. Ийнхүү ажиглаж, туршиж, дахин зурж буй үйл явц нь тэдний судлаач зан чанар, төсөөлөн бодох чадвар, төвлөрөх чадварыг аажмаар хөгжүүлдэг.

Манай “Хамтдаа зурах” клубт хүүхдүүд өөрсдийн сонирхол, санаа бодлоо цаасан дээр чөлөөтэй илэрхийлж, олон жилийн туршлагатай зураач, уран бүтээлч багш нарын дэмжлэгтэйгээр дараагийн шатны бүтээл рүүгээ алхам алхмаар ахидаг.

Мөн бид хүүхдүүдийг олон цагаар суулган ядраахыг зорьдоггүй. Зураг зурах хугацааны дундуур амралтын өрөөнд тоглож, хөдөлж, найзуудтайгаа харилцах боломжтой байдаг нь хүүхдүүдийг илүү тайван, сонирхолтойгоор суралцахад тусалдаг.

Хүүхдүүдийн нүдээр ертөнцийг дахин нэг удаа харж, бидэнд шинэ өнцөг бэлэглэдэг бяцхан зураачдадаа баярлалаа. 💜

Хэрэв та хүүхдээ бүтээлч, тайван орчинд бусадтай хамт суралцаж, өөрийгөө илэрхийлэх чадвар болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийг хүсвэл манай клубыг зориорой.

🕚 Бид өдөр бүр 11:00–19:00 цагийн хооронд ажиллаж байна.

📍 Хаяг: ХУД, Гэрлүг Виста хотхон, 58/6
📞 Утас: 99099530

#ХүүхэдБүрЗураач #БүтээлчСэтгэлгээ #ХамтдааЗурахКлуб
✨🎨🦖🐉

Photos from Content Linked's post 16/06/2026

Өнөөдөр бяцхан зураачид маань нас насны онцлогт нь тохирсон өнгөний зохиомжийн анхан шатны мэдлэгтэй танилцаж, бүтээлээ формат дээр хэрхэн зөв байрлуулах, өнгөний петно гаргах үндсэн аргуудыг суралцлаа. 🎨

Эхний өдрөө ирсэн хүүхэд бүрийн зурах арга барил, сонирхлыг харж, тэдний онцлогт тохирсон хувь чиглүүлэг, дэмжлэгийг өгсөнөөр суралцах үйл явц илүү үр дүнтэй, сонирхолтой өрнөлөө.

Хүүхэд бүр өөрийн гэсэн өнгө, мэдрэмж, илэрхийлэлтэй. Бидний зорилго бол тэр онцлогийг нь нээж, бүтээлчээр хөгжүүлэх юм. ✨

Манай “Хамтдаа зурах” клуб өдөр бүр 11:00-19:00 цагт ажиллаж байна.

Хаяг: ХУД, Гэрлүг Виста хотхон
Утас: 9909-9530

Photos from Content Linked's post 15/06/2026

🎨 Өнгөний ертөнцөөр аялсан бүтээлч өдөр ✨

Өнөөдрийн хичээлээр багш маань өнгөний онолыг хүүхдүүдэд ойлгомжтой, сонирхолтой аргаар танилцуулж, өнгө будгийг хэрхэн хольж шинэ өнгө гаргах, бүтээлээ эхнээс нь дуустал гүйцэтгэх арга барилд нь нэг бүрчлэн чиглүүлэн ажиллалаа.

Охид маань өөрсдийн сонгосон сэдвээр зургаа бүтээж, өнгөний зохицол, дүрслэлээ улам баяжуулан гайхалтай бүтээлүүд төрүүлэв. Хичээлийн төгсгөлд тэдний нүүр дүүрэн инээмсэглэл, “Би чадлаа!” гэсэн бахархал тодхон харагдаж байлаа. 💛

Харин манай шинэхэн бяцхан зураачид өөрсдийн дуртай хэв маягаар 3–5 зураг зурж, багшаасаа тохирсон хэмжээний дэмжлэг авч, бүтээлч ертөнцтэйгээ танилцлаа. Хүүхэд бүрийн төсөөлөл, дүрслэх арга өөр өөр байдаг бөгөөд бид тэр онцлогийг нь хүндэтгэн хөгжүүлэхийг зорьдог.

🌱 Бүтээлч байдал бол зөвхөн зураг зурах чадвар биш, өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх итгэлээ өсгөх аялал юм.

📍 Content Linked Art Studio
📍 ХУД, Гэрлүг Виста хотхон
📞 99099530

#ХүүхдийнЗургийнАнги #БүтээлчХөгжил #ӨнгөнийОнол #АртСтуди

Photos from Content Linked's post 14/06/2026

🎨 Манай Арт Студийн багш нар Герман-Монголын хамтарсан “ГРАФИК 2026” уламжлалт бар зураг, графикийн уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд шавь нарынх нь төлөөлөл үзэсгэлэнг үзэж, мэргэжлийн уран бүтээлүүдтэй танилцлаа.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, ХБНГУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр орны график урлагийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буй онцгой арга хэмжээ юм.

Бид торгон бар, чулуун бар, төмөр бар зэрэг уламжлалт бар зургийн техникүүд болон орчин үеийн график урлагийн бүтээлүүдийг үзэж, уран бүтээлчдийн арга барил, сэтгэлгээтэй танилцсан нь үнэтэй туршлага боллоо.

🖼️ Үзэсгэлэн:
2026.06.13–06.20
Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

Урлагт дуртай хүн бүхэнд үзэхийг санал болгож байна.

13/06/2026

Өдөр бүр 11:00-19:00 цаг хүртэл ажиллана. Та боломжтой үедээ ирээд зураг зураарай. Мэргэжлийн зураач танд туслахаар ажиллаж байна.

Photos from Content Linked's post 13/06/2026

Өнөөдөр хамтддаа зураг зурсан клубын гишүүддээ баярлалаа!

Photos from Content Linked's post 09/06/2026

Инээд хөөр, бүтээлч санаа, өнгөөр дүүрэн нэгэн гайхалтай үдэш. ✨

Хамт олноороо зураг зурж, дурсамж бүтээсэн Оюун Ухааны Академийн хамт олондоо баярлалаа.

Та ч мөн хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ ирж хамтдаа зураг зурж, мартагдашгүй мөчүүдийг бүтээгээрэй. 🎨

📍 Өдөр бүр 11:00-19:00
📍 ХУД, Гэрлүг Виста хотхон
📞 99099530, 99003095

Photos from Oyu Tolgoi's post 06/09/2024
Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


ХУД, 18р хороо, Гэрлүг Виста 58/6/202
Ulaanbaatar

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00