SecLab
SecLab: Security Research and Development Lab
30/12/2021
We are hiring.
Mobile application хөгжүүлэгч таныг ажилд урьж байна.
✅ Гүйцэтгэх үндсэн үүрэг
🔸Андройд болон IOS мобайл апп хөгжүүлэх
🔸Вебийн хөгжүүлэлтэнд оролцох
✅ Ажлын байранд тавигдах шаардлага
🔸Эрдэнэт хотод оршин суудаг байх
🔸Mobile application хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. /FLUTTER/
Утас: 77 803 803
Товч анкет хүлээн авах мэйл хаяг: ✉️ [email protected]
20/10/2021
🇲🇳ШУТИС-ын ЭЦДС-ийн тэнхимийн эрхлэгч Ph.d Д.Заяабаатар- Блокчейн технологи
🌏Блокчейн технологи гэдэг нь энгийнээр цахим бүртгэлийн систем юм. Блокчейнийг нэг дэвтэр гэвэл блок нь нэг хуудас, олон хуудсууд нэгдээд гинжин холбоо үүсгэж блокчейн болж байна гэсэн үг.
🌏Тус технологи нь жигд тархалттай байдаг учраас нэг хүн эсвэл нэгж хянах боломжгүй, өмнөх мэдээллийг засах боломжгүй, аюулгүй байдлыг хангасан шифрлэлттэй, блокчейнээр хийгдсэн бүх гүйлгээ нийтэд ил тод байдгаараа онцлогтой. Бүх төрлийн өгөгдлийг хадгалах боломжтой учраас банк санхүү, эрүүл мэнд, худалдаа, үл хөдлөх зэрэг бүх салбарт ашиглах боломжтой.
🇲🇳Монголд блокчейн технологид суурилсан ард койн, их койн, зэс койн зэрэг дотоодын криптовальютуудыг амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Крипто төслүүдийн ихэнх нь олон улсад гарах зорилготой. Хэрэв олон улсад гарч чадвал улсдаа их хэмжээний вальютын орлогыг татах боломжтой.
22/09/2021
Ransomware халдлагаас хамгаалах сайн судалгаа хийгдсэн байна.
SSD-Assisted Ransomware Detection and Data Recovery Techniques As ransomware attacks have been prevalent, it becomes crucial to make anti-ransomware solutions that defend against ransomwares. In this article, we propose a new ransomware defense system, called , which prevents users’ files from being damaged by ransomware attacks. SSD-Insider++ is embedded int...
09/07/2021
#ЗэсКойн төсөл маань арилжааны бирж дээр гарах бэлтгэлээ хийсээр л байна.
09/07/2021
Microsoft компани Виндоус үйлдлийн системүүдэд гараад буй PrintNightmare сул талд зориулан яаралтай шинэчлэлт гаргалаа. Энэ нь түр зуурын гал унтраах төдий боловч дараагийн бүрэн хамгаалалт гарч ирэх хүртэл уг шинэчлэлтийг татан авахыг хэрэглэгчдэд зөвлөж байна.
Windows системээ яаралтай шинэчлэхийг Майкрософт компани анхаарууллаа Windows үйлдлийн системд нь ноцтой аюул учруулах “цоорхой” гарсантай холбоотой программaa яаралтай шинэчлэхийг Майкрософт компани хэрэглэгчдэдээ анхааруулжээ.
Монголын Крипто зах зээл хурдтай хөгжиж байна. Үүний нэг баталгаа болж өнөөдөр Дэлхийн томоохон биржийн хөрөнгө оруулалттай Монгол бирж нээлтээ хийлээ.
02/07/2021
Монголын тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч байгууллага болох МонПасс СА-н клиент программ дээр Cobalt Strike төрлийн хортой программ илэрсэн тухай Дэлхийн томоохон аюулгүй байдлын компани болох Аваст өчигдөр мэдэгдлээ.
Энэ программыг тайлан гаргахдаа хэрэглэж буй компаниудад уг программыг устгаж, өөр тоон гарын үсгийн гэрчилгээ авахыг зөвлөж байна.
Эх сурвалж:
https://decoded.avast.io/luigicamastra/backdoored-client-from-mongolian-ca-monpass/
28/06/2021
Сошиал медиа маркетингийн менежер ажилд авна.
Шаардлага: Эрдэнэт хотод ажиллах боломжтой, тухайн чиглэлээр ажлын туршлагатай байх
13/06/2021
Хэрэглэгчийн датаг шифрлэж, барьцаалаад мөнгө нэхдэг энэхүү халдлага дэлхий даяар 2020 онд 20 тэрбум долларын хохирол учруулаад байна.
Барьцааны мөнгийг төлсөн хэрэглэгчийн дотроос зөвхөн 8% нь бүх файлаа бүрэн сэргээж чадсан(Sophos компанийн судалгаа, 2021 он) байгаа нь мөнгө төлөөд ч найдваргүй гэдгийг баталж байна.
Ransomware халдлагаас сэргийлэхийн тулд хэрэгтэй файлуудаа Google Drive, Dropbox, MS OneDrive зэрэг үйлчилгээг ашиглан нөөцлөж байх хэрэгтэй.
Мөн үйлдлийн систем болон хэрэглээний программуудыг хамгийн сүүлийн хувилбараар шинэчилж байх шаардлагатай.
06/06/2021
Phono Sapiens
Ухаалаг утас болон аппын хөгжил хурдтай явагдаж, гар утас бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон тул ухаалаг утасны эрин үеийн шинэ хүн төрөлхтөн буюу Фоно сапиенс гэх нэр гарчээ.
Энэхүү нэр томьёо нь анх 2015 онд The Economist сэтгүүл дээр гарсан бөгөөд ухаалаг утас нь хүний амьдралд огцом өөрчлөлт авч ирсэн учраас хувьсгал гэж хэлж болно хэмээн үзжээ.
Олон эрдэмтэд дижитал хувьсгалын гол хөдөлгөгч хүч болох датаг хамгийн ихээр үйлдвэрлэгч төхөөрөмж бол ухаалаг утас гэж үздэг.
Мэдээж энэ их өөрчлөлт нь сайн талыг авч ирэхээс гадна, багагүй сөрөг нөлөөг ч үзүүлдэг.
Энэ постыг уншиж буй та энэ тал дээр юу гэж бодож байна?
Эх сурвалж:
https://www.economist.com/weeklyedition/2015-02-28
30/05/2021
Андройд болон iOS мобайл апп хөгжүүлэгчийг ажилд урьж байна.
Товч анкет хүлээн авах мэйл хаяг: [email protected]
29/05/2021
Цар тахалтай холбоотой гэрээсээ ажиллах нь энгийн зүйл болсон энэ үед мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэн байна.
Гэрээсээ ажиллах тохиолдолд заавал VPN хэрэглэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: SecurityMagazine
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Эрдэнэт хот
Erdenet
61020
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |