Onisger
Kontaktní informace, mapa a trasa, kontaktní formulář, otevírací doba, služby, hodnocení, fotky, videa a oznámení od Onisger, Umění, Brno.
15/04/2025
БНЧУ-д Масарикийн Их Сургуулийн Монгол, Солонгос, Вьетнам судлалын тэнхимээс “ТӨВ АЗИ ДАХЬ ОРОН НУТГИЙН ТҮҮХ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН ХИЙГЭЭД НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ: Нүүдлийн мал аж ахуй, нүүдэл суудал, орон нутгийн ба үндэсний ижилслийн хувилбарууд, хүрээлэн буй орчны асуудал тэргүүтнийг орон нутгийн аман дурсамж болон орон нутгийн архивын баримтын үүднээс шинжлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд миний бие Нутаг ба үл үзэгдэх хил зааг сэдвээр илтгэл танилцууллаа. Үргэлж тусалж дэмждэг диплом удирдагч багш доктор И.Бямбабаатар, доктор Сониа Лехман багш нартаа маш их баярлалаа 🙏🏻🤗
17/12/2024
26/10/2024
Архитектур! Заримтай нь шинээр танилцаж, заримыг нь өр өвдөж, шимшрэн бодлогоширч, заримыг нь сэтгэл бахдан харлаа. Сүүлийн үед архитектурын үнэ цэнийг таниулах ажлууд эрчимжиж байгаа нь машид сайн. Баярлалаа!
04/10/2024
04/10/2024
建築遺産研究
15/05/2024
Данбадаржайлин хийд
14/05/2024
Дор хаяж 430-с дээш жилийн настай модон багана гэж таамаглаж буй Булган аймгийн Цогтын цагаан байшин
31/03/2024
🌟🌟🌟
15/03/2024
Алт шармал орой, ганжиртай Гандан дуган. 2 давхарын гонхоны дээврийн баруун талд Горюнов евгэний николаев николай 1942 год гэсэн бичээс байна. 1937 оноос их хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үзвэл энэ бичээстэй дээврийн төмөр нь анхны төрхөөр буюу сэлбэн засагдаагүй сэргээн засварлагдаж үлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Мөн бичээсээс гадна нүүр ваарнуудад жижиг нүхнүүд үүссэн нь бууны сумны ул мөр юм биш үү гэсэн таамаглал дэвшүүлсэн.
Түүхийн жимээр барилгаар дамжуулан аялах ийм сонирхолтой, адал явдалтай байдаг. Гандан дуганы талаар та юу мэдэх вэ?
07/01/2024
Зуны зүсэр бороо орох үед говийн айлууд өрхөө бүтээгээд, хаалгаа салгаад дотор оруулдаг. Хаалган цаана цайран үзэгдэх байгалийн үзэмжийг зүгээр л харж таашаана. Борооны үнэртэй борцтой банштай цайны халуун илчлэг чанар төгс зохицохыг яана.
06/10/2023
ACCU NARA WOODEN BUILT HERITAGE TRAINING COURSE 2023.
29/06/2023
ХАРАГДАХ СҮР БАРААГ БОДДОГ УУ?
Ард багшралдах өндөр барилгуудын сүрэнд дарагдах Драмын театрын хувьд архитектурын онцлогыг авч үлдэх цорын ганц маш чухал орон зай нь урд талд байх машины зогсоол байсан талбай юм. Ард талд нь ийм олон эвдэрсэн дүрснүүдээр дүүргэчихсэн, одоо урд нь хүртэл, барилгын өнгө үзэмжийг илтгэх хамгийн чухал харах цэгт өөр дүрснүүд орж ирвэл хоорондоо зохилдохгүй, уур амьсгалаа булаалдаж орших тул янз бүрийн байгууламж, босгомж босгох нь зохимжгүй. Том талбайн давуу тал нь хүний нүдийг амраах, архитектурын өвийн уур амьсгалыг мэдэрч үзэмжмйг таашаах нэгэн хэрэгсэл болдог тул элдэв зүйл гэхгүй зүгээр зүлэг, бичил ногоон байгууламж хүсч байна.
Klikněte zde pro získání vašeho sponzorovaného zápisu.
Kategorie
Internetová stránka
Adresa
Brno