Bio Sudoku

Bio Sudoku

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bio Sudoku, Entrepreneur, .

Future Biotech New Retail

СУДОКУ эрдэнэ шишийн үр хөврөлийн нунтаг нь 50+ антиоксидант, албан ёсны патенттай 3 супер энзим агуулсан хүний биеэс хорт бодис цэвэрлэж, эсийг нөхөн төлжүүлэн залуужуулах үйлчилгээтэй супер антиоксидант бүтээгдэхүүн юм.

05/05/2026

🏥 Хятадын Био-технологийн шинжлэх ухааны шилдэг 🥇эрүүл мэндийн бүтээгдхүүн СУДОКУ эрдэнэ шишийн 🌽үр хөврөлийн нунтагийг танилцуулж байна.

Энэхүү бүтээгдхүүн нь 50 гаруй төрлийн антиоксидант болон түүний дотор олон улсын патенттай гурван чухал энзимийг агуулдаг:
🧬 СУПЕРОКСИД ДИСМУТАЗА /SОD ≥3500 U/g/
🧬 ГЛУТАТИОН ПЕРОКСИДАЗА /GSH-Px ≥ 2500 U/g/
🧬КАТАЛАЗЫН СИНЕРГЕТИК /CAT ≥ 160 U/g/

Эдгээр нь хүний биед хуримтлагдсан чөлөөт радикалууд болох хорт бодисуудыг цэвэрлэж эд эсийн нөхөн төлжилтийг сэргээх замаар залуужуулах үйлчилгээтэй супер антиоксидантууд юм.

🩺 ХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
📍Чихрийн шижинтэй хүмүүс
📍Ковидын дараахи эрүүл мэндийн асуудалтай хүмүүс
📍Ковидын вакцины хордлоготой хүмүүс
📍Тархи, зүрх судасны эрүүл мэндээ сайжруулах хүсэлтэй хүмүүс
📍Хөгшрөлтийг удаашруулж, биеийн ерөнхий эрүүл мэндээ дэмжих хүсэлтэй хүмүүс

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
✅Ковид болон бусад хортой вирус ба бактерийн гаралтай халдварт өвчний хорыг үр дүнтэй тайлна
✅Цусан дахь сахарыг маш сайн бууруулж инсулины хамаарлаас чөлөөлнө
✅ Цусан дахь өөх тосыг арилгаж,цусны наалдамхай байдлыг үр дүнтэй бууруулахын зэрэгцээ цус шингэлнэ
✅Нас ахих тусам буурдаг хүний биеийн дотоод шүүрлийн булчирхайнуудын ялгаруулдаг био идэвхитай энзимүүдийг идэвхижүүлж, эсийг нөхөн төлжүүлж залуужуулна
✅Хоол боловсруулах эрхтэн зам, элэг цөсийг цэвэрлэж, цөс шингэлж элэг цөсний үйл ажиллагааг дэмжиж, элэг хамгаална
✅Биенд хуримтлагдсан шээсний хүчлийг багасгаж үе мөчний үрэвсэл, тулайг ээнэгшүүлэн эдгээнэ
✅Хүний ДНХ-г нөхөн сэргээж, эсийн гэмтлийг засдаг энзимүүдийг идэвхжүүлнэ

💊ХЭРЭГЛЭХ ЗААВАР:💊
1. Эхний 3 өдөр гэдсээ цэвэрлэнэ. Өглөө 5-7 цагийн хооронд өлөн элгэн дээрээ 55 хэмийн 150-200 мл халуун бүлээн усанд 2-3 уутыг хийж сайтар хутгаж бүрэн ууссаны дараа ууна.
2. Өдрийн туршид халуун бүлээн ус бага багаар шимэж ууна. Орой унтахаас 2 цагийн өмнө дахин 2-3 уутыг 150-200 мл 55 хэмийн халуун бүлээн усанд хийж бүрэн уустал сайтар хутган ууна.
3. 4-дэх хоногийн өглөөнөөс эхлэн өдөрт нэг удаа өглөө 5-7 цагийн хооронд өлөн элгэн дээрээ 55 хэмийн халуун бүлээн усанд 1 уут нунтагийг бүрэн уустал сайтар хутгаж ууна.

👓 Нэг хайрцганд 30 ш уут нунтаг 1 сарын хэрэглээ. Үнэ: 200К

📞Холбогдох утас: 95001556

05/05/2026
20/04/2026

Яс, үе мөчний эрүүл мэндэд зориулан кальци коллаген хоёрыг нэг дор агуулсан анхны цогц бүтээгдхүүн шинээр гарсан байна. Эмчилгээний цоо шинэ стандарт! Админ нь өөрөө хэрэглээд үзсэн үнэхээр үр дүнтэй юм байна. Нуруу, түнх, өвдөг нь өвддөг хүмүүс хэрэглээд үзээрэй. Танилцуулгыг эхний комментоор орууллаа. Өөрсдийнхөө төлөө дуустал нь уншаарай!

15/03/2026
29/01/2026

Манай хүү япон руу ажиллахаар явсан юм. Тэгсэн очсон газар нь их сонин харилцаатай юм. Байнга загнаж зандраад ажлын цагаар утсыг нь хурааж аваад л, тэг ингэ гээд чанга дуугаар хашгирдаг.

Хамт ажиллаж байгаа гадаадууд нь бүүр айгаад дуугарчиж чададгүй юм байна. Манай хүү байранд нь байрлаад ажиллаж байгаа болохоор гараад өөр ажилд орох боломжгүй хэцүү нөхцөлд байна. Та туслаач гэдэг мессэж нэгэн ээжээс 2 өдөр дарааллан ирсэн байна.

Хааяа хааяа иймэрхүү асуудлаар холбогддог ээж аав нар байдаг. Сонсохоор уур хүрээд уушиг савсайгаад монгол залуусаа өмөөрөөд утас шөрмөс цохиод өгмөөр булгилсан халуун цустай үе надад байсан. Тэгээд хүн чинь олон хүнтэй харьцаж, олон юм туулаад ирэхээрээ байз Бямбасүрээн юм бүхнийг шууд нэг талаас нь шийдэж болохгүй. Чи ч гэсэн шинэхэн ажилтан байхдаа яаж уйлж дуулж, нойл орж нулимсаа нууж байлаадаа гэж өөртөө хэлдэг болсон.

Би өөрийнхөө тухай товчхон танилцуулахад 10 жилийн сургуулиа төгсөөд дараа жил нь буюу 19 настай япон гэдэг оронд хөл тавьж байлаа. Тэр үед монголын хөгжил, японы хөгжил бол тэнгэр газар шиг л өөр байсан. 100 иений дэлгүүр хүртэл үнэтэй санагддаг байсан үе шүү дээ. 😅

За тэр яахав ирээд хэлээ маш сайн сураад улсын сургуульд тэнцэж ороод, тэтгэлэг аваад л, хажуугаар нь цагийн ажил хийгээд л их л амжилттай хэл ус сайтай залуухан бүсгүй ажлын байран дээр гарсан юм.

Японы компанид ажил хийнэ гэдэг тийм амар бишээ. Монголд бол ажлыг эрхэлж хийдэг бол японд бол ёстой шүүсээ шахуулж, загнуулж, унаж босон ажиллаж байж цалин авна. Хэл устай, их сургуулийг нь төгссөн японы соёлыг маш сайн мэддэг би ороод ална гэж боддог байсан чинь шууд эхний сараасаа л алуулсан. Мөн ч их загнуулсан. Уурласан, маргалдаж үзсэн. Маргалдлаа гээд шагналын мөнгөө хасуулж үзсэн. Ааштай аниа нартай огт дуугарахгүй байж үзсэн. Ганцаардал гэдгийг ч утгаар нь үзсэн.

Тэгээд монгол хүний саруул ухаанаар аажмаар суралцаад, хүний аяыг олж сурсан. Алдаа гаргаад загнуулахдаа хай хай гээд эгц харж байгаад сонсож сурсан. Зэмлэсэн хүндээ дургүй болох биш надад цаг гаргасанд баярлалаа гэж хэлж сурсан. Өөрөөр хэлвэл би нутгийн хүмүүсийн ааш аяг, ажлын арга барилыг сурч, өөрийгөө суугуул гэдгээ ойлгож тааруулж сурсан юм.

Би японд хатуужил сурсан, загнуулж сурсан. Хүнээс уучлал гуйж сурсан. Бас хүнд талархаж сурсан.

Тиймээс хүүхдээ үүрнээс нь тавьж явуулсан ээж аав нар минь чимээгүйхэн ажиглаад байж байгаарай. Зүгээрээ монгол хүн хатуужил сурахад гэмгүй. Бага залуу дээрээ сайн загнуулж, сайн няцаагдаж, өөрийгөө хэн ч биш юм байна гэж голж үзэг. Ээж та сүүн цацлаа өргөөд л наран улсад талархаад байж байгаарай. Би чаднаа гээд аавын гэрийн хаалгыг хаасан хүү тань, гал алдах үе ч байна, ганган хээнцэр болоод алхах ч үе байна. Зүгээр л өөрт нь даатгачих.

Монгол залуус учрыг нь олно, өөрөө сураад ажиглаад ойлгоно.

Сурахын зовлон түр зуурынх, сураагүйн зовлон насан туршийнх гэдэг дээ. Бага залуудаа хатуу үг сонсож, хатуужил суугаагүй бол нас ахих тусам л ажил ажил сольж би зүв зүгээр бусад хүн л буруутай гээд л урсаад байх болно. Хөгширсөн хүнд, хүн юм хэлэх ч үгүй улам л хаягдана.

Залуус хүний газар амьдарч, загнуулж байхдаа эх орны үнэ цэнийг ойлгож, аав ээжийн хайрыг мэдэрч, яаж эрхэлж дураараа дургиж байснаа ухаардаг юм. 😄 Byambasuren

Telephone