Arbis.mn
17/06/2026
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга боллоо
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ХҮЛГИЙГ СЭТЭРЛЭН ТАВИЛАА
17/06/2026
Жүжигчин Ш.Мөнхбаяр 400 км замыг амжилттай туулж Эрдэнэт хотод очлоо
“Эрдэнэтийн Гамп” төслийн хүрээнд жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатар хотоос Эрдэнэт хот хүртэл нийт 400 км замыг гүйж туулах зорилготой аяллаа эхлүүлсэн. Тэрээр өнөөдөр Эрдэнэт хотод амжилттай гүйж очжээ
14/06/2026
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 58 насны төрсөн өдөр тохиож байна
Д.Батлут: Монгол Улсын Зэвсэгт хүчний нөхөн хангалт 58 хувьтай буюу хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байна. Хүн дутуу ч хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой тушаал хэвээрээ учраас одоо алба хааж буй офицер, ахлагч, цэргүүдэд хоёр дахин их ачаалал ирж байна.
11/06/2026
"Ачит Ихт" компани нь үйлдвэрээ баригдсан цагаасаа судалгаа хийж, 2020 онд бүрэн автомат гал унтраах систем суурилуулсан
Эрсдэл үүссэн тохиолдолд систем нь объектын сигналыг таньж, хөөс үү, ус уу гэдгийг тодорхойлоод автоматаар унтраана.
06/06/2026
✅Jowissa Mongolia компани 5 жилийн ойгоо угтаж Орхон аймгийн Даваат, Шанд баг болон гэр хорооллын зарим багийн хүүхэд, залуучуудад зориулж “Хүүхэд бүхэн инээж байг” өдөрлөгийг зохион байгууллаа.
✅Өдөрлөгийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” -ийн үеэр зохион байгуулсан бөгөөд нийт 100 гаруй хүүхдэд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болон эрүүл мэндэд тустай амин дэм, витамин, эко модон тоглоом бэлэглэсэн юм.
✅Jowissa Mongolia компанийн захирал Б.Эрдэнэжаргал нь Эрдэнэт хотын унаган хүүхэд бөгөөд Эрдэнэт хот байгуулагдсан 50 жилийн ойн хүрээнд компанийн хамт олны зүгээсээ ийнхүү бэлэг барьжээ.
#эрдэнэтхот50жил
03/06/2026
🇲🇳 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРОО ТӨРИЙН ДЭЭД “СҮХБААТАРЫН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА
▪️ Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.
▪️ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус одонг “Алдар” спорт хорооны Байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж, спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаярт одонгийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Амжилт ололт, яруу алдрын түүхэн 80 жилийнхээ хугацаанд цэргийн буюу нийгмийн дунд “Алдар”-ын гэж алдар нэр нь түгсэн тамирчдын дундаас
✅ Олимпын наадмаас
1 алтан медаль,
4 мөнгөн медаль,
4 хүрэл медаль,
✅ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
12 алтан медаль,
22 мөнгөн медаль,
41 хүрэл медаль,
✅ Ази тивийн аварга, тивийн тоглолтын аварга 45, мөнгө, хүрэл 63 медалийг тус тус хүртжээ.
▪️ Мөн “Алдар”-аар овоглосон монголын шилдэг тамирчдын дундаас хөдөлмөрийн баатар 7, төрийн соёрхолт болон ардын цолтон 6, гавьяат багш 7, гавьяат дасгалжуулагч 25, гавьяат зүтгэлтэн 3, гавьяат тамирчин 71, гавьяат нисгэгч, гавьяат хуульч, үйлчилгээний гавьяат ажилтан, гавьяат эмч, гавьяат жүжигчин төрөн гарсан.
▪️ Түүнчлэн бөхчүүдийн дундаас улсын аварга 13, арслан 18, гарьд 4, заан 23, харцага начин цолтон 100 гаруй төрөн гарч Монгол түмний бахархал омогшил болсон Манлай уяачид, үндэсний сур, шагайн харвааны 37 мэргэн харваачдыг эгнээсээ төрүүлснээс гадна, Монгол улсын спортын төрлүүдийн дээд амжилтыг давхардсан тоогоор 1719 удаа шинэчлэн тогтоосон түүхэн гавьяаны эзэн “Алдар” спорт хороо юм.
▪️ Өмнө нь тус хороо “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан анхны спорт хороо болж байсан бол ийнхүү 80 жилийнхээ ой дээр “Сүхбаатарын одон”-оор түүхэн гавьяагаа бататгаж байна.
▪️ Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, үе үеийн тамирчид, албаны бусад төлөөлөгчид оролцов.
#БатланХамгаалахЯам
#АлдарСпортХороо
02/06/2026
Д.БАТЛУТ: ЗЭВСЭГТ ХҮЧИНД “ЦЭРГИЙН АЛБЫГ ЭРСДЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЬЕ” ЦОГЦ РЕФОРМЫГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэл, үүргийн дагуу Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, салбарын хэмжээнд тулгарч буй эрсдэлийг урьдчилан илрүүлж, таслан зогсооход чиглэсэн “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц реформыг албан ёсоор эхлүүллээ. Реформын хүрээнд дараах үндсэн 7 хөтөлбөр, арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэхээр тусгаад байна.
НЭГ. ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНД “ТЭГ ХҮЛЦЭЛ” (ZERO TOLERANCE) БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Цэргийн албаны сахилга бат, дүрмийн бус харилцааны зөрчилд хариуцлагыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлнэ. Анги, байгууллагад дүрмийн бус харилцаа үүссэн, эсвэл түүнийг нуун дарагдуулсан нь тогтоогдсон удирдах албан тушаалтнуудад шууд хариуцлага тооцон, цэргийн цолыг бууруулж, Зэвсэгт хүчний эгнээгээс бүрмөсөн чөлөөлөх хууль эрх зүйн хатуу зарчмыг хэрэгжүүлнэ.
ХОЁР. ХЯНАЛТЫН СИСТЕМД ХӨНДЛӨНГИЙН ДАВХАР СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ
Орон нутаг дахь ангиудын дотоод хяналтын камерын системийг тухайн ангийн удирдлагаас хараат бус болгов. Бүх ангиудын хяналтын камерыг Зэвсэгт хүчний Жанжин штабын (ЗХЖШ) Нэгдсэн төвөөс 24 цагийн турш онлайнаар давхар хянадаг нэгдсэн системд шилжүүлэхээр боллоо.
ГУРАВ. ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙНЭ
Инноваци, технологид суурилсан хяналтын шинэ аргыг нэвтрүүлж, хугацаат цэргийн алба хаагчид ангийн удирдлагаас хараат бусаар дээд шатны хяналтын байгууллагад гомдол, мэдээллийг шууд, нууцлалтайгаар хүргэх "Цэргийн бамбай" тусгай аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
ДӨРӨВ. ӨӨРИЙГӨӨ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
Мөн хүний эрхийн шаардлагаар камер суурилуулах боломжгүй ариун цэврийн өрөө, усанд орох газруудад чанга яригч, яаралтай тусламж дуудах “Онцгой товчлуур”-ыг байршуулан, хугацаат цэргүүд аюулгүй байдлаа шууд хамгаалах боломжийг бүрдүүлнэ.
ТАВ. ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ, ЭРСДЭЛИЙГ УРЬДЧИЛЖ ИЛРҮҮЛНЭ
Гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын удирдамж бүхий гэнэтийн, төлөвлөгөөт бус шалгалтуудыг тогтмолжуулж, цэргийн ангиудын бэлэн байдал, дотоод уур амьсгалыг газар дээр нь тасралтгүй хянана.
ЗУРГАА. ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: EQ БУЮУ СЭТГЭЛ ЗҮЙН НАРИЙН ШАЛГУУРААР ЦЭРГИЙН АЛБАНД АВДАГ БОЛНО
Удирдах бүрэлдэхүүн болон цэргийн алба хаагчдыг зөвхөн мэдлэг, ур чадвараар (IQ) бус сэтгэл хөдлөлөө удирдах чадвараар (EQ) үнэлдэг систем рүү шилжинэ. Салаа, суман, ангийн даргаар томилогдох офицер, ахлагч нар болон хугацаат цэргийн албанд татагдаж буй залуучуудын дунд "Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар" болон "Түрэмгий зан үйлийг тодорхойлох" нарийн тестийг заавал авдаг тогтолцоог бүрдүүлнэ. Сэтгэл зүйн шалгуурт тэнцээгүй, түрэмгий зан авиртай алба хаагчийг бие бүрэлдэхүүн удирдах албан тушаалд томилохыг бүрмөсөн хориглов.
ДОЛОО. НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ БУЮУ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТЫГ БИЙ БОЛГОНО
Зэвсэгт хүчний хаалттай байдлыг халж, нийгэмд итгэлцэл бий болгох зорилгоор Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагууд болон эцэг эхийн төлөөлөлтэй хамтран ажиллах “Хөндлөнгийн хяналт”-ын тогтолцоог нэвтрүүлэхээр боллоо.
“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” иж бүрэн реформ нь Зэвсэгт хүчинд шинэ технологи, арга барилыг нэвтрүүлэх замаар сахилга бат, хариуцлагын тогтолцоог дээшлүүлж, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэн итгэлцлийг сэргээхэд чиглэж буй юм.