Monk Studio
.!.
03/03/2026
Интермедийн үүсгэн байгуулагч нь
Ж.Оджаргал.
Түүний байгуулсан MCS Group-ийн нэг том төсөл нь Интермед.
Хувийн хэвшилд боломж олговол Гадаадаас хөрөнгө оруулалт татаж чадна гэдгийг тэр харууллаа.
Японы эрүүл мэндийн салбарт хамгийн том International University of Health and Welfare (IUHW) Монголд орж ирж, Интермед эмнэлэг-тэй нэгдлээ.
Үр дүнд 320 зүслэгтэй си ти, зүрх судас, тархины эмчилгээний шинэ систем нэвтрэх юм байна.
Япон эмч нар нарийн мэс засал, оношилгоонд алсын зайнаас оролцож, давхар хянадаг систем ажиллах гэнэ.
Япон чанар, япон технолог олон монгол хүний амь аварна аа.
Өдөрт 3 тэрбумын татвар төлдөг MCS шиг компани, Оджаргал шиг 10 хүнтэй бол Монгол хөгжинө өө.
10/02/2026
Эм-Си-Эс, Энержи ресурс: Тавантолгойн 96%-г хуульд заасан 50 давуулж өгсөн. Үлдсэн 4%-ийн өгөөжийн 60%-г ч өгнө.
10/02/2026
Татвар төлдөг хувийн хэвшил биш татвараас хусдаг попууд, хулхи эх орончдын цаг дуусах нь ээ.
Хувийн хэвшил ч эх оронч. Худлаа попорсон, хулхи эх орончид л аюултай.
31/12/2025
2020 оноос хойш бид технологийн гарааны бизнесүүдийг дэмжих зорилготой Venture Capital (VC) сан байгуулж, санхүүгийн болон бизнесийн know-how-оор дараагийн шатанд нь гаргахад бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн.
Энэ хугацаанд нэлээд олон гарааны компанид хөрөнгө оруулсан. Тэдгээрийн нэг нь өнөөгийн UBCab.
2020 оны хавар санагдаж байна. UBCab-ийн үүсгэн байгуулагч залуус ирж бизнесээ танилцуулж байлаа. Тухайн үед 800 орчим жолоочтой, өдөрт 100–200 хан дуудлага авдаг, гэхдээ технологиор дамжуулан хүмүүсийн бодит асуудлыг шийдэх алсын хараатай, жинхэнэ утгаараа гарааны бизнес байсан.
Бид үүсгэн байгуулагчдын итгэл зүтгэл, гүйцэтгэх баг, алсын хараа, мөн асуудлыг шийдэх боломжид нь итгэж “Minority” (жижиг хувьцаа эзэмшигтч) хөрөнгө оруулалт хийсэн юм.
Хожим үүсгэн байгуулагчид маань “Хэрвээ тэр үед тэр хөрөнгө оруулалт орж ирээгүй бол маргааш нь л хаалгаа бариад, системээ унтраах дээрээ тулсан маш хүнд үе байсан. Тэр дэмжлэг бидэнд үнэхээр том тус болсон”😉 гэж ярьдаг.
Өнгөрсөн 5 гаруй жилийн хугацаанд UBCab-ийн залуус өдөр шөнөгүй, нойртой хоолгүй, цалинтай ч, цалингүй ч зүтгэсээр өнөөдөр:
- 100,000+ жолооч бүртгэлтэй 🚕🚕🚕
- 1.6 сая хэрэглэгчтэй 😇😇😇
- Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг
- Хамгийн гол нь хэрэглэгчдийн асуудлыг технологийн хүчээр, бодитойгоор шийдэж чадаж байгаа амжилттай компани болж чаджээ.🤌🤌🤌
Нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй. Бид тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Энэ бол ерөөс VC хөрөнгө оруулалтын мөн чанар. Хөрөнгө оруулагч нь өдөр тутмын шийдвэр, удирдлагад оролцохгүй. Үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх баг өөрсдөө л компанийнхаа замыг залж явдаг — энэ бол бодит байдал.
Тийм атал сүүлийн үед зарим хүмүүс сошиал орчинд баримтыг мушгин гуйвуулж, “эцсийн өмчлөгч нь тэр, наадуул чинь гадаад эзэнтэй, өөр зорилготой” гэх мэтээр сэвж буй нь үнэхээр харамсалтай, увайгүй үйлдэл юм. 😥
Гарааны бизнест хөрөнгө оруулах амаргүй.�10 компанид хөрөнгө оруулахад 1–2 нь л үнэхээр амжилтад хүрдэг. ⏳Амжилттай болбол ирээдүйд IPO хийж, нийтийн компани болж хөрөнгө оруулагчид болон үүсгэн байгуулагчид өгөөжөө хүртэнэ. Амжилтгүй болвол эрсдэлээ дагаад шатаад л өнгөрдөг — энэ хууль биднийг ч тойроогүй.
Бид өнгөрсөн хугацаанд олон гарааны бизнест дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулсан. Амжилттай нь хуруу дарам цөөхөн. Гэхдээ бид үүнийг:
- технологийн салбарын хөгжилд
- гарааны бизнес эрхлэгчдэд
- цаашлаад нийгэмдээ үзүүлж буй бодит хувь нэмэр гэж ойлгож, хүлээцтэй хандсаар ирсэн.
Энэ хүрээнд: Mstars Hub 🚀 — стартап акселератор хөтөлбөр, Mstars Academy 💻— програм хангамжийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монголын IT, технологийн салбарт мөс хагалан зүтгэсээр байна.
Өнгөрсөн хугацаанд биднээс хөрөнгө оруулалт авсан, акселератор хөтөлбөрөөр дамжсан олон олон гарааны бизнесийн залуус үүнийг мэднэ дээ 👍
За тэгээд баярын өдөр болж байна, тэгээд ч ер нь бүгдээрээ л хамтдаа энэ улс орноо хөгжүүлэхээр зүтгэж яваа улсууд байна Сошиал сүлжээгээр нэг нэгэнрүүгээ дайралгүй, цаашдаа эцсийн дүндээ нийгэм, хэрэглэгчид хожсон Шийдэл олох дээр төвлөрч, үр дүнд хүрнээ гэдэгт итгэлтэй байна өө 🤝👍👍👍
02/12/2025
Хэрэв Ухаа худаг төрд байсан бол Дулааны Цахилгаан Станцтай болохгүй. Боллоо ч ТЭЦ 3,4 шиг дор хаяж нэг дэлбэрч, хэн нэгэн дарга баахан бэлгэвч шахсан байх болно.
Төр ярьж, хувийн хэвшил бүтээдэг гэдгийн жишээ л юмдаа.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДААС САЛЖ ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖЬЕ!
10/11/2025
"Таван толгойн цагаан толгой" номыг хүн бүр унших хэрэгтэй юм байна!
Бүх баримт нь ил тод байгаа гэнэ.
Б.Ганбат: Өөдтэй болгоныг хувийн хэвшил бүтээж байна. Төр эсрэгээрээ бүхнийг хулгайлж, завшиж, хөлжиж байна.
10/10/2025
ЗАЛУУЧУУД ЗОРИГТОЙ БАЙНА!
10/10/2025
ЗАЛУУЧУУД ӨӨР БОЛСОН ШҮҮ НҮҮРСЧИД ЭЭ! БОДЬ НОВШНУУДАА!