UB Auto Facts

UB Auto Facts

Share

Машины тойм, түгээмэл гэмтэл, харьцуулалт, худалдан авах зөвлөгөө

03/06/2026

Ажлын өдөр ч, амралтын өдөр ч... Хамтдаа байдаг ганц л хөлөг.
Toyota Hiace олон жилийн турш үнэ цэнээ алдалгүй, хүн бүрийн хайртай хүлэг хэвээр байгаагийн нууц ердөө л энэ.
Заримд нь тэр амьдралаа залгуулах бизнесийн хамтрагч нь,
Заримд нь харин гэр бүлийнх нь нандин дурсамжийг бүтээлцэх үнэнч нөхөр.

02/06/2026

Онгоцноос хурдан шахуу галт тэрэг?

Хятад улс цагт 1000 км хүртэл хурдалж чадах шинэ maglev галт тэрэгний туршилтын загвараа танилцууллаа. Энэ нь одоогийн хамгийн хурдан газрын тээврийн системүүдээс ч хавьгүй өндөр үзүүлэлт юм.

Технологийн гол онцлог нь соронзон хөвөлт (maglev) болон бага даралттай вакуум хоолойг хослуулсан явдал. Ингэснээр дугуй болон замын үрэлт бараг байхгүй болж, агаарын эсэргүүцэл ч эрс багасдаг. Үр дүнд нь онгоцтой өрсөлдөхүйц хурд гаргах боломжтой болжээ.

Одоогоор 2 км урт вакуум хоолойд хийсэн туршилтууд амжилттай болсон бөгөөд инженерүүд хот хоорондын маршрутууд дээр ашиглах боломжийг судалж байна.

Хэрвээ энэ технологи бодит хэрэглээнд орж ирвэл Бээжин–Шанхай зэрэг холын маршрутуудыг хэдхэн цагийн дотор туулах боломж бүрдэх юм. Мөн онгоцтой харьцуулахад дуу чимээ бага, ялгаруулалт багатай, эрчим хүчний хувьд илүү үр ашигтай гэж үзэж байна.

Хэдэн жилийн өмнө ийм зүйл зөвхөн шинжлэх ухааны кинонд гардаг байсан. Харин одоо бодит туршилтын шатандаа явж байгаа нь үнэхээр сонирхолтой. Хэрвээ амжилттай хэрэгжвэл ирээдүйн аялал, тээвэрлэлтийн дүр төрхийг бүхэлд нь өөрчилж мэдэхээр байна.

⭐ Машины талаарх өшөө олон мэдээ мэдээлэл, зөвлөгөө, баримтуудыг үзэхийг хүсвэл UB Auto Facts хуудсыг дагаарай.

02/06/2026

Хөөрхөн юмбээ ❤️

02/06/2026

BYD-ийн шинэ ultra-fast charging технологи EV зах зээлийн тоглоомын дүрмийг өөрчилж магадгүй байна.

Компанийн мэдээлснээр шинэ систем нь 1000 кВт хүртэл цэнэглэх чадалтай бөгөөд ердөө 5 минутын дотор 400 км орчим явах зай нэмэх боломжтой гэнэ. Мөн зарим туршилтаар батарейг 10%-аас 97% хүртэл ойролцоогоор 9 минутанд цэнэглэсэн гэж мэдээлж байна.

EV авахад хүмүүсийн хамгийн их эргэлздэг зүйлсийн нэг нь цэнэглэх хугацаа байдаг. Харин хэрвээ 5-10 минутын дотор бараг бүтэн цэнэглэдэг бол бензин хийхээс нэг их ялгаагүй түвшинд очиж байна гэсэн үг.

Гэхдээ энд нэг том асуулт үлдэж байна. Технологи дангаараа хангалтгүй. Tesla хүчтэй хэвээр байгаа гол шалтгаан нь зөвхөн машин биш, харин дэлхий даяарх Supercharger сүлжээ юм.

Тиймээс одоо гол өрсөлдөөн батарей дээр биш, харин цэнэглэх дэд бүтэц дээр өрнөх бололтой.

Сонирхолтой нь хэдхэн жилийн өмнө хүмүүс Хятадын машинуудыг дуурайгч гэж хардаг байсан. Харин өнөөдөр зарим технологийн хувьд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийг араасаа хөөцөлдүүлэх хэмжээнд хүрчээ.

Та юу гэж бодож байна? Ирээдүйд EV зах зээлийг Tesla удирдсаар байх уу, эсвэл BYD тэргүүлэх байр суурийг эзлэх үү?

⭐ Машины талаарх өшөө олон мэдээ мэдээлэл, зөвлөгөө, баримтуудыг үзэхийг хүсвэл UB Auto Facts хуудсыг дагаарай.

02/06/2026

Гүйлт бол машины түүхийн зөвхөн нэг л хэсэг.
Машины хаалгыг нээгээд суух төдийд л өмнөх эзэмшигч нь хэрхэн унаж эдэлж байсан нь шууд харагддаг.
Олон жил хаягдаж хоцорсон, бага гүйлттэй машинаас илүү цаг тухайд нь үйлчилгээг нь хийлгэж, тогтмол цэвэрлэж, гамтай унасан өндөр гүйлттэй машин хамаагүй дээр.

Суудлын элэгдэл, жолооны хүрдний байдал, элдэв үнэр, толбо, зураас болон ерөнхий цэвэрлэгээ зэрэг нь зөвхөн хянахын тооноос илүү машины бодит түүхийг хэлээд өгнө.

Тийм ч учраас туршлагатай худалдан авагчид зөвхөн гүйлтийн тоо харахаас илүү машины яг одоогийн бодит байдал, эдэлгээг маш сайн шалгадаг.

Та хянах дээрээ 180,000 км-тэй ч цэмбэгэр машиныг сонгох уу, эсвэл 110,000 км-тэй мөртлөө арчилгаагүй хаягдсан машиныг сонгох уу?

19/05/2026

Мөнгөөрөө авах машинаа тухтайхан үзэж байна аа 😂 😂 😂

19/05/2026

Өөөө амар амар

18/05/2026

🔴 Автомашины татварыг 5 дахин, зам ашиглалтын татварыг 3 дахин, 30 мянган төгрөг байсан автомашины улсын дугаарыг 1.5 сая болтол хөөсрүүлж татвар, хураамжийг үндэслэлгүйгээр огцом өсгөж иргэдээ туйлдуулан ядууруулсан нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар огцорлоо. Огцорсон даргын дарамттай татварын тогтоолыг багасгах эсвэл хүчингүй болго, иргэд туйлдаж байна‼️

13/05/2026

Алах нь ээ шаар чинь

13/05/2026

Иргэн: Энэ түрээсийн үйлчилгээний хүмүүст хэлэхэд энэ бариулдаа ядахдаа зөөлөвч хийчихлдээ. Арай юмаа

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Mongolia
Ulaanbaatar