ASAP

ASAP

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ASAP, Education Website, Ulaanbaatar.

🚀 ASAP Залуучуудын хөгжлийн хөтөлбөр 2026
Залуусын ур чадвар, манлайлал, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлж, оюутан залууст ажлын чиг баримжаа олгох, боломжийг бүтээхэд чиглэнэ.
🔹 1-р үе | 2026.01–04 – 48 акад. цаг хөтөлбөр
🔹 2-р үе | 2026.05–09 – Практик

JCI Монгол байгууллагын ASAP Залуучуудын хөгжил төслийн Төрийн ордонд айлчлах арга хэмжээний бүртгэл 14/05/2026

💫 JCI Монгол байгууллагын 2026 оны туг төсөл болох “ASAP – Залуучуудын хөгжил” төслийн хүрээнд зохион байгуулагдах Төрийн ордонд айлчлах арга хэмжээ урьдчилсан байдлаар 2026.05.29-ний өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

📌 Иймд та бүхэн бүртгэлээ 2026.05.15-ны өдрийн 18:00 цагаас өмнө баталгаажуулна уу.

📝 Бүртгэлийн линк:

JCI Монгол байгууллагын ASAP Залуучуудын хөгжил төслийн Төрийн ордонд айлчлах арга хэмжээний бүртгэл Байршил: Төрийн ордон Огноо: 2026-05-29 Албан хувцаслалт Иргэний үнэмлэх авч ирэх

JCI Монгол байгууллага оюутан залуусын хөгжилд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 27/04/2026

💜

JCI Монгол байгууллага оюутан залуусын хөгжилд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ JCI Монгол байгууллага 2026 онд “SHAPE YOUR LEGACY” уриан дор залуучуудын хувь хүний хөгжил, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “ASAP” төслийг хэрэгжүүлж, 10 орчим их, д....

24/04/2026

💜JCI Монгол байгууллагын 2026 оны туг төсөл болох "SHAPE YOUR LEGACY" уриан дор хийгдэж буй "ASAP" Залуучуудын Хөгжил төслийн эхний шатны хаалт ONE EVENT HALL-д амжилттай зохион байгуулагдлаа.



✨Чадвар, хандлага, боломжоо хурдасгая✨

24/04/2026

🫶
🚀

Photos from ASAP's post 21/04/2026

💜JCI Монгол байгууллагын 2026 оны туг төсөл болох "SHAPE YOUR LEGACY" уриан дор хийгдэж буй "ASAP" Залуучуудын Хөгжил төслийн эхний шатны хаалт ONE EVENT HALL-д амжилттай зохион байгуулагдлаа.

🟣️ Тайлан, үнэлгээний явцын OKR үзүүлэлтийг JCI Их Хүрээ салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Д.Хүрэлбаатар танилцуулан, төлөвлөлтийн эргэх холбооны шинжилгээ хийж алдаа, оноогоо хамтдаа дүгнэлээ.
💫Үнэлгээ, зохицуулалт хариуцсан хорооны ажилтан А.Чойжамц OKR задаргааны талаар оролцогчдод тайлбар өглөө.

🟣️ Сургалт✨JCI Их Хүрээ салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Д.Хүрэлбаатар "Та бусдад юу түгээдэг вэ?" сэдвээр харилцаа, хандлагаа гэрэлтүүлж бусдад эерэгээр нөлөөлснөөр хэрхэн өөрчлөлт авчрах талаар залуучуудад урам зориг өгсөн гайхалтай сургалт орлоо.

🟣️ Шилдэг багуудын төслийн танилцуулга ✨ Зохион байгуулагч багийн зүгээс төслийн удирдамж, бүрдэлд нийцүүлэн шилдэг 5 төслийг шалгаруулж:
💫JCI Leader
💫JCI Grand
💫JCI Progress
💫JCI Congress
💫JCI Ikh Khuree салбар байгууллагуудын мэнтий гишүүд төслөө танилцуулан JCI Congress салбарын залуучууд "ШИЛДЭГ ТӨСЛӨӨР" шалгарлаа.

🟣️ Шилдэг оролцогчдын илтгэл
Эхний шатны 48 академик цаг суралцсан сурагчдын хүрээнд оролцоо, гэрийн даалгавар, дүгнэлт, сэтгэгдэл, бичлэг, төсөл зэргээс онооны эрэмбээр шилдэг 5 оролцогч "Миний үлдээх өв" сэдвээр илтгэл танилцууллаа.💁‍♂️
💫Илтгэлийн хүрээнд бусдаасаа онцгой байж , JCI Ulaanbaatar салбарын мэнтий Б.Ганзаяа 6 сарын 11-14-нд Японы Нигата хотод болох Ази номхон далайн бүсийн чуулганд "ASAP" төслийн оролцогчдоо төлөөлөн явах эрхийн эзэн боллоо.🇯🇵

🟣JCI Монгол байгууллагын 2026оны ернхийлөгч Б.Онон болон түүний удирдлагын баг хүрэлцэн ирж шилдэг төслийн баг, шилдэг оролцогчдыг шүүн тунгааж залуучуудад амжилт хүслээ.🤩

🟣JCI Монгол байгууллагын маркетингийн хорооноос шилдэг 3 бичлэгийн эздэд шагнал гардууллаа.

🟣Хоёрдугаар шатны үндсэн үйл ажиллагаа болох Мэнтор&Мэнтий танилцуулга хийгдлээ.

💫 Оролцогчид маань 81 хоног, 48 академик цагийг хамтдаа суралцсаар өнгөрүүлжээ. 🤩
💫Хоёрдугаар шатны үйл ажиллагаанд нь нийт оролцогчдоо амжилт хүсье. 🔥



✨Чадвар, хандлага, боломжоо хурдасгая✨

17/04/2026

ASAP 2026-ийн оролцогч У.Оюун-Эрдэнэ
өөрийн оролцооны түүх, энэ хугацаанд сурсан зүйлс, мөн өөртөө хийсэн хамгийн том өөрчлөлтийн талаар хуваалцлаа.

14/04/2026

ASAP 2026-ийн оролцогч С.Энхтуул
өөрийн оролцооны түүх, энэ хугацаанд сурсан зүйлс, мөн өөртөө хийсэн хамгийн том өөрчлөлтийн талаар хуваалцлаа.

Photos from ASAP's post 14/04/2026

JCI Монгол байгууллагын туг төсөл болох Залуучуудын Хөгжил ASAP 2026 төсөл 1-р үеийн хаалтаа хийхэд бэлэн боллоо.

🗓️ Хэзээ: 2026 оны 04-р сарын 19
📍 Хаана: One Event hall 4-р давхарт

ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:
🔸 Нийт 19 багаас шалгарсан шилдэг 5 баг “ Shape Your Legacy” төслөө танилцуулж, шилдэг төслийн багийг тодруулах
🔸 ASAP төсөлдөө нийт 6 удаагийн 48 академик цагийн хувь хүний хөгжлийн сургалтандаа хамрагдаж ASAP төслөөс суралцсан, мэдэрсэн, гайхалтай туршлагасаа хуваалцсан REEL, оролцогч бүрийн OKR эдгээр үзүүлэлтээр манлайлсан эхний үеийн ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ-оо шалгаруулах
🔸 JCI Их Хүрээ салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Д.Хүрэлбаатар 4-р сарын “Эргэх Холбооны Шинжилгээ” хийж, “Та бусдад юу түгээдэг вэ” сургалтыг орж нийт оролцогч нарт урам зоригийг түгээх нь 👏

Өсөлт бүрийн цаана оролцогч нарын маань хичээл зүтгэл, зориулалт нуугдаж байдаг билээ
Эхний үеэ амжилттай давсан оюутан залуусдаа амжиль хүсье👏👏

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Ulaanbaatar