MC Collection MB.

MC Collection  MB.

Share

Mc collection MB: Хип хоп уран бүтээлч Mc collection Хамтлагийн гишүүн түүний фен хуудас тавтай морилно уу? Уран бүтээл дэлгэрэнгүй танилцуулага.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

Mc collection Хамтлагийн гишүүн түүний фен хуудас тавтай морилно уу? Уран бүтээл дэлгэрэнгүй танилцуулага.

MC Collection хамтлаг 2008 оны 11-р сарын 01-ний өдөр 3 гишүүн болох Бука, Мандах, Амраа нарын бүрэлдхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм. Тэд 2008 оны 12 сард “Sitsa Production” дээр анхны “Хэлж амжаагүй үгс” цомгийн бичлэгийн ажилд орж эхэлсэн юм. 2009 оны 02 сард “Хэлж амжаагүй үгс” цомгийн эхний дуунуудын нэг Солонго дуундаа анхны клипээ хийлгэж уран бүтээлээ залуусдаа хүргэж эхэлсэн бөгөөд Солонго дуу нь тухайн үедээ ТВ чатуудаар залуусын хамгийн их захиалганд орж сонгогдсон хит дуу болж байлаа. 2008 оны 04 сард Ардчилсан намаас санал тавьснаар Хонх хамтлагийн “Хонхны дуу”-г өөрсдийнхөө стилээр дуулах сайхан боломж бүрдэж сонгуулийн өмнө Хонхны дуу нь клиптэйгээр 2 дахь уран бүтээл нь болж цацагдсан юм. 2008 оны зун анхны “Хэлж амжаагүй үгс” цомгоо бичүүлж дууссан ба 10 сард Эцсийн удаа дуундаа клип хийлгэснээр тухайн үед шуугиан тарьж чадсан бүтээл болсон юм. Эцсийн удаа дуу нь бүх ФМ, ТВ чатуудаар олон долоон хоног тэргүүлж, сэтгүүл, сонины хит дууны жагсалтанд тогтмол орж байлаа. 2008 оны 11 сард Хүлээлт хэмээх дуу нь Эцсийн удаа дууны үргэлж клип болон цацагдаж нүүрээ нуусан хамтлагийн оргил үе үргэлжилсээр байлаа. 2008 оны 12 сард Цасан аяалгуу дууны клип нь тухайн жилд гаргасан сүүлийн уран бүтээл болж байлаа. 2009 оны 02 сард анхны “Хэлж амжаагүй үгс”цомгийн өдөрлөг болж Hi-Fi CD shop-д тэднийг сонсдог залууст бэлэг барьж гарын үсэгтэй цомгоо борлуулж , СД борлуулалтаараа тэргүүлж байсан амжилтыг тогтоож байсан юм. Ердөө 2 сарын дотор эхний авчирсан цомог дууссан бөгөөд ахин хэвлэлтэд явуулж борлуулалтаараа тухайн жилийн топ -10 цомгоор нэрлэгдэж байв. 2009 оны 04 сард тэдний хоёр дахь “Чамд хэлье” цомгийн эхлэл “Сурагч нас” дуундаа клид хийлгэж оюутан сурагчдад бэлэг барьсан билээ. 2009 онд анхны томоохон наадам болох UBS Мusic video awards-д хэд хэдэн төрөлд нэр дэвшиж оролцсон боловч эцсийн мөчид луйвардуулсан юм. 2010 оны 10 сард “Чамд хэлье” цомгийн Тэр л охинд дуу клиптэйгээр хүрч эхэлсэн цагаас залуусыг байлдан дагуулж чадсан уран бүтээл болсон.. 2011 оны 03 сард “Чамд хэлье” цомог хэвлэлтээс ирж худалдаанд гарсан бөгөөд борлуулалтаараа топ - 10 цомгоор нэрлэгдэж байв. 2011 оны 04 сард “Чамд хэлье”цомгийн Цэглэе, 07 сард Нууцхан хайр, 09 сард Эцсийн удаа тэр л охинийг хүлээнэ зэрэг дуунуудын видео клипүүдийг гаргаж залуусын хүртээл болгосон. 2011 оны 10 сард UBS Мusic video awards-д нэр дэвшиж оролцсон боловч эцсийн мөчид дахин луйвардуулсан юм. Иймээс хамтлагын зүгээс ахиж ийм нэр төдий үнэлэмж, шударга шүүлтгүй ийм наадамд оролцохгүй байхаар шийдсэн юм. 2012 оны 09 сараас гурав дахь бие даасан “Би чамд хайртай” цомгийн нээлтийн уран бүтээл болох Уулзахсан дуундаа клип хийж залуусдаа хүргэсэн юм.Улмаар 2013 -2014 Чамайг санасан 2014-2015 Мартаагүй Би чамд хайртай дуунуудыг залуусдаа хүргэж хит болгож чадсан юм.

Уран бүтээлч :Rapper MB :Шинэ бие даасан Цомгийн танилцуулга

Rapper MB:Бие даасан уран бүтээлээ 2012 оноос эхлэн Тууриваж эхэлсэн бөгөөд

Category

Telephone

Address

Ulaanbaatar
976