IVA - Intelligent Virtual Assistant

IVA - Intelligent Virtual Assistant

Share

Intelligent Virtual Assistant - Харилцагчийн Үйлчилгээний Виртуал Туслах

Photos from Chimege's post 27/12/2024
10/10/2024

🤖 iVA: Монголын анхны AI виртуал ажилтан

Монголд анх удаа хиймэл оюун ухаант (AI) виртуал ажилтны үйлчилгээг нэвтэрснийг мэдсэн үү? Энэ бол Чимэгэ Системс ХХК-ийн хөгжүүлсэн iVA AI виртуал ажилтан. 🍋

🧏 Таныг виртуал ажилтан сонсож байна!

Компани тус виртуал ажилтан болоод түүний ажиллах ажлын талбарыг 2 жилийн хугацаанд хөгжүүлж, зах зээлд гаргасан бөгөөд Эгүнэгийн AI загвар болон харилцан ярианы нюансад анализ хийх чадвар, Чимэгэ Системс ХХК-ийн текстээс яриа, ярианаас текст (TTS, STT) рүү хөрвүүлэх дуу хоолойн технологи, Болорсофт ХХК-ийн хэл шинжлэл, алдаа шалгах технологиудыг нэгтгэснээр iVA мэндэлсэн түүхтэй.

🤷‍♀️ iVA юу чадах вэ?

Тус AI виртуал ажилтан нь дата мэдээлэл, харилцааны түүхүүдээс тасралтгүй суралцаж, хэрэглэгчийн кирилл болон латин бичвэрийн аль алийг нь ойлгон яг л хүн шиг харилцах чадвартай. Аан бас англи, монгол хэлээр чөлөөтэй харилцдаг гэж байгаа.

🔗 Дэлгэрэнгүй: https://buff.ly/4dAbtyZ

Photos from IVA - Intelligent Virtual Assistant's post 03/10/2024

Монгол улсад анх удаа хиймэл оюунд суурилсан виртуал ажилтан танилцуулах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.😍
Харилцагчийн үйлчилгээний ур чадваруудыг эзэмшсэн виртуал ажилтан маань бичиж, ярьж чадахаас гадна олон сувгуудад зэрэг хариу өгөх, тасралтгүй сайжрах, 24/7 ажиллах, олон хэлээр ойлгох, харилцааны хандлагыг мэдэрч, харилцаа бүр дээр дүн шинжилгээ хийх зэрэг ур чадваруудыг эзэмшсэн.

Монгол улсын ажиллах хүчин хомсдож буй энэ цаг үед шийдэл санал болгож виртуал ажилтныг хөгжүүлж бид бүхэн бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлсэн нийт баг, хамт олондоо талархал илэрхийлж, халуун баяр хүргэе!👏👏👏
#виртуалажилтан

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Сити Тауэр 4 давхар 401, Сүхбаатарын талбай 8/1
Ulaanbaatar