Building's Technology LLC
We will construct the future on our present potentiality N. Dorj and Mr. B.
"Building's Technology" LLC was established at the beginning of the country transition to the market economy, in 2002 by two leading in the field engineers Mr. Tumennast, which had got experience and high achievements during their more than 20-years work in their first place of work, the TTC Co., Ltd. Since that period, as result of vast experience, commitment to achievements, successful cooperati
30м хүртэл таазтай танхимын халаалт хөргөлтийн төхөөрөмжийн танилцуулга.
Зөвлөх инженер: Н.Дорж
13/03/2025
2025 оны 02-р сарын 26-ны өдөр орчин үеийн халаалт, хөргөлт, агааржуулалтын шинэлэг шийдлүүдийг танилцуулах ХБНГУ-ын Kampmann компанийн онцгой техникийн семинар амжилттай зохион байгуулагдлаа. Уг семинарт Kampmann компанийн Олон улсын төслийн ахлах менежер Лео Эккарт урилгаар оролцож Katherm HK халаах, хөргөх, агаар сэлгэлтийн конвекторууд болон Ultra Allround – Цоо шинэ шийдэл сэдвээр танилцуулга хийлээ.
14/02/2025
2025 оны 02-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдах ХБНГУ-ын Kampmann компанийн тоног төхөөрөмжийг танилцуулах семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүний тоо хязгаартай.
Бүртгүүлэх: https://forms.gle/ykkFjJUQVSsSN6dC9
27/12/2024
"Бьюлдингс Текноложи" ХХК-ийн оны шилдэг ажилтнаар холбоо дохиолол, автоматикийн инженер Г.Энхтүвшин шалгарлаа. Цаашидын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.
27/12/2024
Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчидын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шилдэгүүдээ шалгаруулах "АЛТАН ЦАМХАГ-2024" цэнгүүн 12 дугаар сарын 23-ны өдөр болж өнгөрлөө.
"Бьюлдингс Текноложи" ХХК-ийн хэрэгжүүлсэн Солар Хаус төсөл нь 2024 оны "Шилдэг Бүтээл"-ээр шалгарч, Алтан цамхаг өргөмжлөлөөр шагнууллаа.
Нийт ажилчид, хамт олонд халуун баяр хүргэе.
05/12/2024
Монголын ногоон барилгын хүрээлэн өнөөдөр манлайлагчдаа шалгаруулж Монгол улсад ногоон барилга, байгууламжийн талаарх мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, баталгаажуулах аргачлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн "Бьюлдингс Текноложи" ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер Н.Дорж-д "НОГООН БАРИЛГЫН МАНЛАЙЛАГЧ" батламжийг олголоо.
31/10/2024
2024 оны 10-р сарын 30-ны өдөр манай компанийн Ерөнхий захирал Зөвлөх инженер Н.Дорж, Гүйцэтгэх захирал, Зөвлөх инженер Б.Түмэннаст, Ерөнхий инженер Ч.Ариунболд, Халаалт агаар сэлгэлтийн ахлах инженер Ж.Наранчимэг нар ХБНГУ-ын STULZ компанийн "Дата центрийн хөргөлтийн систем" сэдэвт бүтээгдэхүүн танилцуулах семинар хийлээ.
23/10/2024
Манай байгууллагаас зохион байгуулж байгаа "Дата центрийн хөргөлтийн систем" сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
18/06/2024
Бүх төрлийн барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, эрчим хүчний хэмнэлттэй техник технологи нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Бьюлдингс Текноложи" ХХК нь 2008 оноос эхлэн Лихтенштейны Вант Улсын HOVAL (www.hoval.com) компанийн Монгол Улс дахь албан ёсны түншээр ажиллаж байна.
Hoval компанийн суурилуулахад хялбар, эрчим хүчний хэмнэлттэй, алсын удирдлагатай, ашигт үйлийн коэффициент өндөртэй бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан, насжилт удаантай, дээд зэргийн чанартай байдаг.
Тус брэндийн өндөр таазтай орон зайд зориулсан халаалт, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг бид Дүнжингарав худалдааны төв, Таван Богд, Мөнххада ХХК-ийн Toyota Төв, Талх чихэр, Бороо гоулд үйлдвэр, Вагнер Ази ХХК-ийн Сэлбэг ханган нийлүүлэх төв, МСМ Группын Mercedes-Benz автомашины үзүүлэнгийн танхим, Уран ган ивент сентер зэрэг өндөр таазтай барилгуудад тус тус суурилуулсан..
14/06/2024
Манай компанийн Ерөнхий захирал, Зөвлөх инженер Н.Дорж Лихтэнштэйн улсын HOVAL компанийн “Өндөр таазтай барилгын халаалт, хөргөлт, агааржуулалтын цогц шийдэл” сэдэвт бүтээгдэхүүн танилцуулах сургалтыг явуулж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Website
Address
Ulaanbaatar
P.O.BOXPOST-318
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |