Overtime
Дотоод, гадаадын цаг үе, үйл явдлын спортын мэдээ мэдээлэл, тэмцээн уралдааны шууд дамжуулалт, фото, видео контент.
07/06/2026
Монголын Үндэсний бөхийн холбооноос “ҮНЭНЧ, ШУДАРГА БАРИЛДААНТ БӨХ”-ийн шагнал болох гэр бүлийн хамт гадаадад аялах эрхийн бичгийг Монгол улсын өсөх идэр начин Л.Энхсаруулд гардуулав. Л.Энхсаруул начин нь аливаа барилдаанд үзэгч түмнээ хүндлэн үнэнч шударга барилдаж бөхчүүд, залуус хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлдэг бөх юм. Тэрбээр 2024 онд Улсын их баяр наадмын хоёрын даваанд улсын начин Х.Цогтгэрэлийг, гуравт аймгийн арслан У.Батцоожийг, дөрөвт улсын заан Б.Серикийг, тавд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой тунан барилдаж даваад Монгол улсын начин цолд хүрсэн бол 2025 оны Улсын баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Б.Сэр-Одыг, гуравт аймгийн арслан М.Гантулгыг, дөрөвт улсын харцага Э.Дашийг, тавд улсын харцага Б.Цэдэнсонгдомыг давж цолоо батлан Өсөх идэр чимэг нэмсэн билээ.
О.МӨНХ-ЭРДЭНЭ /Улсын харцага/: Энэ улиралд харьцангуй цөөн барилдлаа. Хаалтын буюу ҮИБН-ын сорилго барилдаанд түрүүлсэндээ баяртай байна.
Л.ЭНХСАРУУЛ /Улсын өсөх идэр начин/: Үнэнч шударга байж, дэвжээ болон үзэгчээ хүндэлж барилдахыг хичээдэг. Энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна.
Б. ГОНЧИГСҮРЭН /ЦЭРГИЙН ЗААН/: Наадам хүртэл бэлтгэлээ сайн хийж, алдаануудаа засна. Үзүүрлэсэндээ баяртай байна.
Д.АЛТАНЦООЖ /АЙМГИЙН ХУРЦ,БАДРАНГУЙ АРСЛАН/: Бадрангуй чимэг хүртэж, эд барилдаж байгаа залуу бөхчүүдийнхээ манлай болсондоо баяртай байна. Өнөөдөр түрүүлнэ гэж зорьж ирсэн.
БҮХ ЦЭРГИЙН НААЛАМ-2026: Аймгийн арслан П.Хүрэлбаатар аймгийн арслан Г.Мөнхбаяраар 6 давж их шөвөгт шалгарлаа.
БҮХ ЦЭРГИЙН НААДАМ-2026: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан П.Хүрэлбааатар аймгийн начин Б.Сундуйжаваар 5 давлаа.
БҮХ ЦЭРГИЙН НААДАМ-2026: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн арслан П.Хүрэлбаатар аймгийн арслан М.Баяржавхлангаар 4 давлаа.
1985 оны (Ардын хувьсгалын 64 жилийн ойн) улсын наадмын торгон ногоон дэвжээнээ 512 бөх зодоглож, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Улсын начин Бандийн Ганбаатар түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Улсын арслан Дагвацэрэнгийн Хадбаатар үзүүрлэжээ.
Шөвгийн дөрөвт Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох шалгарч байжээ.
МҮАН 20 ЖИЛ: Улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн начин Б.Гончигсүрэнгээр 7 давж үзүүр түрүү булаалдахаар шалгарлаа.
Click here to claim your Sponsored Listing.