NARTAM

NARTAM

Share

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо

03/06/2026

ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ УЛСУУДААС ОХУ ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД🚨

📌Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд (Армени, Беларусь, Казахстан, Киргизстан)-аас ОХУ руу автотээврээр импортын ачаа тээвэрлэх тохиолдолд “Импортын барааг урьдчилан баталгаажуулах систем” (система подтверждения ожидания поставки товаров /СПОТ/)-ийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж эхэллээ.

📌СПОТ-ыг нэвтрүүлсэн зорилго: Татвар хураалтын хэмжээг нэмэгдүүлэх, ОХУ руу хууль бусаар бараа бүтээгдэхүүн импортлох тохиолдлыг багасгах.

📌Дээрх хугацаанаас эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд (Армени, Беларусь, Казахстан, Киргизстан)-аас бараа бүтээгдэхүүнийг импортлох тухай бичиг баримт (ДОПП)-ын бүрдүүлэлтийг урьдчилан хийгээгүй, QR код аваагүй тохиолдолд ОХУ руу импортлохыг зөвшөөрөхгүй.

📌Импортлогчид бараа бүтээгдэхүүнийг импортлохоос өмнө ОХУ-ын Холбооны татварын албаны мэдээллийн системээр дамжуулан импортлох ачааны талаар мэдэгдэж, барааг импортлохоос өмнө барьцаа байршуулах шаардлагатай.

📌Шинэ журмын дагуу өргөдөл гаргагч нь тээврийн хэрэгслийг хилээр гарахаас 2 хоногийн өмнө СПОТ операторт ДОПП-г гаргаж, барьцаа байршуулж, импортыг баталгаажуулсан QR кодыг тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.
Өргөдөл гаргагч - Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд (Армени, Беларусь, Казахстан, Киргизстан)-аас бараа импортлохтой холбоотой шууд бус татварын мэдүүлгийг илгээх импортлогч эсвэл зуучлагч.

15/05/2026

🚛Улс хоорондын ачаа тээвэрт үүсэж байгаа хүндрэлийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал боловсруулж холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилгоор Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос энэхүү асуулгыг авч байгаа болно.

📌Энэхүү асуулгад уул уурхайгаас бусад төрлийн улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэдэг жолооч, аж ахуйн нэгж байгууллагууд бөглөнө үү.
📍Асуулгыг зураг дээрх QR кодыг уншуулж эсвэл
https://forms.gle/X2JMcdK58ro9gjYDA линкээр орж бөглөнө үү.
Асуулгад идэвхтэй хамрагдана уу.

22/04/2026
13/04/2026

Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос улирал тутам бэлтгэн гаргадаг "АВТОТЭЭВЭР" сэтгүүлийн шинэ дугаарыг доорх линк дээр дарж хүлээн авч үзнэ үү.

“Автотээвэр” сэтгүүл 2026 оны 1-р улирал (#23)

Photos from NARTAM's post 10/04/2026

📌Тээврийн хэрэгслийн ачих хэсгийн битүүмжлэл буюу зөвшөөрлийн гэрчилгээ (Approval certificate)-г дараах дарааллын дагуу авах бөгөөд ачих хэсгийн зургийг А4 фото цаасны 2 талд доорх зурагт үзүүлсэн хэмжээгээр хэвлэж хавсаргана.
☎️70118638

10/04/2026

🚛ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахад тавигдах шаардлага
☎️70118638

10/04/2026

🚛ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал
☎️70118638

01/04/2026

ТИР систем хэрхэн ажилладаг вэ?

Want your business to be the top-listed Transport Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Их тойруу 68/1 байр (LOGOS төв)-ны 401 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 07:30 - 16:00
Tuesday 07:30 - 16:00
Wednesday 07:30 - 16:00
Thursday 07:30 - 16:00
Friday 07:30 - 16:00