Aruta coach
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Aruta coach, Author, Монгол улс, Ulaanbaatar.
Пэйж маань "нүүсэн"❤️
Шинэ холбоос https://www.facebook.com/share/14Qy9t25A1z/
Хамт байсан та бүхэндээ 💐🌹❤️
Aruta coach
Хүсэл зориг тань хэр агуу байна,
Хүлэг морь тань төдий хол давхина.
ЧИНГИС ХААН
16/06/2025
Өөрчлөлт хэцүү биш
Эрт цагт хүмүүс үүлний хэлбэр дүрс шинжиж, асуултдаа хариулт авдаг байсан гэдэг. Үүл барьцгүй.
Мөн чанар нь нэг атлаа уур, бороо, цас, мөс, мөндөр, хурын усанд хувилдаг эрдэмтэй. Зүйрлэвэл амьдрал зуурдын, мөнх бус гэдгийг сануулах мэт.
Хүмүүс үүл мэт бодол санаагаа өөрчилж болно. Явах зүг чигээ залруулж болно. Заавал нэг хэвэнд байх албагүй.
Ялангуяа өнөө цагт бусдад таалагдахгүйгээр өөрийнхөөрөө амьдрахад нэн таалалтай цаг үе тохиож буй.
Уламжлал хэмнэлд баригдахгүйгээр өөрийн гэсэн дэг жаягийг өөртөө үүсгэ. Өөртөө таалагдаж, өөрийнхөө хийе гэснийг хийх нь өнөө цагийн гэгээрэл юм.
Зоригтой хүсч, мөрөөдөж, тэмүүл. Тэгж байж хэвшмэл тойргоос гадагшилна. Заавал тойрог дотроо чөдөртэй мэт тонгочих алба үгүй.
Амьдралыг хэнбугай ч хянахгүй. Харин яаж бодож тунгаах нь таны мэдэл.
Өөртөө хүч өг. Өөрөөсөө тасалж өрөөлд тараах бус баттай үндэслүүлсэн үр жимснээсээ хуваалц.
15/06/2025
Диваажин дэргэд
Амьсгалаа мэдэрч, үл яаран, үл шунан, хором мөчөө мэдэрч явах нь жаргал атал бид түүнийг их холоос хайнам.
Долоон жил Лондонд амьдарсан хичээл зүтгэлээрээ эхнэр, 3 хүүхдээ өөр дээрээ авахаар Энэтхэгээс баяр хөөр болон Лондон буцах замдаа онгоцоороо үйсэн саяын түүх олон хүнийг ийн сэхээрэхэд хүргэж байна.
Илүү ихийг хийж бүтээх гэж улангасах бус цаг нартай амарч зугаацаж, хэмжээ дамжаатай хооллоод, дасгал хөдөлгөөнтэй, толгой сэргэг явахад болно доо, болно, бүх ажил үйлс нь дэлгэрнэ дээ, дэлгэрнэ☀️
13/06/2025
🌾🐎 Өр өвдөж, сэтгэл сэмрэв 🐎🌾
💔 Эрдэмт хүлгүүд хүн сүргийн гарт эндэв.
Эдгээр морьд морь төдий байсангүй.
Хүүхдэд ээлтэй, монгол хүүхдүүдэд омогшил, бахархал гэж юу болохыг заадаг, мэдрүүлдэг, нүүдлийн соёлын түүчээ, эрдэнэт аргамаг хүлгүүд, сайн нөхөр, хичээнгүй шавь, байнгын бэлтгэлд гардаг элит тамирчид байжээ 🇲🇳
Дэл сүүлэнд нь лус хөлөглөж, туурайн тоос нь хийморийн өргөл цацдаг эрдэнэт хүлгүүддээ харамсаж байна.
Морин харвааны спортод зүрх сэтгэлээ зориулж ирсэн хамт олонд хань Чулуунбаатарын Баянмөнхийн унаган адуу, 3 настай шарга үрээгээ хандивлаж байгааг хүлээн авна уу. Номхон дөлгөөн, хурдны угшилтай азарганы төл тул цаашдын олон улсын болон дотоодын уралдаан тэмцээнд унах хүүхдүүдэд ээлтэй бодож энэ үрээгээ манай гэр бүлийн зүгээс өргөж байна.
Морьт харваа улам хүчээ авч, Монгол улсын нэрийг дэлхийд түмэнтээ тамгалах болтугай🏹🏹🏹
https://www.facebook.com/share/16XaCYMR22/
https://www.facebook.com/share/15AmiQU1eC/
Улаанбаатартаа аяны богц дүүрэн буцаж ирлээ.
Номоо дайж, мэндчилгээ дэвшүүлсэн эрхэм зохиолчдынхоо үлдсэн номуудаас хямдралтай үнээр нь зарна.
1. Ш. Гүрбазар "Нулимс унахаа нүднээс асуухгүй" - ₮20.000
2. Ж. Нэргүй "Хүмүүсийн тухай роман 1, 2 - ₮30.000
3. О. Бяруузана "Ардын ухааны дээжээс хүүхдүүддээ" зурагтай, кирилл монгол бичгээр, сонсдог хувилбар, дууны хамт бүгд нэг номонд багтсан цуврал - ₮5.000
4. О. Энхжавхлан "Легионерийн өчил" - ₮15.000
5. Б. Номинчимэд "Галт шувуу" - ₮15.000
Төлбөр хүлээн авах данс:
ХААН банк 5031 353 374
М. Алтантулга
Төлбөрөө шилжүүлээд номын нэр, утасны дугаараа үлдээнэ үү.
Хүргэлт ҮНЭГҮЙ.
Ном авч дэмжсэн Танд баярлалаа.
Жич: Миний орчуулсан "Тэмүүлж амьдрах хүч" номыг авах бол Интэрномын салбаруудаар зарагдаж байгаа. Над дээр бэлэн байхгүй болно❤️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Culinary Team
Attire
Contact the public figure
Telephone
Website
Address
Ulaanbaatar
211238