Utga.mn

Utga.mn

Share

UTGA.MNWeb site

03/06/2026

Иргэний бичлэг: Өвөрхангай аймаг Есөнзүйл суманд өнөөдөр өглөө /2026.06.03/ 10-15 см зузаан цас оржээ.

03/06/2026

-Аргын тооллын 6 сарын 3. Лхагва (Буд) гараг

-Зуны тэргүүн харагчин могой сарын 18, жил өдөр шар бич, мэнгэ 8 цагаан, суудал ус, од суулга-19, рашаан барилдлагат. Тийн мэдэхүй.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:44.

-Өдрийн сайн цаг:
Нохой(19:40-21:40),
хулгана(23:40-01:40),
үхэр(01:40-03:40),
луу(07:40-09:40),
могой(09:40-11:40),
хонь(13:40-15:40) болой.

-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.

-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.

-Энэ өдөр мод тарих, цэцэрлэг байгуулах, гэр барих, бэр гуйх, худалдаа хийх, зээл авах, өгөх, хол замд гарах, эм тан хүртэх, эм тан найруулах, хагалгаа хийлгэх, биеийн тамир сэргээх, угаал рашаан үйлдэх, лус, савдаг аргадах, хур оруулах, дарханы үйл хийх, хийморийн дарцаг хатгах, эдийн тэнгэр тахиулах зэрэг аливаа үйлс сэтгэлчлэн бүтэх сайн.

-Үс засуулах, хурал зөвлөгөөн хийх, хувцас эсгэх, удирдлагын суудалд суух зэрэг үйлд муу.

02/06/2026

Би та нарт гоё юм үзүүлье. Манай компани ажилчиддаа татах тамхийг нь өгөхдөө өмнө өгөөд татаж дууссан хайрцагыг нь буцааж авч, хэрэглээд дууссан ажлын бээлийг нь бас буцааж авч шинэ ажлын бээлийг олгодог. Ил задгай хог хаяулахгүйн тулд. Мөн тамхийг нь өгөхдөө гаднах гялгар цаас, тагны дотор байдаг мөнгөлөг хэсгийг авч задалсан тамхи өгдөг. Шинээр ирсэн ажилчид яагад задлаж өгөөд байгаан, яагад хайрцгыг нь буцааж аваад байгаан гэж эгдүүцдэгч хэсэг хугацааны дараа энд тэндээс хайрцаг цуглуулаад халаасалчихсан явж байдаг.
Манай хашаанд нэг ширхэг ч тамхины хайрцаг байхгүй. Мөн манай ажилчид тамхины ишээ ч ил задгай хаядаггүй дадалтай. Бусад компани кемпүүд дуурайгаарай. Аа ийм хайрцагнуудаа хавар намрын сэрүүхэн орой түлээд байрыг нь дулаацуулчихдаг юм.

Эх сурвалж: Shagdarjav Batmunkh

02/06/2026

2026 ОНЫ БАЯР НААДАМ ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУВААРЬ

Отгонтэнгэр хайрханы тахилга 2026.06.17 нд

Дархан хот 65 жил, Залуучууд театр 50 жил ой

Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 100 жил

Архангай Цэцэрлэг сум 100 жил

Сэлэнгэ аймаг Бугант тосгон 100 жил

Эрдэнэт хот 50 жил 7-23 -25 нд

Төв Алтанбулаг 100 Баянчандмань 90 жил

Ховдын Ховд сум 80 жил

-Буянт сум 100 жил

-Дөргөн сум 70 жил

Эрдэнэзуу хийд 400 жилийн ой

Завхан Түдэвтэй сум 7 сард 100 жил ой

Хархорин сум 70 жил 7 сарын 24-27

Хэнтий аймаг Баянхутаг сумын 100 жил

Архангай Цахир сум 6сарын 26- 28 Даншиг наадам

Баянхонгор аймаг байгуулагдсаны 85 жил ой 7сарын 25-26

Баянхонгор Баян-овоо сум 80 жил

Баянхонгор аймаг Шинэжинст сум 70 жил

Сэлэнгэ 7.16-18 Хоймор фестиваль болно

Дундговь аймгийн баяр наадам,говийн бүсийн хурд 7сарын 24-26

Завхан аймгийн баяр наадам,баруун бүсийн хурд 7сарын 24-26

Сүхбаатар аймгийн баяр наадам,зүүн бүсийн хурд 7сарын 24-26

Сэлэнгэ Номгон САА н 50 жил 7сарын23-24

Сэлэнгэ Баруунбүрэн Бургалтай САА 50 жил

Хөвсгөл Ренчинлхүмбэ сургуулийн 100 жил

Сэлэнгэ Зэлтэр сумын сургуулийн 100 жил 7.сарын 14-15.

Төв аймгийн Өндөрширээт сумын сургуулийн 90 жилийн ой

Төв аймгийн Эрдэнэ сумьн сургуулийн 100 жилийн ой

Сүхбаатар аймаг Түвшинширээ сум сургуулийн 100 жил

Ховд аймгийн Дарви сум сургуулийн 100-н жил

Хэнтий аймаг Гурванбаян тосгон /Хурх/ сургуулийн 45 жил

Ховд Булган сум сургуулийн 90 жил ,

9 сард

Завхан аймаг Алдархаан сумын сургуулийн 100 жил

01/06/2026

СҮХБААТАР:
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатар аймгийн нэгэн шинэ бүтээн байгуулалт “Соёл амралтын хүрээлэн” албан ёсоор үүд хаалгаа нээжээ.

Photos from Utga.mn's post 31/05/2026

#Анагаахын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оюутнууд багштайгаа хамтраад хүүхдийн бэлгэнд ордог зарим бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг тогтоох судалгаа хийж байх үеэр энэ зургийг авлаа.
#Яг сахараар нь бол нэгийг ч амандаа хийж чаддаггүй биз дээ бид нар өөрсдөө?
#Харин ингээд өнгө, амтыг хувиргасан, хэлбэр дүрс оруулсан сахарыг хүүхдүүддээ идүүлсээр л байгаа юм даа.

( #Сахар донтуулдаг, олон өвчний эх үүсвэр болдогийг эмч нар зөндөө ярьдаг ч эцэг эхчүүд үл ойшоосон хэвээр байгааг хүүхдийн өвчлөлийн шалтгааныг судалсан дүнгээс харж болдог)

#СахаргүйИрээдүй

29/05/2026

🎓🔔 МӨНГӨН ХОНХНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🔔🎓

Өнөөдөр Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хүүхэд насны дурсамж, нөхөрлөл, мөрөөдлөө тээсэн “Мөнгөн хонхны баяр”-аа тэмдэглэж байна.

Эрдмийн их аянд хөл тавьж буй нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, хүсэл мөрөөдөл бүхэн нь биелж, ирээдүйн зам нь гэрэлтэй байхыг хүсэн ерөөе.

Мөн эрдэм боловсролын гэгээ түгээж, шавь нарынхаа амжилтын үндэс болсон багш, сурган хүмүүжүүлэгчиддээ гүн талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе.

Хонхны дуу тань мөрөөдлийн эхлэл байг!
Ирээдүй тань гэрэлтэй
Амжилт тань өндөр байг.

#МөнгөнХонх2026 #ОрхонАймаг

29/05/2026

ЭРДЭНЭТ ХОТЫН УУГАН СУРГУУЛИУДЫН НЭГ 3 ДУГААР СУРГУУЛЬ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН БАЙРАНДАА ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА

Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн босгон дээр Эрдэнэт хотын ууган сургуулиудын нэг болох 3 дугаар сургууль улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ хичээлийн байрандаа сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Шинэ сургууль нь 960 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд олон улсын жишигт нийцсэн А, В, С гэсэн хичээлийн гурван блок бүхий зохион байгуулалттай. Мөн бие даасан D блок буюу стандартын шаардлага хангасан спорт заалтай болсноор сурагчдын бие бялдрын хөгжил, чөлөөт цагийн зөв дадлыг дэмжих орчин бүрдэж байна.

Тус сургуулийн түүх 1976 оны есдүгээр сарын 1-ний өдөр Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 110 дугаар тогтоолоор гэр хороололд бага сургууль байгуулах шийдвэр гарснаар эхэлж, 1978 оны есдүгээр сард зургаан гэрт сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

1978-1979 оны хичээлийн жилд 1-4 дүгээр ангийн 320 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус сургууль өнөөдөр 2025-2026 оны хичээлийн жилд 39 бүлэгт 1163 сурагч суралцаж, 102 багш, ажилтан сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.

Ийнхүү Эрдэнэт хотын хөгжил дэвшил, боловсролын салбарын түүхэн замналын нэгэн хэсэг болсон тус сургууль шинэ орчин, шинэ боломжийг бүрдүүлэн ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсээ үргэлжлүүлж байна.

Photos from Utga.mn's post 28/05/2026

МОГОЙН НҮД КАМЕР АШИГЛАН ТОГТМОЛ ХЯНАЖ БАЙНА

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Тухайн цооногийн зэргэлдээх ухаж байгаа нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байна.

Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна.

Хүүхэд цооногт унаснаас хойш 29:20 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 24:03 цаг болж байгаа бөгөөд маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байна.

28/05/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва коксжсон нүүрсийг урд хөршөөс импортоор авах талаар мэдэгдлээ.

Та энэ шийдвэрийг хэрхэн харж байна?

💬 Саналаа коммент хэсэгт үлдээгээрэй

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Ulaanbaatar
976