Techworm
Ирээдүйд хэрэг болох мэдээллийг хүргэнэ.
10/06/2026
Techworm подкастын шинэ дугаар Youtube сувагт орлоо.
Италийн хоёр дахь шашин болтлоо шүтэгдсэн Ferrari-ийн анхны цахилгаан автомашин шуугиан дэгдээв.
Хүчирхэг үзүүлэлт, сүрдэм дизайнаараа брэндийн нэрээ дархалсан тэд iPhone-ийг урлагч Жони Айвигийн Love From компаниар Ferrari Luce-ийн дизайныг хийлгүүлсэн юм.
Гэвч дэлхийд данстай Ж.Айвийн анхны автомашины дизайн олон хүнд таалагдсангүй. Зарим нь бүр Ferrari-ийг сүйрлийн ирмэгт авчирлаа хэмээн шүүмжилж байна. Компанийн хувьцааны ханш огцом унах шалтгаан нь ч Ferrari Luce болов.
Гэхдээ энэ бол ганцхан компанийн асуудал биш.
Уламжлалт спорт автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүр лүү шилжих хөдөлгөөнд бүдэрч унасаар байна.
Харин манай урд хөршийн тоглогчид тоглоомын дүрмийг өөрчилсөөр.
06/06/2026
Дэлхийн хамгийн том автомашины шоуг сурвалжилсан нь Beijing Auto Show 2026 | Powered by GWM
Роботууд замын хөдөлгөөнийг зохицуулах цаг улам ойртсоор.
TenGer TV-ийн сурвалжлах баг Beijing Auto Show 2026-аас мэдээлж байна.
Sony болон Honda компанийн сүүлийн 4 жилийн турш хөгжүүлсэн Afeela төсөл зогслоо.
Afeela бол Sony-ийн тоглоом болон энтертайментын мэдрэмжийг цахилгаан автомашинтай хослуулах төсөл байсан юм.
Ийнхүү сүр дуулиантай, өндөр хүлээлт дагуулсан Afeela автомашин хэзээ ч зам дээр гарахгүй нь ээ.
21/04/2026
Apple-ийн шинэ CEO-гоор Жон Тернус нэрлэгдлээ. Тэрээр ирэх 9 сарын 1-ээс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ.
Ийнхүү 2011 оноос хойш Apple-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан Тим Күүк ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Түүний хувьд компанийн ложистикийн асуудлыг шийдэж, санхүүгийн хувьд тогтвортой болгож дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд болох замд хөтөлсөн билээ.
Күүк-ийн эрин үед Apple Watch, Air Pods, M цуврал чип, Apple Vision Pro гээд олон инновацлаг бүтээгдэхүүнээр хүрээгээ тэлсэн юм. Мөн зах зээлийн үнэлгээ нь даруй 20 дахин өсжээ
Жон Тернусын хувьд техник хангамжийн багуудыг хариуцан ажилладаг байсан бөгөөд Apple-ийн 8 дахь CEO-оор ажиллахаар боллоо.
20/04/2026
Techworm подкастын шинэ дугаар Youtube суваг орсон шүү 🎉🎉
Юу юу ярив?
- Артемис 2
- Nissan-ийн эргэн ирэх төлөвлөгөө
- OpenAI-д юу болов?
- Afeela бүтэлгүйтэв
- Rolls Royce-ийн шинэ загвар
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar