With Dakota
�
Хайрлагдаж үзээгүй охин
Хараахан бүгдэд итгэж чадахгүй
Хайр байдагт ч итгэж чадахгүй
Харамгүй бүгдийг хайрлаж чадахгүй
Хайртай ч гэдэг үг амнаас нь үл гарна
Хашгирч хэлмээр үе олон байдаг ч хэлж чадахгүй
Хүнээс ирэх сэтгэлийг тосож чадахгүй түлхэнэ
Хүнлэг чанарыг хүмүүн болгон байдагт итгэнэ
Хөсөр хаясан хүлээгээгүй мэт ч чимээгүй хүлээнэ
Харамгүй гарах сэтгэлийг хачин гэж өөлнө
Хэнтэй ч байсан хэн ч болж чадах худал нэгэн
Тэврэхэд тэвчилгүй уйлах нэгэн
Тэгэсгээд өнгөрөөсөн мэдрэмж бүрээ харанхуйд илчилнэ
Тэнгэрт ч тулах гунигийг тэр бүр хэнд ч мэдэгдүүлэхгүй
Тэсгэл алдахын алдад бүгдээс зугтаж чадах нэгэн
Тэвчээр нь гэхдээ арай л их тэнэг нэгэн
Тухтай зүйлсээс зуурч үлдэхийг хичээдэг нэгэн
Тэмтрэгдэх газар бүгдийг өөрөө үзэж байж итгэх нэгэн
Тархиндаа биш зүрхэндээ дийлдэх гунигт бие
Тарчлааж зовоосон ч хэнийг ч буруутгаж чадахгүй бие
Танимхаарах олныг түлхэж чадахгүй тосох нэгэн
Түргэн бүгдээс алга болохыг хүсэмжлэх нэгэн
Эмтэрхий зайгаар нь есөн бусын гуниг урсах ч
Эхнээсээ энгэртээ бүгдийг нь чандлан нуусан нэгэн
Эрхшээгдэж чадахгүй ч энэ дэлхийд дуртай нэгэн
Элдэв бусыг мэдэрсэн ч илэрхийлж чадахгүй нэгэн
Эвхэгддэг гунигтай нэгэн ийм юм байж болдогоо
🎠
Сэтгэлд минь ихэд сэрүүхэн атлаа
Саруулхан гэртээ дулааныг мэдэрдэг
Сэртэс хийх гомдол олон ч
Сэрээд харах нарыг харж баясдаг
Сайхан гэх үгны утгийг эс мэдэх ч
Сэвшээ салхины намууханд уярдаг
Сохор үгс сонорт минь хүрдэг ч
Сэрэмжилсэн бодол бусдаас холдуулна
Туниж бөөрөнхийлсэн бодол их ч
Тааз ширтэж хэвтэхдээ тайвныг мэдэрдэг
Таахалзсан үе дурсамжинд хөглөгдсөн ч
Таатай санагдах нь юу л бол
Тартагтаа тулсан нулимс минь овоорсон ч
Тэдний сэтгэлээс хол юм
Тэгтлээ хол харагдах атлаа зүрхэнд ойр
Таньдаг мэдрэмж бүрээ санадаг
Тунирхсан харц нь эзэндээ хүрэхгүй ч
Тааралдсан тархинд нь гомдолно би
Үелзэл бүрт нь
Үнэн зууралдаж
Үзэсгэлэнт зүс нь үнэндээ
Үйрч унаж буй
Үхэшгүй мөнх би
- Эсрэгцлэл бүсгүй
21/10/2025
Нар намайг ивээх гэж их ч үзэв
Навч намайг илэх гэж их ч үзэв
Налгар өдрүүд
Намайг тайвшруулах гэж ч их ч үзэв
Надад би л дутуу байлаа
Надтай хамт инээхийг хүссэн ч
Намайг хөнгөн гунигтайг мэдээгүй аж
Надаас болж зогсхыг хүсээгүй ч
Надтай алхахыг бүр ч хүссэнгүй
Надруу онгийж харахыг гуйсан ч
Надаас худал хуурмагтай цуг зугтжээ
Амьсгал давхцаж
Амьсгаа хоолойд минь тээглэж
Амнаас үг гарах нь үгүй
Өлсөж цангахаа үл мэдэн
Дэмий ийш тийш харав
Өчигдөр нойрыг минь хулчих
Үл мэдэх бодол зэрвэс орж ирнэ
Эргээд харахад хэн ч үгүй
Эгнэгтээ цээжиндээ айдастай хэвээр
Юу болоод байгааг мэдэхгүй ч
Юу ч гэсэн айдсандаа эзэмдүүлсэн аятай
Бие минь жирэлзэнэ
Би гэдгээ ч мартах дөхөх нь
Болохгүй бодолдоо хөтлөгдсөнийх байх
Багтартлаа уйлахыг хүсэх нь
Цээжиндээ хүнд чулуутай
Цуцаж буйгийнх л бололтой
Цухалдаж уурлахыг хүсэмжлэх нь
Гомдол голдоо хүрснээс зайлшгүй
Хоосон биенээсээ
Ховхорч үлдсэн оюун санаа минь
Тайвширах аа үл харгалзан
Тайван байхыг л илүүд үзнэ
Heaven by Mieko Kawakami
Энэхүү номыг уншаад зохиов.
23/09/2025
Гуйж байна !
01/01/2023
157. uuriinhuru bolon uurinhu moroodloro amidraaguide hamgiin ih haramsah bh
162. oroitoj untaj oroitoj serheer hzede amidrah we gej ndd helvel bi nadgui l amidral ornoj baig bi jiahan amraathy gej helnee...
Medehgui gazart hamgiin oiriin huneese bolgoomjil ✨
Yᴏᴜ ᴀʀᴇ ᴛʜᴇ galaxy
ⵊ ᴀᴍ ᴛʜᴇ ᴇᴀʀᴛʜ
🫂
16/10/2022
41.
Зүй орох зайгүй болтол зүрхнүүдээ ниилүүлье
Зүсрэн урсах он жилүүдийг зөвхөн чамаар үргэлжлүүлье.
Click here to claim your Sponsored Listing.