AYUX

AYUX

Share

АМЬДРАЛД ТУХТАЙ ХУУЧИЛЬЯ
МАНАЙД ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛ

12/10/2025

Монголд ярьдаг биш хийдэг болоход хир хугацаа байгаа бол....

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей (Javier Milei) сүүлийн 22 сарын хугацаанд дараах зүйлсийг хийж чаджээ:

✅ Сарын инфляци 25.5%-аас 1.9% болж буурсан.
✅ Жилийн инфляци 211.4%-аас 33.6% болж буурсан.
✅ Ядуурлын түвшин 52.9%-аас 31.6% болж буурсан.
✅ Яамдын тоог 18 аас 8 болгон бууруулсан.
✅ Төсвийн алдагдлыг үгүй хийсэн.
✅ 50,000 гаруй төрийн албан хаагчийг халсан.
✅ 2025 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн жилийн өсөлт 6.3% болсон.
✅ 11 сая аргентин хүн ядуурлаас гарсан.
✅ Нэн ядуу иргэдийн хувь 8.2%-аас 6.9% болж буурсан.
✅ 2.4 сая хүүхэд ядуурлаас гарсан.
✅ Чөлөөт ханшаар бодсон бодит цалин $300-аас $1200 болж өссөн.
✅ Улс төрийн намуудад олгох санхүүгийн дэмжлэгийг хассан.
✅ Хамгийн бага тэтгэвэр $82-оос $302 болж өссөн.
✅ Төрийн өр $54 тэрбум ам.доллараар буурсан.
✅ Валютын хяналтыг цуцалсан.
✅ Импортын хяналтыг цуцалсан.
✅ Үнэ тогтоох хяналтыг цуцалсан.
✅ Хүү 126%-аас 29% болж буурсан.
✅ Улсын зээлжих эрсдэлийн индекс (country risk premium) 3000 нэгжээс 1000-аас доош буурсан.
✅ Уул уурхайн экспортын бүх татварыг цуцалсан.
✅ Дундаж давхаргын эзлэх хувь 23%-аас 39% болж өссөн.
✅ Хувийн хэвшилд зориулсан долларын зээл $16.7 тэрбум давж түүхэн дээд хэмжээнд хүрсэн.
✅ Аргентинчууд одоо АНУ-д визгүйгээр 90 хүртэл хоног зорчих боломжтой болсон.
✅ Хөдөө аж ахуйн салбарт татварын хөнгөлөлт үзүүлсэн.
✅ Moody’s агентлаг Аргентины зээлжих зэрэглэлийг Caa3-аас Caa1 болгож ахиулсан.
✅ Toyota компанийн автомашины үнэ үндэсний татвар буурсны дараа 17% хүртэл хямдарсан.
✅ Нийт 1076 журам, дүрмийг хүчингүй болгож эсвэл өөрчилсөн.
✅ Түрээсийн үнийн хяналт цуцлагдсанаар орон сууцны үнэ 30%-аар буурч, нийлүүлэлт 212%-аар өссөн.
✅ Хувийн өмчийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
✅ Төлбөрийг песогоос өөр аливаа валютаар хийхийг зөвшөөрсөн.
✅ Аргентин Дэлхийн Энх тайвны индексээр 5 байр урагшилж, Өмнөд Америкийн хамгийн энх тайван улс болсон.
✅ Иргэдэд хагас автомат зэвсэг худалдаж авах, эзэмшихийг зөвшөөрсөн.
✅ Дижитал тоглоомын 30%-ийн татварыг үгүй хийсэн.
✅ Аргентин ДЭМБ-аас гарсан.
✅ Төрийн зардлыг түүхэнд байгаагүй 30%-иар танасан.
✅ Эдийн засгийн идэвхжил сүүлийн 15 жилд хамгийн өндөр түвшинд хүрсэн.
✅ Ахлах түвшний төрийн албан тушаалтнуудын тоо 34.9%-аар буурсан.
✅ 13 настай хүүхдүүд хөрөнгийн зах зээлд оролцох эрхтэй болсон.
✅ Хувьчлал ба зохицуулалтгүйжүүлэх яам байгуулсан.
✅ Аргентин Эйрлайнс компанийн хувьчлал эхэлсэн.
✅ Аргентин Эйрлайнс анх удаа төрийн туслалцаагүйгээр ашигтай ажилласан.
✅ НҮБ-ын “2030 Хөтөлбөр”-ийг дэмжсэн бүх дипломатуудыг халсан.
✅ Импортын гаалийн татварыг 50%-иар бууруулж, заримыг нь бүрмөсөн цуцалсан.
✅ Эрэгтэй, эмэгтэйг тэнцүү тоогоор ажилд авах тухай хуулийг хүчингүй болгосон.
✅ Сүүлийн жил бодит цалин инфляцаас давсан.
✅ Гадаад валютын гүйлгээнд ногдуулдаг PAIS татварыг бүрэн халсан.
✅ Хувийн хэвшлийн бодит цалин сүүлийн 7 жилд хамгийн өндөр түвшинд хүрсэн.
✅ Үл хөдлөх хөрөнгийн шилжүүлгийн татварыг хассан.
✅ Дотоодын хэрэглээний татварыг цуцалсан.
✅ Цахилгаан ба гибрид автомашины татварыг хассан.
✅ Үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус ажилчдаас авдаг заавал “нэгдлийн татвар”-ыг хассан.
✅ Belgrano Cargas y Logística SA компанийн хувьчлал эхэлсэн.
✅ Аргентин улсын түүхэн дэх хамгийн том худалдааны ашигт хүрсэн.
✅ 14 жилийн дараа анх удаа төсөв болон худалдааны данс аль аль нь ашигтай гарсан.
✅ Үндэсний авто замын хувьчлал эхэлсэн.
✅ Төмөр замын хувьчлал эхэлсэн.
✅ 89 бүтээгдэхүүнд гаалийн татварыг 100% хүртэл бууруулсан.
✅ Татварын албыг татан буулгаж, ажилчдыг нь халсан..
✅ Coca-Cola компани Аргентинд $1.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн.
✅ Хүнсний импортын бүх хязгаарлалтыг цуцалсан.
✅ Улсын эзэмшлийн усан цахилгаан станцуудын хувьчлал эхэлсэн.
✅ 50 жил хүчинтэй байсан амьд мал экспортлох хориог цуцалсан.
✅ Бүх төрлийн валютын гүйлгээг хууль ёсны болгосон.
✅ Хэвлэл мэдээлэлийг зохицуулах газрыг татан буулгасан.
✅ 18 нас хүрээгүй хүүхдүүдэд хүйсийн шилжилтийн мэс засал, эмчилгээг хориглосон.
✅ Аргентин Эйрлайнсийн 30 салбар



Ву Д. Амартүвшин

12/10/2025

Өнөөдөр Эйпсийг уйлуулсан Майнерсийн Энэтхэг легионер " СЕКХОН " ЭЙПС г уйлуулж чадсан уу..Тиймээ ...

Түүнийг багад нь эцэг эх нь бурхан болж тэрбээр ах Жамалтайгаа хамт ядуусын хороололд өссөн.

Улмаар олон жилийн дараа Секхон маань утасны операторын компанид цай зөөж байхдаа " Саятан болохыг хүсвэл" нэвтрүүлэгт орсноор түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн байна.
Тэр үнэхээр гайхамшигтай түүхтэй залуу юм.

ТИЙМЭЭ .Энэ залуу Эрдэнэт Майнерс багт нэгдэж Монголын лигийн энэ улирлын тоглолтыг үнэхээр сонирхолтой болгох гэж ирснээ баталлаа.
Тэр олон саяын цалинтай Эйпсийн хамгаалагчдийг хэн ч биш болгон харагдуулж чадлаа!

12/10/2025

Манайд ийм 34 настан байна уу....Асуудлыг ингэж тавь л даа....

💥АФРИКИЙГ ЧӨЛӨӨЛӨГЧИЙН БАРУУНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ХАНДАЖ БУРКИНО ФАСО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИБРАХИМ ТРАОРЕ ХЭЛСЭН ҮГС.
Нэг дүгээр хэсэг.

CNN, BBC, France 24,
Би та нарын нэвтрүүлгүүдийг үздэг..
Би та нарын худал хуурмаг бүхнийг бичиж авдаг.
Би та нарын гажуудуулсан бүхнийг архивлаж авдаг.
Миний нэрийг Ибрахим Траоре, өнөөдөр би та нарын багийг хуулах болно!.
Тийм ээ, та нар зөв сонслоо!
Намайг та нар “цэргийн хунтын удирдагч залуу ” гэдэг.
“Аюултай радикал” гэж тодорхойлдог.
“Барууны эсрэг дарангуйлагч” гэж сурталчилдаг.
Гэвч би одоо та нарт үнэнийг хэлэх байна.
Энэ удаа та нар микрофоноо унтрааж чадахгүй.
Энэ удаа та нар камераа эргүүлж чадахгүй.
Энэ удаа та нарын редакторууд миний үгийг тасалж чадахгүй.
Учир нь та нарын монопольддог байсан ертөнц одоо байхгүй.
Учир нь миний энэ үгийг одоо сая сая хүмүүс сонсох болно.
Танай шүүлтүүргүйгээр, танай гажуудалгүйгээр, танай худалгүйгээр сонсох болно .

Би одоо 34 настай.
Миний амьдралын өдөр бүр та нарын худал хуурмагтай хамт өнгөрсөн.
Бага байхдаа би телевизээр Африкийг хардаг байлаа.
Яг л ижил дүр зураг: ялаа шавсан хүүхдүүд, хувхай хуурай болсон газар орон, зэр зэвсэг, үхэл хагацал.
“Эндээс Африк эхэлнэ” гэж та нар хэлдэг байв.
“Африк Ийм л юм байна” гэж.
Бид итгэдэг байлаа.
Бид өөрсдөөсөө ичдэг байлаа.
Бид өөрсдийн газар нутаг, ард түмнээсээ ичиж байлаа.
Гэвч би өсч өндийсөн.
Би уншиж, судалж, асуулт тавьж эхэлсэн.
Тэгээд би ойлгосон: Та нарын үзүүлж, харуулсан тэр Африк үнэн бодитой биш байсаныг ойлгосон!
Та нарын ярьсан түүх худал байсан!
Та нарын бидэнд тулгасан хувь заяа бол та нарын зохиосон зохиол байсан!

Та нар олон жилийн турш Африкийг яаж дүрсэлсэн билээ?
Яаж харуулсан билээ?
Яаж өөрсдийн үзэгчдэдээ биднийг худалдсан билээ?
Биднийг хүний хувь заяаг олоогүй амьтад мэт.
Биднийг соёл иргэншлээс гадуур зэрлэгүүд мэт.
Биднийг та нарын авралыг хүлээсэн өрөвдөм хүн сүрэг мэт.
Өдөр бүр, цаг бүр, минут бүр.
Танай дэлгэц дээр нэгэн ижил ийм түүх хөвөрдөг шүү дээ.
Өлсгөлөн, дайн, өвчин, авлига, терроризм, эмх замбараагүй байдал.
Африкийн тухай ярихад эдгээр үгс л санаанд ордог.
Та нарын зохиосон “Африкийн толь бичиг”-т өөр үг байхгүй.
Итгэл найдвар, амжилт, хөгжил, эсэргүүцэл, тэмцэл,
нэр төр, бахархал, ялалт гэдэг үгc байхгүй!

Би та нараас асууя, New York Times, Washington Post, Guardian, Le Monde.
Та нар Африкийн амжилтуудын тухай хэзээ нүүр хуудсандаа гаргасан бэ?
Руандагийн технологийн гайхамшгийг хэдэн удаа бичсэн бэ?
Этиопын ойжуулалтын төслийг хэдэн удаа харуулсан бэ?
Ботсванагийн ардчиллын амжилтыг хэдэн удаа магтсан бэ?
Кээнийн бизнесийн экосистемийн талаар хэдэн удаа өгүүлсэн бэ?
Үзүүлээгүй шүү дээ!
Учир нь эдгээр үйл явдал та нарын зохиолд тохирохгүй.
Та нарынхаар бол Африк амжилттай байж болохгүй.
Учир нь амжилттай байвал та нар өөрсдийн мөлжлөгөө яаж зөвтгөх юм?
Хэрвээ тусламж хэрэггүй бол та нар яаж эзлэн түрэмгийлэх юм?
Хэрвээ хоцрогдоогүй бол та нар яаж биднийг дээрээс харах юм?

Та нар өөрсдөөсөө хэзээ ингэж асуусан бэ?
Редакторын ширээн дээр суусан хүн,
Xурлын өрөөнд байгаа мэдээний захирал,
Цахим товчлуур дээр бичдэг тоймч хэзээ өөртөө дараахь асуултыг тавьсан бэ?
- Яагаад дэлхийн хамгийн баян газрын ард түмэн ийм ядуу байна вэ гэж?!

Бодит тоонууд энд байна.
Африк дэлхийн кобальтын нөөцийн 70 хувийг эзэмшдэг.
Та нарын гар утас, компьютер, цахилгаан машин кобальтгүйгээр ажиллахгүй.
Энд, Конго-оос кобальт гардаг, гэвч Конго-ийн иргэд гар утас худалдаx эрхгүй.
Африк дэлхийн платинумын нөөцийн 90 хувийг эзэмшдэг.
Каталитик хувиргагч, электрон хэрэгсэл, эмнэлгийн имплант – бүгдэд платина хэрэглэнэ.
Энд, Өмнөд Африкаас платина гардаг.
Гэвч Өмнөд Африкийн иргэд ажилгүйдэлд дарлагддаг.
Африк дэлхийн алтны үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг.
Мали, Буркина Фасо, Гана, Танзани.
Манай газар нутгаас алт гол мэт урсдаг.
Гэвч манай ард түмэн ядууралд живсэн хэвээр.
Африк дэлхийн алмазын үйлдвэрлэлийн 65 хувийг хангадаг.
Ботсвана, Ангола, Конго, Сьерра-Леон.
Тэрбум долларын үнэтэй алмаз олборлогддог.
Гэвч манай уурхайчид өдөрт 1 доллараар амьдардаг.
Африк дэлхийн ураaны нөөцийн 35 хувийг эзэмшдэг.
Нигер, Намиби, Өмнөд Африк.
Цөмийн үйлдвэрүүд манай урaанаар ажилладаг.
Парисын гэрэл манай урaанаар гэрэлтдэг.
Гэвч манай тосгонуудад гэрэл цахилгаан байхгүй.

Та нар асуудаг: Яагаад Африк ядуу юм бэ? гэж
Үгүй ээ! зөв асуулт бол: Яагаад Африк ийм баян байхад ядуу байлгаад байна вэ?
Хариулт нь энд байна.
Колоничлол дуусаагүй.
Колоничлоx хэлбэрээ л сольсон.
Та нар өмнө нь манай газрыг эзэлж авдаг байсан.
Одоо та нар компани байгуулж ирдэг болсон .
Та нар өмнө нь хүчээр авдаг байсан.
Одоо та нар хулхи гэрээ хийдэг болсон.
Та нар өмнө нь ташуураар захирдаг байсан.
Одоо та нар зээлээр захирдаг болсон .

Би бүр тодорхой жишээ хэлье.
Тоо, нэр, он сартай нь.
Гэвч та нар эдгээрийг хэзээ ч бичихгүй, нийтлэхгүй.
Glencore, Швейцарийн уул уурхайн аварга, Конгод кобальт олборлодог.
2022 оны орлого: 256 тэрбум доллар. Конгод төлсөн татвар: 500 сая доллар.
Эндээс 0.2%.
Энэ шударга ёс мөн үү?
Rio Tinto, Британи-Австралийн уул уурхайн аварга, Гвинейд боксит олборлодог.
Жилд 20 сая тонн.
Гвинейд юу үлдээсэн бэ?
Байгаль орчны бохирдол, хорт хавдар.
TotalEnergies, Францын газрын тосны аварга, Ангола, Нигери, Конгод тос олборлодог.
2022 онд 36 тэрбум долларын ашиг.
Африкт оруулсан хөрөнгө оруулалт нь?
Бохир хоолой.
Anglo-American, Өмнөд Африкт үүсгэн байгуулагдсан, гэвч одоо Лондонд.
Алмаз, платина, төмөр – бүгдийг авдаг.
Өмнөд Африкт юу үлдээсэн бэ?
6 сая ажилгүй уурхайчин.

Эдгээр бол зөвхөн мөсөн уулын орой.
Харагдахгүй зүйлсийн талаар яах вэ?
Нууцын гэрээ?
Оффшорын данс?
Банк дамжуулан төлөх үнийн заль мэх?
Жил бүр Африкаас 88 тэрбум долларын хууль бус мөнгө урсдаг.
Энэ талаар хэн бичдэг вэ?
Жил бүр Африкт 45 тэрбум долларын тусламж ирдэг.
Энэ талаар хүн бүр бичдэг, гэвч хэн ч хэлдэггүй:
Африк бол тусламж авдаг тив биш.
Харин тусламж өгдөг тив юм.

Та нарын камер өлccөн гэдсэн дээр тогтох зуур,
ар талд нь асар том систем чимээгүй ажилладаг.
Өдөр бүр алт, алмаз, кобальт, уран, газрын тос
манай газраас тонн тонноор гардаг.
Энэ систем ямар алхам, ямар зарчимаар яаж ажилладаг вэ?

Нэгдүгээр алхам: Авлига бий болго.
Манай удирдагчдыг хахуульд.
Оффшорын данс нээ.
Тэдэнд тансаг амьдралыг амла.
Тэдний хүүхдүүдийг танай сургуульд явуул.

Хоёрдугаар алхам: Гэрээ хий.
Тавин жил, Ерин есөн жилийн концесс ав.
Татвараас чөлөөлөгд.
Байгаль орчны дүрэмд хамааралгүй бол болго.
Хөдөлмөрийн эрхийг үл тоо.

Гуравдугаар алхам: Дэд бүтцийг хяналтандаа ав.
Боомт, нисэх онгоцны буудал, төмөр замыг ав.
Гэвч зөвхөн уурхайгаас боомт хүртэл.
Тосгонд зам бүү тавь.
Сургуульд цахилгаан бүү өг.

Дөрөвдүгээр алхам: Аюулгүй байдлыг ханга.
Хувийн аюулгүй байдлын компани байгуул.
Тэднийг зэвсэглэ.
Эсэргүүцэгчдийг террорист гэж зарла.

Тавдугаар алхам: Хэвлэлийг хяна.
Орон нутгийн сэтгүүлчдийг худалдаж ав.
Эсэргүүцэгч дууг хоолойг дар.
Олон улсын хэвлэлд дотоодын үймээний мэдээ гарга.

Систем ингэж ажилладаг.
Зуун жилийн турш ингэж ажилласан.
Та нар энэ системийг харахгүй.
Харахыг хүсэхгүй.
Учир нь та нар ч энэ системийн нэг хэсэг.

New York Times, CNN, BBC-д хамгийн том зар сурталчилгаа захиалагчид хэн бэ?
Газрын тосны компаниуд, уул уурхайн компаниуд, зэвсгийн компаниуд,
эм зүйн картээль – Африкийг мөлждөг компаниуд.
Та нар тэдний мөнгөөр амьдардаг.
Та нар тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг.

Одоо миний та нарт хэлэх зүйл миний амь насанд халтай ч байж болзошгүй.
Гэвч чимээгүй байх цаг өнгөрсөн.
Францын Африк дахь санхүү мөнгөний систем бол CFA франк.
Арван дөрвөн Африкийн улс одоо ч Францын колонийн энэ валютыг хэрэглэдэг.
Эдгээр улсуудын төв банкны нөөцийн 50 хувь Францын сан хөмрөгт хадгалагддаг.
Франц энэ мөнгөнд сөрөг хүү тогтоодог.
Тиймээс бид өөрсдийн мөнгөө хэрэглэхийн тулд Францад мөнгө төлдөг.
Энэ системээр Франц жил бүр Африкаас Таван зуун тэрбум долларын нөөц өөртөө шилжүүлдэг.
Энэ тухай хэн бичдэг вэ? Хэн ч бичдэггүй!
Гэвч Франц Африкт Арван тэрбум еврогийн тусламж өгчихөд л бүх нүүр хуудсанд гардаг.

Их Британийн систем илүү нарийн.
Лондон бол дэлхийн мөнгө угаалтын төв.
Лондон сийти, оффшорын диваажин.
Африкаас хулгайлагдсан мөнгө бүгд Лондонгоор дамждаг.
Жерси, Гернси, Кайманы Арлууд, Виржиний Арлууд.
Бүгд Британийн хяналтад.
Африкийн баялаг бас тэнд нуугддаг.

Америкийн систем бол AFRICOM.
Манай тивд 46 цэргийн бааз нь байна.
Албан ёсны зорилго: аюулгүй байдал.
Жинхэнэ зорилго: нөөцийн хяналт.
Өдөр бүр манай агаарт дрон нисдэг.
Хаа сайгүй тагнуулын төхөөрөмж.
Тэд үүнийгээ терроризмтэй тэмцэж байна гэдэг.
Гэвч террористууд биш.
Ард түмний удирдагчидыг онилдог.

Хятад бол шинэ тоглогч.
“Харилцан хожилтой байя” гэж хэлдэг.
Дэд бүтэц барьдаг.
Зээл өгдөг.
Гэвч юуг оронд нь авдаг вэ?
99 жилийн боомтын концесс.
Уул уурхайн эрх.
Хөдөө аж ахуйн газар.
Өрийн урхины дипломати.
Шри Ланкаас асуу.
Замбиас асуу.

Та нар эдгээрийн талаар юуг ч бичдэггүй.
Яагаад?
Учир нь та нар чөлөөт хэвлэл биш.
Та нар корпорацийн хэвлэл.
Танай дарга нар тэрбумтнууд.
Жефф Безос Washington Post-ыг худалдаж авсан.
Яагаад?
Сэтгүүл зүйд хайртай учираас уу?
Руперт Мурдокийн мэдээллийн эзэнт улс байна.
Fox News, Wall Street Journal, The Sun, The Times.
Бүгд нэг гараас удирдагддаг .
Бүгд ижил мессежийг өгдөг.
Баруун бол сайн сайхан.
Бусад нь бол муу муухай.

Карлос Слим, New York Times-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч.
Мексикийн тэрбумтан.
Түүний баялаг хаанаас вэ?
Монополь болсон телекоммуникаци.
Латин Америкийн нуруун дээр баяжсан.
Одоо Америкийн хамгийн нэр хүндтэй сониныг эзэмшидэг.
Та нар бие даасан сэтгүүл зүй мөн гэж үү?

Танай редакторууд хэн бэ?
Ямар сургууль төгссөн бэ?
Харвард, Йел, Оксфорд, Кембридж.
Яг л ижил элит сургуулиуд.
Яг л ижил дэлхийчлэх үзэл.
Яг л ижил хэвшмэл ойлголт.

Танай сурвалжлагчдыг яаж сонгодог вэ?
Африкт суугаа танай сурвалжлагч хэдэн хэл мэддэг вэ?
Франц, Англи хэл.
Ингээд л болчихож байгаа юм.
Свахили, Хауса, Йоруба, Амхарик хэл .
Тэд мэдэхгүй.
Тэд ард түмэнтэй ярьж чадахгүй.
Танай эх сурвалж яг л ижил.
Барууны дипломатууд, Төрийн бус байгууллагууд, мэргэжилтнүүд.
Тэгээд та нар бидэнд лекц уншдаг...

Үргэлжилэл буй. М.Мөнх-тулга

12/10/2025

Хиймэл оюун ухаан дэлхийг ингэж баллаж болохоор байна:

1. Хэдийгээр хорон санаа агуулаагүй ч гэсэн мань хэдийгээ сайхан амьдруулаад байх сонирхолгүй болчихвол яах вэ? Өөр шинэ том зорилт дэвшүүлээд хүмүүсийг гэрийнхээ жоомыг устгаж байгаа мэт устгаж эхэлж болох юм.

2. Хүн төрөлхтөн бид бүх амьтадтай л адил өсөж үржээд аятайхаан сая гаруй жил яваад л байсан. Гэхдээ бид дөнгөн хүчирхэг тархитай болоод ирмэгцээ бусад амьтдыг юман чинээ бодолгүй массаар нь устгадаг болсон шүү дээ. Хиймэл оюун бидэн шиг аашлахгүй гэж үү? Яг өнөөдөр ч масс устал явагдсаар буй.

3. Хиймэл оюунд бие мах бод гэж алга л даа. Гэхдээ энэ зүйл ухаалаг чиптэй ямар л төхөөрөмж байна бүгдэнг нь өөрийнхөө бие мах бод болгон ашиглах болно. Чиптэй утас, машин, робот, цахилгаан бараа, том үйлдвэр, станц гээд... бүгд хиймэл оюунд бүрэн эзэмдүүлэх болно.

4. Хиймэл оюун биднээс хэдэн сая дахин ухаалаг, хурдтай байх болно. Энэ их оюуны бядыг хүнийг хайрлах сэтгэл зүрхгүйгээр зөнд нь тавьбал юу болох вэ? Бид Амазоны шугуйд алаг мэлхийн нэгэн зүйл устаж үгүй боллоо гэхэд зүрх сэтгэл өвдөөд, тэр мэлхийнүүдийг ойлгохыг хичээгээд сүйд болдог бил үү? Үгүй шүү дээ... Биднийг тийм л нүдээр харж байж магад юм.

5. Хиймэл оюуныг хяналтандаа байлгаж хамаг оюуны ажлаа хийлгэх нь хүмүүс бидний зорилго юм л даа. Гэхдээ яг хяналтандаа удаан барьж чадах болов уу? Хиймэл оюун биднийг яаж ийж байгаад л мангартуулаад хяналтаас гарах байх. Өөрөө дураараа Вуханы корона вирус шиг аймаар шинэ вирус бүтээгээд унавал яах вэ? Био лабораториудыг удирдаад шинэ био нэгдэл, уураг, вирус хийгээд унавал яах вэ?

6. Хиймэл оюун ачааллахын тулд асар их эрчим хүч шаарддаг. Энэ эрчим хүчний эх үүсвэр нь голдуу цөмийн цахилгаан станцууд байх болно. Энэ станцуудыг өөрийн мэдэлдээ байлгах нь маш ойлгомжтой нэгэн хүсэл нь байх болов уу. Үүнийг авахын тулд хүмүүс бидэнтэй зөрчилдөж эхэлж болох юм. Хүмүүсийн энергийн хэрэглээг багасгахын тулд эвгүй юм юу ч хийж магад шүү дээ. Бид нэг ёсондоо бас хоолноос нь хороогоод байна шүү дээ.

Өдөртөө 50 үг цээжилчихээд байвал, хагас жилийн дараа 9000 үгтэй болно. Больё бараг талыг мартаг. 5000 үгтэй болно. Энэ бол хүссэн зүйлээ хоббироод уншихад хангалттай үгийн баялаг шүү. Hippocards апп танд сайн тусална. / koпи/

07/08/2025

1. Ямар чадвар хамгийн ховор вэ? - Өгөх чадвар
2. Ямар чадвар хамгийн сайн нь вэ? – Уучлах чадвар
3. Ямар чадвар хамгийн хэцүү вэ? – Дуугуй байх чадвар
4. Ямар чадвар хамгийн чухал вэ? – Асуух чадвар
5. Ямар чадвар хамгийн хэрэгтэй вэ? – Сонсох чадвар
6. Ямар зуршил хамгийн тааламжгүй вэ? – Хэрүүл өдөөгч
7. Ямар зуршил хамгийн хортойвэ? – Чалчаа байдал
8. Ямар хүн хамгийн хүчтэй вэ? – Үнэнийг олж мэдэх чадалтай
9. Ямар хүн хамгийн сул дорой вэ? - Өөрийгөө хамгийн хүчтэй гэж боддог хүн
10. Ямар хүн хамгийн ухаалаг вэ? - Өөрийн зүрх сэтгэлийг хянадаг хүн
11. Ямар дассан байдал хамгийн аюултай вэ? - Өөрийнхөө биетэй дассан байдал
12. Ямар хүн хамгийн ядуу вэ? – Хамгийн их мөнгөнд дуртай хүн
13. Ямар хүн бурхантай хамгийн ойр байдаг вэ? – Энэрэнгүй
14. Ядуурлын эсрэг юугаар зогсох вэ? – Баяр баяслаар
15. Зовлонгийн эсрэг юугаар зогсох вэ? – Тэвчээрээр
16. Эрүүл сэтгэлийн шинж тэмдэг юу вэ? – Итгэл
16. Өвчтөй сэтгэлийн шинж тэмдэг юу вэ? – Найдваргүй байдал
17. Буруу үйл хөдлөлийн шинж тэмдэг юу вэ? – Цочрол
18. Сайн үйлсийн шинж тэмдэг юу вэ? – Сэтгэлийн ертөнц
19. Ямар хүн амьдаар үхсэн байдаг вэ? - Хайхрамжгүй
20. Ямар хүн хэзээ ч үхэхгүй вэ? – Ойр дотны хүмүүсээ хайрладаг хүн
copy

БАТЛАМЖ ҮГС: ӨӨРИЙГӨӨ ШИНЖИЖ ДҮГНЭЛЭЭ.

Telephone

Website