Zanbazaar
Support Your Local Art Shop
29/05/2026
Японы зурагт хуудсууд
Мэйжигийн үеэс Шёовагийн 20-р он хүртэл бүтээгдсэн арилжааны зурагт хуудсуудыг нэгтгэсэн сонирхолтой цуглуулгын ном юм. Энэхүү номд багтсан зурагт хуудсууд нь тухайн үеийн нийгэм, соёл, хэрэглээний хэв маяг, дизайн болон сурталчилгааны хөгжлийг харуулжээ.
Номд орсон бүтээл бүр нь өөрийн цаг үеийн өнгө төрх, хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглээний соёл болон визуал дизайны чиг хандлагыг хурц тод илэрхийлдэг. Retro өнгө аяс, typography, зураглал, график шийдлүүд нь өнөөгийн дизайнер, уран бүтээлчдэд ч урам өгөх үнэ цэнтэй эх сурвалж болдог.
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
More, more books.
Хэвлэлийн газар: IBC
Он: 2022/09
Хуудас: 256
Хэл: Англи
Хэмжээ: (B6) 17.6 х 12.5 см
Хавтас: Зөөлөн
Үнэ: 115,0
Хүргэлт үнэгүй +
Дизайны сүнслэг чанарын оршихуй ба төгсгөл.
Сингапурын дизайнер Панн Лимийн бүтээсэн онцгой хоёр Зин ирлээ. Энэхүү бүтээл нь хиймэл оюун ухаан (AI) график дизайны салбарт хүчтэй нэвтэрч буй үед “дизайнд үнэхээр хүнийх хэвээр үлдэх зүйл юу вэ?” гэсэн асуултыг хөндсөн Дизайны философийн өнгө аястай бүтээл болжээ. Лим энэ төслийг өөрийн 28 жилийн дизайны туршлага болон LASALLE Урлагийн коллежын магистрын судалгаандаа тулгуурлан бүтээжээ. Тэрээр AI дизайныг хийж чаддаг болсон ч хүний мэдрэмж, соёлын туршлага, алдаа гаргах чанар, ёс зүй зэрэг зүйлсийг бүрэн орлож чадахгүй гэж үзжээ. Янз бүрийн цаас, нэмэлт биет зүйлс ашигласан нь уншигчийг зөвхөн бичвэр унших биш, “дизайныг биетээр мэдрүүлэхийг хүсжээ. Хуванцараар хийсэн угсардаг ‘Дизайнерын гавал’ мөн багтсан.
Хэвлэлийн газар: Панн Лим
Он: 2026/04
Хуудас: 120
Хэл: Англи
Zine xэмжээ: 14.5 х 18.5 см
Хуванцар угсардаг гавалтай
Нөөц: 3
Үнэ: 320,0
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
More, more zines
27/05/2026
COLOURS OF FILM | WES ANDERSON
Номын гол санаа нь Дэлгэцийн бүтээлүүдийн өнгө зүгээр нэг гоёл харагдах байдал бус харин тухайн бүтээлийн сэтгэл хөдлөл, дүрийн зан чанар, цаг үе болон уур амьсгалыг илэрхийлдэг хүчтэй ‘кино хэл’ гэдгийг харуулахад оршино. Жишээлбэл, неон ягаан ба хөх өнгөөр ирээдүйн ганцаардлыг мэдрүүлдэг Blade Runner, эсвэл дулаан шаргал өнгөөр дурсамж, хайр дурлалыг илэрхийлдэг In the Mood for Love зэрэг кинонуудыг өнгөний өнцгөөс тайлбарлан харуулжээ.
Хар цагаан киноноос эхлээд Technicolor эрин, орчин үеийн digital color grading хүртэл киноны дүрслэлийн өөрчлөлтийг ойлгоход тусална. Энэ номыг кино сонирхогчид, дизайнерууд, гэрэл зурагчин, уран бүтээлчид гээд өнгөний мэдрэмжийг ойлгож судлахад туслах ном юм.
Film:
Хэвлэлийн газар: Frances Lincoln
Он: 2023/03
Хуудас: 208
Хэл: Англи
Хэмжээ: 17.6 х 23 см
Хавтас: Хатуу
Үнэ: 150,0
Wes Anderson:
Хэвлэлийн газар: Frances Lincoln
Он: 2025/10
Хуудас: 176
Хэл: Англи
Хэмжээ: 17.6 х 23 см
Хавтас: Хатуу
Үнэ: 140,0
Хүргэлт үнэгүй
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
More, more books.
17/05/2026
Элбэгзаяа: ӨВ ll (шинэ ном)
Монголын баримтат гэрэл зургийн томоохон төлөөлөгч Л.Элбэгзаяагийн урьд хожид хэвлэгдэж байгаагүй ховроос ховор хар цагаан хальсны зургуудаас бүтсэн шинэ ном мэндэллээ.
“ӨВ” төслийн хүрээнд гэрэл зурагчин Л.Элбэгзаяагийн өмнө нь дэлгэгдэж байгаагүй хальсны зургуудыг 17 фильм лабд мэргэжлийн түвшинд дижитал төлөвт буулган олны хүртээл болгож байгаа билээ. Тэдгээр олон зургуудаас зарим бүтээлүүдийг онцгойлон сонгон авч “ӨВ” нэртэй ном болгон та бүхний хүртээл болгож байна.
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
More, more books.
Хэвлэсэн: Гэрэл зургийн “Батзориг сан”
Хавтас: Хатуу
Он: 2026
Хуудас: 144
Хэмжээ: 21 x 25 cм
Ил захидлын хэмжээ: 17.5 х 23.5 см
Үнэ: 120,0
Хүргэлт үнэгүй
Эхний худалдан авалт хийсэн 20 хүнд гэрэл зурагчны зурагтай, том хэмжээтэй ил захидал бэлгэнд өгнө.
15/05/2026
“Монгол эмэгтэй” Ц.Жамсран 1968 он.
“Хатгамалч бүсгүй” буюу “Монгол эмэгтэй” нэрээрээ танигдсан энэхүү бүтээл нь Монголын дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг билээ. Зураач Ц.Жамсран нь “Орхоны хавар”, “Уулзалт” зэрэг олон алдартай бүтээл туурвиж, Монголын дүрслэх урлагт шинэ өнгө төрх, шинэ сэдлүүдийг авчирсан гайхамшигтай уран бүтээлч юм. Энэхүү бүтээлийг Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, намуухан атлаа нууцлаг инээмсэглэл, амьдлаг мэдрэмж төрүүлэх нь Монгол ‘Мона Лиса’ гэлтэй хичнээн удаан харсан ч уйдахааргүй урлагийн бүтээл юм. Монгол эмэгтэйн зан чанарыг илтгэхээс гадна, үндэсний хувцас, хээ хуарын донжын хослол, нүнжиг даасан өмсгөл зүүсэл, урт гэзэг, тансаг хээ угалз, зохиомж гээд төгс бүтээл ажээ.
“Хатгамалч эмэгтэй” энэ зургийн эх хувь нь Бадамханд музейн сан хөмрөгт хадгалагддаг ба бүтээлийг музейн ‘MO art’ менежмент болон ‘Zanbazaar’ хамтран олны хүртээл болгож байна.
Эх үрсийн баяр, төрсөн өдөр, одон медал зэрэг онцгой мөчүүдэд хайртай дотны хүндээ өгөх мэдрэмжтэй бэлэг болох бизээ.
НООЛУУР:
1980-аад оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Ордос хотын томоохон ноолуурын үйлдвэр “King Deer”-т захиалгаар хийлгэсэн ба тус брэндийн 100% ноолуур дээр өндөр чанартайгаар хэвлэсэн болно. King deer нь Япон, Европ руу экспорт хийдэг, OEM буюу luxury брэндүүдэд нийлүүлдгээрээ алдартай томоохон үйлдвэр юм.
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
Art of Mongolian origin. ZNBZR x MO
•Cashmere art:
Хэмжээ: 91см x 62 см
Нийт нөөц: 2ш
Жаазтай үнэ: 1.950.000₮
————————————————————
•Art print
Хэмжээ: 90 х 60 см
Үнэ: 350,000₮
Цаас: Matte
Жаазтай үнэ: 500,0
Хэмжээ: 60 х 40 см
Үнэ: 250,000₮
Цаас: Matte
Жаазтай үнэ: 350,0
Батламж болон бусад зүйлс дагалдана.
Хүргэлт үнэгүй
14/05/2026
“Мөнх Тэнгэрийн хүчин дор”- 1991 он
Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддорж “Монголын нууц товчоо” номын 750 жилийн ойд зориулан 1991 онд бүтээсэн бүтээлийн шаазан хувилбар ирлээ. Энэхүү бүтээлийг БНХАУ-ын нэрт зураач бүх Хятадын урлагийн холбооны жинхэнэ гишүүн БНХАУ-ын үндэстний тэргүүлэгч уран бүтээлч Jinge Klin керамик брендийн үүсгэн байгуулагч Ван Жи Минийн урланд шаазан дээр хуулбарлан бүтээсэн болно.
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
Art of Mongolian origin. ZNBZR x MO
Зандан модон суурьтай
Хамгаалалтын савтай
Хэмжээ: 36см (Диаметр)
Нийт нөөц: 2ш
Үнэ: 1.950,000₮
Батламж дагалдана.
Хүргэлт үнэгүй
30/04/2026
Ингээд ярилцаад суух уу?
Мөөгөн дээр сууж буй хүн биетэй шувууд нам гүмхэн ярилцан сууна. Амьтан, бие, байгаль хоорондын холбоо болон сүнслэг оршихуйг илтгэх ба уран бүтээлч өөрийн дарсан гэрэл зураг дээр дижитал артаар зурж хослуулан бүтээжээ.
Хэвлэлийн хэмжээ: 50 х 50 см
Жаазны хэмжээ: 50 х 50 см
Жаазны хийц: Төмөр
Сонголт: Хар, Модлог, Никель
Бүрэлттэй хэвлэл (шилгүй)
Жаазтай үнэ: 250.000₮
Хүргэлт үнэгүй + Ил захидал дагалдана.
Хүссэн бусад хэмжээгээр авах боломжтой.
Уран бүтээлчийн гарын үсэгтэй.
Уран бүтээлч Х.Ганганмөрөн. ©2021
27/04/2026
Батзориг: ӨВ (шинэ ном)
Монголын баримтат гэрэл зургийн томоохон төлөөлөгч Ц.Батзориг агсны урьд хожид хэвлэгдэж байгаагүй ховроос ховор хар цагаан хальсны зургуудаас бүтсэн шинэ ном мэндэллээ.
“ӨВ” төслийн хүрээнд гэрэл зурагчин Ц.Батзориг агсны өмнө нь дэлгэгдэж байгаагүй хальсны зургуудыг 17 фильм лабд мэргэжлийн түвшинд дижитал төлөвт буулган олны хүртээл болгож байгаа билээ. Тэдгээр олон зургуудаас зарим бүтээлүүдийг онцгойлон сонгон авч “ӨВ” нэртэй ном болгон та бүхний хүртээл болгож байна.
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
More, more books.
Хэвлэсэн: Гэрэл зургийн “Батзориг сан”
Хавтас: Хатуу
Он: 2026
Хуудас: 144
Хэмжээ: 21 x 25 cм
Ил захидлын хэмжээ: 17.5 х 23.5 см
Үнэ: 120,0
Хүргэлт үнэгүй
Эхний худалдан авалт хийсэн 50 хүнд Батзориг агсны хамгийн ‘iconic’ болсон зурагтай, том хэмжээтэй ил захидал бэлгэнд өгнө.
14/03/2026
James Jean: ‘No Other Choice’ зурагт хуудас
Тайвань-Америк уран бүтээлч Жеймс Жин-ийн бас нэгэн гайхалтай бүтээл болох ‘No Other choice’ дэлгэцийн бүтээлд зориулан урласан албан ёсны зурагт хуудас билээ. Энэхүү бүтээл нь ердөө 300 хувь хэвлэгдсэн ‘хязгаарлагдмал хэвлэл’ юм. Жэймc Жин бүтээлдээ киноны уур амьсгал, далд хүсэл, нүгэл, гэрэл ба харанхуйн эсрэгцлийг уран бүтээлчийн өвөрмөц дүрслэлээр илэрхийлжээ. Тэрээр дэлгэцийн бүтээлүүдийн албан ёсны зурагт хуудас олныг хийсэн ба ‘The Whale’ ‘Pinocchio’ ‘Shape of water’ ‘Everything Everywhere All at Once’ гээд олон олон киноны зурагт хийснээс ихэнх нь кино Оскарын шагнал хүртэж байжээ.
Уран бүтээлч JJ хэвлэлээ нарийн тусгай аргаар хэвлэдэг ба энэ удаагын хэвлэлээ Unryu-shi буюу “Үүлэн луу” хэмээх ховор Японы уламжлалт гар аргаар хийдэг цаасан дээр олон дамжлагаар хэвлэн бүтээжээ. Урт ширхэгтэй уг цаас нь гэрэлд тусахад доторх бүтэц нь тодрон гарч ирж амьд мэдрэмж төрүүлдэг ажээ.
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглье.
More, more posters.
Хэвлэлийн хэмжээ: 85 x 58 см
‘ХЯЗГААРЛАГДМАЛ ХЭВЛЭЛ’
1/300ш
Уран бүтээлчийн гарын үсэгтэй
Үнэ: 3,4 сая
03/03/2026
Аниме архитектур | Эртний Египетийн урлаг
Аниме ертөнцийн орон зай, зохиомж, хот төлөвлөлт, архитектурын шийдлүүдийг дэлгэрэнгүй задлан харуулан сонирхолтойгоор тайлбарлажээ. Аниме соёл ба архитектур сонирхдог хүмүүст маш сонирхолтой ном юм.
Хэвлэлийн газар: Thames & Hudson
Он: 2020
Хуудас: 256
Хэл: Англи
Хэмжээ: 21.5 x 28 см
Хавтас: Хатуу
Үнэ: 125,0
Эртний Египетийн урлаг:
Фараон, бурхан шүтээн, ханын зураг, баримал гээд эртний Египетийн урлагийн гоо зүй, бэлгэдэл, домог зүй, соёл иргэншлийг энэхүү номоос тольдоорой.
Taschen хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг авсаархан, маш их мэдээллийг цуглуулсан ‘Bibliotheca Universalis’ цуврал.
Хэвлэлийн газар: Taschen
Хуудас: 592
Хэл: Англи, Франц, Герман
Хэмжээ: 14 х 19.5 см
Хавтас: Хатуу
Үнэ: 110,0
Хүргэлт үнэгүй + Ил захидал + Наалт дагалдана.
Мэдлэгээ нэмж
Мэдрэмжээ хөглөе.
More, more books.
Click here to claim your Sponsored Listing.