Soluna
💎ЗӨВХӨН ТАНЫГ ЧИМЬЕ💎
Даваа - Баасан 10:00 - 17:30
Бямба 12:00 - 19:30 Ням - АМАРНА
Paradise Plaza 409
Таны сүүдэрт талыг өөртөө шингээж, сэтгэл санааг тогтвортой тайван байлгахад дэмждэг, хамгаалагч хар обсидиан чулуун бугуйвчнууд дэлгүүр дээр бэлэн байна.
Захиалгаар бүх төрлийн эрхи гоёл гарна.
ашиглан хүүгүй, урьдчилгаагүй хувааж төлөх боломжтой.
Хар обсидиан
Хар обсидиан нь цахиурын агууламж өндөртэй галт уулын гаралтай байгалийн шил бөгөөд хайлсан магма маш хурдан хөрсний үр дүнд талст бүтэц үүсэлгүй тогтдог онцлогтой. Гөлгөр гадаргуу, гүн хар өнгөөрөө ялгардаг энэхүү чулууг эртний соёл иргэншлүүд ахуйн хэрэглээ, гоёл чимэглэл болон зан үйлийн зориулалтаар өргөн ашиглаж ирсэн түүхтэй.
Энергийн хувьд хамгаалалт, газардуулга болон сөрөг энергийг саармагжуулах чанартай чулуу гэж үздэг. Энэхүү чулуу нь хүний энергийн орон зайг тогтворжуулж, гаднын сөрөг нөлөөлөл, стресс, түгшүүрээс хамгаалахад дэмжлэг болдог ба дотоод айдас, эргэлзээ, хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлийг танин мэдэж, тэдгээрийг даван туулахад тусалдаг гэж үздэг тул өөрчлөлт, сорилтын үед зүүхэд тохиромжтойд тооцогддог. Ялангуяа олон хүнтэй харилцдаг, ачаалал ихтэй орчинд ажилладаг эсвэл сэтгэл санааны дарамт мэдэрч буй хүмүүс хар обсидианыг хамгаалалтын бэлгэдэл болгон сонгон хэрэглэхэд илүү тохиромжтой.
Байгаль эхийн бүтээсэн онцгой содон талсттай хар үст болор 6 мм эрдэнийн чулуутай, зөвхөн танд зориулагдсан эрчимт эрхи. Усан болор бөөр болон мөнгөн толгой оруулгатай.
ашиглах боломжтой. Хүргэлт үнэгүй.
Энэ эрхи нь таны энергийг хамгаалах чимээгүй хүч юм. Байгалийн гүнээс үүссэн турмалины хар судлууд нь сөрөг энерги, атаа жөтөө, муу нөлөөллийг шүүн сааруулж, эзнийхээ дотоод ертөнцийг тогтвортой, бат бөх байлгахад тусалдаг. 108 ширхэг эрхи нь энергийн урсгалыг тэнцвэржүүлж, бодол сэтгэлийг цэгцэлж, илүүдэл дарамтыг аажмаар тайлдаг бол, усан болор бөөр нь бүх энергийг цэвэршүүлэн нэгтгэж, хар үст болрын хамгаалалтын хүчийг улам гүнзгийрүүлж өгдөг.
Энэ хослол бол гаднаас ирэх сөрөг нөлөөллийг хааж, дотоод энергийг цэвэр, төвлөрсөн байлгах төгс тэнцвэр, өөрийгөө хамгаалж, илүү хүчтэй, илүү тайван байхыг сонгосон таны илэрхийлэл, энергийн хамгаалагч юм.
Өөр лүүгээ өнгийж, дотоод ертөнцөө гүн гүнзгий танин мэдэх аялалд гарсан танд хамгийн итгэлтэй хамтрагч болох ганган эрхи маань нэг ширхэг гарлаа.
Үнэ: 695,000₮ Хүргэлт үнэгүй.
ашиглах боломжтой.
Далайн өнгөт дөлгөөхөн усан биндэрьяа, нууцлаг гүн өнгөт нил ягаан болрын хослол энэ эрхи нь сэтгэл доторх амар амгалан, оюуны тунгалаг байдал, сүнслэг өсөлтийн бэлгэдэл юм.
Усан биндэрьяа - Далайн мандал шиг намуухан энергээр сэтгэлийг ариусгаж, айдсыг намжаан, үнэн үгийг зоригтой илэрхийлэх хүч өгнө.
Нил ягаан болор (бөөр) - Оюун санааг гүн төвлөрөлд хүргэж, дотоод мэдрэмжийг сэрээж, хамгаалалт ба гэгээрлийн энергийг авчирна.
Тайван хэрнээ шийдэмгий
Эмзэгхэн атлаа ухаалаг
Чимээгүйхэн ч нөлөөтэй энергийг танд мэдрүүлнэ.
Загас, мэлхий, хилэнцийн орд болон гахай, хулгана, үхэр жилтнүүдэд ээлтэй.
Энгийн атлаа эрхэмсэг усан биндэрьяа эрхи. 6 мм талсттай усан биндэрьяа, амазонит болон мөнгөн оруулгатай.
ашиглах боломжтой. Хүргэлт үнэгүй.
Усан биндэрьяа ба амазонит хоёулаа усны энергитэй, зөөлөн атлаа дотоод хүчийг сэрээдэг чулуунууд юм.
Усан биндэрьяа (Aquamarine) нь тунгалаг цэнхэр өнгөөр далайн усны ариун, амар амгаланг илэрхийлдэг.
Энэ чулуу нь сэтгэл санааг тайвшруулж, айдас түгшүүрийг багасган, уужим ухаан, хүлээцтэй байдлыг төрүүлдэг.
Хоолой болон илтгэх чадварыг дэмждэг тул харилцаа, ойлголцлын чулуу гэж нэрлэдэг.
Мөн итгэлцэл, үнэнч хайр, хосуудын хоорондын эв найрамдлыг хамгаалдаг гэж үздэг.
Энергийн түвшинд хоолой ба зүрх чакраг идэвхжүүлж, бодол сэтгэлийг нэгтгэдэг.
Метафизикийн хувьд стрессийг бууруулж, амьсгалын систем, зүрх судасны эрүүл мэндэд дэмжлэг үзүүлдэг.
#эрдэнийнчулуунгоёл
Зүрхний гүнд тань орших бяцхан охины хамгийн нандин мэдрэмжүүдийг чимээгүйхэн илгээж, эмзэгхэн хэрнээ нууцлаг бүсгүй таныг илэрхийлэх гоёхон маань бэлэн боллоо.
Саран чулуун бөөр, алтадсөн мөнгөн оруулгатай 6 мм талсттай сарнайн болор 108 эрхи.
ашиглах боломжтой. Хүргэлт үнэгүй.
Сарнайн болор нь хайр, зөөлөн энерги, сэтгэл заслын хүчийг илэрхийлдэг зүрхний чакраны хамгийн хүчтэй чулуунд тооцогддог. Энэ чулуу нь сэтгэлд тайван байдал авчирч, уур уцаар, гомдол, түгшүүрийг саармагжуулан дотоод уян зөөлөн байдлыг нэмэгдүүлдэг. Өөртөө хайртай болох, өөрийн үнэ цэнээ мэдрэх, өөртөө итгэх итгэлийг сэргээхэд нэн тохиромжтой бөгөөд өнгөрсөн шарх, гуниг, хүнд харилцааны дурсамжийг эдгээхэд тусалдаг гэж үздэг. Мөн хайрын энергийг татаж, хайртай хүнтэйгээ илүү ойр дотно болгож, харилцаа, гэр бүлийн уур амьсгалыг зөөллөн, ойлголцлыг сайжруулдаг. Саран чулуу нь эмэгтэй эрчим хамгийн өндөр, эмэгтэй хзний зөн совин, дотоод мөчлөгийг тэнцвэржүүлдэг.
#эрдэнийнчулуунгоёл #сарнайнболор
Галын дөл шиг асан бадамлах хүчийг түгээгч анар чулуу. Талст нь үнэхээр тансаг гялалздаг даа.
ашиглах боломжтой. Хүргэлт үнэгүй.
Анар (Garnet) нь амьдралын гал, хүсэл тэмүүллийн бэлгэдэл болдог чулуу юм. Эртнээс зориг тэвчээр, хамгаалалтын сахиус болгон зүүдэг байсан бөгөөд эзнийхээ дотоод хүчийг асааж, шийдэмгий байдал, зорилгодоо үнэнч байх чанарыг дэмждэг гэж үздэг. Зүрхний энергийг идэвхжүүлж, хайр дурлал болон харилцаанд халуун дулаан уур амьсгал авчирч, ядаргаа сулралыг багасган биеийн эрч хүчийг тэтгэнэ. Шинэ эхлэл, бизнес, том зорилго тавьж буй үед анар нь гал шиг түлхэц өгч, санхүү болон амжилтын урсгалыг хөдөлгөөнд оруулдаг хэмээн билэгддэг.
Матар, Хонь, Арслан, Хилэнц ордныхонд илүү ээлтэй ч дотоод гал, зориг, шинэ эхлэл хүссэн хэн бүхэнд ивээлээ хайрладаг хүчирхэг чулуу.
#Анар
Усан биндэрьяа - таны дотоод ертөнцийн тансаг чимээ
Би бол урсгал.
Би бол тайван хүч.
Би бол чиний дотоод тэнцвэр.
Бугуйвч, зүүлт бэлэн.
ашиглах боломжтой. Хүргэлт үнэгүй.
Усан биндэрьяа (Aquamarine) нь тунгалаг цэнхэр өнгөөр далайн усны ариун, амар амгаланг илэрхийлдэг чулуу юм.
Энэ чулуу нь сэтгэл санааг тайвшруулж, айдас түгшүүрийг багасган, уужим ухаан, хүлээцтэй байдлыг төрүүлдэг.
Хоолой болон илтгэх чадварыг дэмждэг тул харилцаа, ойлголцлын чулуу гэж нэрлэдэг.
Мөн итгэлцэл, үнэнч хайр, хосуудын хоорондын эв найрамдлыг хамгаалдаг гэж үздэг.
Энергийн түвшинд хоолой ба зүрх чакраг идэвхжүүлж, бодол сэтгэлийг нэгтгэдэг.
Метафизикийн хувьд стрессийг бууруулж, амьсгалын систем, зүрх судасны эрүүл мэндэд дэмжлэг үзүүлдэг.
🩷🩷🩷
Байгалийн ховор бүтэц, хүчтэй энергитэй хар үст болор талсттай 10 мм чулуу, мөнгөн толгой оруулгатай 21 эрхи бугуйвч ганцхан байгаа.
ашиглах боломжтой. Хүргэлт үнэгүй.
Хар үст болор – байгалийн доторх хүчний илэрхийлэл, хүчтэй хамгаалагч чулуу.
Сөрөг энергийг шүүж, эзнийхээ энергийг хамгаалж, бэхжүүлдэг. Айдас, эргэлзээг намжааж, дотоод хүчийг тань идэвхжүүлнэ.
Төвлөрөл, шийдэмгий байдлыг дэмжих өндөр давтамжийн чулуу.
Тансаг төрх, гүн утга, хүчирхэг энергитэй таны энергийг цэвэр, хүчтэй байлгах чимээгүй хамгаалагч.
Үнэхээрийн эрхэмсэг, тансаг чулуунуудын хослол энэ эрхийг өөрийн үнэ цэнэ, дотоод хүчээ бүрэн мэдэрсэн танд зориуллаа.
6 мм дээд зэргийн канад ногоон хаш болон маш гоёмсог талсттай бадмаараг чулуу, алтадсан мөнгөн тоногтой.
ашиглах боломжтой. Хүргэлт үнэгүй.
Байгалийн ногоон хаш нь хаад, язгууртнуудын чулуу хэмээн нэрлэгдэж ирсэн бөгөөд аз хийморь, эд баялаг, хамгааллын хамгийн дээд бэлгэдэл юм. Түүний гүн ногоон өнгө нь дотоод амар амгаланг авчирч, эзнийхээ энергийг тогтвортой, хүчирхэг төвд хадгалдаг.
Бадмаараг бөөр нь гал мэт хүсэл тэмүүлэл, манлайлал, ялалтын энергийг илэрхийлнэ. Энэ чулуу нь эзнийхээ нэр хүндийг өргөж, амжилтын урсгалыг идэвхжүүлдэг ховор нандин эрдэнийн нэг.
108 ширхэг байгалийн хаш үрэл бүр нь хамгаалалтын энергийн төгс тойрог үүсгэж, бадмааргийн хүчтэй нэгдэн эзнийхээ оршихуйг илүү тод, илүү үнэ цэнтэй болгодог
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
13312