Alpha
Мөрөөдөл биелдэг юм!
Жеха бүхний босс, бүхний эзэрхийлэгч, бүхний түрэмгийлэгч, бүхний айдсыг хүргэгч залуу эзэн мөртлөө зөвхөн түүнд л энхрий бяцхан хүү шиг аашилна.
Зөвхөн түүний харцны дор, анхаарлын дор, халамжийн дор, инээдийн дор, уурлалтын дор, сээтгэнэлийн дор байхыг үргэлж хүснэ. Жеха зөвхөн түүнийх байхыг л хүснэ.
Юун Айр, Юун Айр тиймээ тэр бол алтан нар шиг үргэлж инээд хөөр, шогч зан, хүсэл тэмүүлэл, эр зориг, басхүү бусдын дургүй ямагт хүргэх хийрхүү, бардам зан нэгэн зэрэг хосолсон ханагар сайхан эр. Зөвхөн гайхамшигт Минрэний сэтгэлийг булааж, өдрийн бодол, шөнийн зүүд нь болж чадах тэр л эр.
Тэд хэрхэн амьдрамлын зам нь нийлсэн гэж үү? Бие биедээ сэтгэлийн хань бололцох тэдний зам ингэж эхэлсэн юм....
Цэцэгсийн дунд нэгэн цагаан хувцастай царайлаг залуу зогсоно. Түүнийг Минрэн гэдэг аж. Түүний цагаан хувцас үл ялиг сэвэлзэх хөнгөмсөг салхинд үе үе намилзана. Шаргал нар улам тод гялтагнахад Минрэний бүсэнд хавчуулаастай сэлэм нүд сохлох шахам гялалзана. Минрэн хөмсгөө атируулан холыг ажин их л бодол болон зогсох аж. Түүнийг юу ингэтлээ бодолд автуулан байгааг сэвэлзэх хөнгөмсөг салхи мэдэх гэсэн юм шиг аальгүйтэн сээтгэнэж үсийг нь зөөлөн илбэх нь сонирхолтой. Минрэний харц нэг л хөнгөн гунигт автах аж. Тэр юуг ингэтлээ бодон гуниглана вэ. Язгууртан айлаас гаралтай, толгойд нь зөвхөн дүрэм журам л бодогдох тархи нэг л өөрийг бодон гуниглах. Тиймээ тэр зөвхөн Юун Айрыг бодох аж.
Тэртээ их манарсан тоосон дунд үл мэдэгхэн инээмсэглэн зогсох тэр нэгэн..........
Click here to claim your Sponsored Listing.