Ronlc

Ronlc

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ronlc, Religious organisation, Jargalant soum, S3 center 2 nd floor, Khovd .

05/05/2021
30/04/2021

Сайн уу? Uneke нь Нийтийн дууны уралдаанд оролцож байгаа юмаа. Та бүхэн доорх линкээр орж ЛАЙК, ШЭЙР болон 152040 дугаар хувийн дугаар 501 бичиж илгээж өгнө үү! Баярлалаа
https://www.facebook.com/SuldHDTV/videos/206739747675774

04/06/2020

Манай төгсөгч оролцож байгаа юм. Харамгүй Лайк, Шэйр хийгээрэй. Шагналын мөнгө нь Египет-д байгас ядуу хүмүүсд зориулсан энэрлийн үйлчлэлд зориулагдах юм. Хамтдаа дэмжицгээе.🤲🏻🤲🏻

https://www.facebook.com/baymicmongolia/videos/2931714566906272

19/06/2017

ЗУНЫ КЕМП 2017. 6 сарын 30, 7 сарын 1,2 нд Бугат кемп-д зохион байгуулагдана.

Photos 03/05/2017

Марк 11:22-24

22 Есүс тэдэнд хариулан
-Бурханд итгэгтүн.
23 Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан "Өргөгдөж тэнгист хаягдагтун" гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно.
24 Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно.

03/05/2017

Христ доторх таны эрх мэдэл

Photos 03/05/2017

Үйлсгүй итгэл нь үхмэл юм.

Халуун орны нэг тосгонд бороо хургүй ган гачиг болжээ. Хотын амьтай бүхэн хур бороо ороосой хэмээн чин сэтгэлээсээ хүснэ.
Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан учир тосгоны сүмийн ахлагч нэгэн санаачлагыг гаргаж, тосгоны бүх иргэдэд гол талбай дээр цуглан Бурханаас хур бороо оруулахыг гуйн залбирах зарыг тарааж гэнэ. Товлосон өдөр болж тосгоны бүх иргэд төв талбай дээрээ цуглан бүгд өндөр дуугаар хашгирах нэгэн нь хашгирч, дуулах нэгэн нь дуулж хур бороо оруулж өгөхийг Бурханаас гуйж гэнэ.
Гэтэл тун удалгүй тэнгэрт үүл бий болон дусал дуслаар бороо орж эхлэн, аажим аажмаар ширүүсэн нэлээн усархаг орсон байна. Талбай дээр цугласан олон баярлан хөөрч бөөн баяр болсон ч бүгд бороонд шалбайтал норсон байна. Харин тэнд нэг бяцхан охин л хуурай хувцастай үлджээ. Учир нь тэр охин л ганцаараа борооны шүхэртэй талбай дээр хүрч ирсэн байлаа.

Талбай дээр цугласан олон зуун хүмүүсээс ганц л хүн Бурхан бороо оруулна гэдэгт итгэж байсан тухай энэ түүх их зүйлийг өгүүлнэ.
Олон хүн Бурханд итгэж байна гэж хэлдэг ч цөөхөн хүн л итгэлийнхээ дагуу үйлсийг гаргадаг.

Итгэл бол сохор зүйл биш юм. Тэр бяцхан охин итгэсэн учраас бороонд норохгүйн тулд шүхэр авч ирсэн. Харин бусад хүмүүс тэр ч байтугай сүмийн ахлагч нь хүртэл зүгээр л Бурханаас гуйгаад үзэе гэсэн бодолтой байснаас бороо орно гэдэгт итгээгүй.
Магадгүй Бурханд тэр бяцхан охины итгэл таалагдсан учир тэр нутагт хур бороог оруулсан байж болох...
Олон хүн чанга, хашгирсан залбирал, авъяаслаг хөгжимчидтэй магтаал, нэгдсэн том үйл ажиллагаагаар дамжуулан Бурхан ажлаа хийдэг, ивээдэг, ерөөдөг гэж эндүүрдэг байх.

Харин Бурхан итгэлээр дамжуулан Өөрийн ажлаа хийдэг билээ.

Библид ийнхүү хэлсэн байдаг.
Итгэлгүйгээр таалагдана гэдэг нь боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Еврей 11:6

Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. Иаков 2:17

Untitled album 03/05/2017
03/05/2017

Шинэ Амийн Гол цуглааны албан ёсны хуудас

03/05/2017

Есүс Христийн дахин амилалт

Want your place of worship to be the top-listed Place Of Worship in Khovd ?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

Jargalant Soum, S3 Center 2 Nd Floor
Khovd
976