SUWON MGL

SUWON MGL

Share

Dedicated to the Mongolians of Suwon city. Welcome. Thank you. Good luck.

25/11/2025

📣2025.11.20 🇰🇷Виз мэдүүлгийн журамд орсон зарим өөрчлөлтөөс:
💵Мульт виз мэдүүлэхэд сүүлийн 6 сарын цалингийн дундаж хэмжээ 4,460,000₮ байснаас 4,660,000₮ болж нэмэгдсэн.
👩‍⚕️Эмч, өмгөөлөгч, их сургуулийн багшаас гадна Аудитор, мэргэшсэн нягтлан бодогч нар мульт виз мэдүүлэх боломжтой болсон👌
👧D-4-3 визийг монголоос мэдүүлэх боломжгүй болсон
📑Мэдүүлгийн материал дахь орчуулганд баталгаа хавсаргах шаардлагатай болсон

🇰🇷Солонгос улс руу 90 хоногийн визийг хүн бүр мэдүүлэх боломжтой.
✅Бид танд анкет бөглөхөөс эхлээд дансаа бэлдэх, мөнгө байршуулах, баталгаат орчуулга, баталгаат хаяг гээд виз мэдүүлэгтэй холбоотой бүх үйлчилгээг мэргэжлийн түвшинд, үнэн зөвөөр, нэг дороос авах боломжийг санал болгож байна.

☎️8064-9430
📍ХУД, 19-р хороолол, Sumber Tower-с урагш 100 м, 27А байр (урд талын хаалгаар ороод OneGate)

08/11/2025

Сайн дүн муу үйлдлийг цайруулахаа больжээ.

Cурлагын хувьд сайн дүнтэй 45 сурагчийг БНСУ-ын шилдэг их сургуулиуд хүлээн авахаас татгалзсан байна — тэдний дээрэлхэлтийн түүх элсэлтийн шалгуурт тэнцээгүй

Олон үеийн туршид Өмнөд Солонгосын их сургуулийн элсэлт зөвхөн академик амжилтад тулгуурлаж ирсэн: шалгалтын оноо, дүнгийн голч, ангийн зэрэглэл. Бусад зүйлс хамаагүй. Дээрэлхэлтийг “хувийн маргаан” гэж үздэг байжээ.

Энэ жил улсын хэмжээний зургаан их сургууль дээрэлхэлтийн бүртгэлтэй 45 өргөдөл гаргагчийг хүлээж аваагүй. Тэдний хоёр нь улсын хамгийн нэр хүндтэй “Сөүл Үндэсний Их Сургууль”-д, 22 нь “Кёнбүк Үндэсний Их Сургууль”-д татгалзсан хариу авчээ.

2026 оноос эхлэн энэ журам улс даяар заавал мөрдөх болно. Бүх их сургууль сурагчдын сургууль дахь хүчирхийллийн түүхийг харгалзан үзэх ёстой. Харин багшийн мэргэжлийн сургуулиуд ямар ч түвшний дээрэлхэлтийн түүхтэй бол шууд хасах журам тогтоож байна.

Дээрэлхэлтийн бүртгэл төгссөний дараа 4 жил хадгалагдана. Их сургуулиуд, төрийн байгууллагууд, зарим хувийн компаниуд энэ мэдээллийг харах боломжтой.

Чиний дүн төгс байж болно.
Гэхдээ зан чанар чинь биш бол — хаалга хаагдана.

07/11/2025

ЁСТОЙ ГОЁ ҮГ БАЙНА ХУУЛЧИХЛАА❤️❤️❤️

Сайхан зүйл тохиолдоод инээмсэглэдэг биш харин Инээмсэглэдэг учраас сайхан зүйл тохиолддог юм.😃😃😃

Элбэг хангалуун учраас хуваалцдаг биш харин Хуваалцдаг учраас элбэг хангалуун байдаг.💰💰💰

Найз болохоор л итгэдэг юм бишээ. Итгэдэг учраас л найзалдаг юм. 👯‍♀️👯‍♀️👯‍♀️

Ажлаа сайн хийдэг болохоор магтуулдаг юм биш харин магтдаг учраас л ажлаа сайн хийдэг. 🗒️🗒️🗒️

Хүрэлцээтэй учраас сэтгэл хангалуун байдаг бус харин Сэтгэл хангалуун байдаг учраас хүрэлцээтэй байдаг. 💪💪💪

Боломжтой болохоор эхэлдэг юм биш
Эхэлсэн учраас боломж бий болдог. 🏁🏁🏁

Хорвоо ертөнц өөрчлөгдөхөд бодол хүртэл өөрчлөгдөөд байгаан биш
Бодлоо өөрчлөхөд
Хорвоо ертөнц өөрчлөгдөөд байгаа юм аа 🧠🧠🧠 сору

06/11/2025

If you don't take risks, you can't create a future.

파이팅 친구들 👊

01/11/2025
31/10/2025

❤️Таны бие дотор тунгалагийн систем гэж нэг гайхамшигтай зүйл бий.
Тэр өдөр, шөнөгүй чимээгүй ажиллаж, таныг цэвэрлэж, хамгаалж, эрч хүчтэй байлгадаг.
Гэхдээ тэр өөрөө хөдөлдөггүй, зөвхөн таны амьсгал, хөдөлгөөн, анхаарал халамж дээр л урсдаг.

Хэрвээ та ядрах, сэтгэлээр унасан байвал —
таны бие “Намайг анхаар аа” гэж хэлж байна гэсэн үг 💧
🌬️ 1. Гүн амьсгал — амьдралын түлхүүр

Хамраараа гүнзгий амьсгаа авч, гэдсээ өргө.
4 секунд бариад, амнаараа аажуухан гарга.
Өдөрт 5 минут — ингэхэд л таны урсгал сэргэнэ, сэтгэл тайвширна.

🚶‍♀️ 2. Биеэ хөдөлгө, энергиэ сэргээ

Тунгалаг хөдөлгөөнд дуртай.
Алхах, сунгалт хийх, бүжиглэх, бага зэрэг үсрэх — бүгд тус болно.
Хөдөлгөөн бүр таны биед амьдрал өгдөг.

💧 3. Ус бол урсгалын амин сүнс

Тунгалаг уснаас бүтдэг.
Өдөржин бага багаар ууж бай.
Нимбэг эсвэл бага зэрэг давс, электролит нэмбэл бүр сайн.
Хэрвээ цангаж байвал — бие чинь тусламж гуйж байна гэсэн үг.

💆‍♀️ 4. RenuSpa — гэрийн тунгалагийн иллэг

3–5 өдөрт нэг удаа өөртөө халамж гарга.
RenuSpa нь урсгалыг идэвхжүүлж, хорыг гадагшлуулж, арьсыг чинь гэрэлтүүлнэ.
Бие чинь хөнгөрч, сэтгэл чинь тайвширна.

🥗 5. Эрүүл хоол — цэвэр урсгал

Навчит ногоо, цагаан гаа, турмерик, нимбэг, далайн байцай, омега-3 — бүгд урсгалыг нээдэг.
Харин боловсруулсан хоол, чихэр, хиймэл зүйлс — урсгалыг хаадаг.
Цэвэр хоол бол цэвэр энерги.

😴 6. Амралт — эдгэрлийн хаалга

Тунгалаг хамгийн сайн урсдаг үе бол таны нойр.
Сайн унтаж, тайвширч, сэтгэлээ амраа.
Амрах тусам бие чинь өөрөө эдгэрдэг.

🔥 7. Дулаан — хорыг гаргагч

Халуун усанд орох, саун, эсвэл зүгээр л нарны гэрэлд суух — бүгд тус болно.
Арьс чинь хөлсөөр дамжин хорыг гаргадаг.
Дулаан мэдрэмж бол биеийн талархал юм.

💖 8. Сэтгэлээ гарга, битгий дар

Гомдол, стресс, гуниг — бүгд тунгалагийн урсгалыг хаадаг.
Уйлж болно, бичиж болно, залбирч болно.
Сэтгэлээ суллах тусам чи дотроосоо хөнгөрдөг.

🌞 9. Тайван орон зай — жинхэнэ эмчилгээ

Заримдаа юу ч хийхгүй байх нь хамгийн хүчтэй эмчилгээ.
Нам гүмд сууж, амьсгал авч, нарны илчийг мэдэр.
Тайвшрал дотор л урсгал дахин эхэлдэг.

💫 Эцэст нь…

Таны бие бол гайхалтай ухаалаг бүтэц.
Тэр үргэлж эдгэрч, шинэчлэгдэж байдаг.

💧 Ус ууж бай.
🚶‍♀️ Хөдөл.
🌬️ Гүнзгий амьсгал.
💚 Сэтгэлээ тайвшруул.

Тунгалаг чинь урсах тусам чи гэрэлтдэг.
Гэрэлтэх тусам чи эдгэрдэг. ✨

18/10/2025

Даацтай хэлжээ...

Ядуу хүмүүсийн сэтгэлд нийцэх хамгийн хэцүү.
Үнэгүй юм тараавал тэд “урхи байна” гэж бодно.
Жижиг хөрөнгө оруулалт хийхийг зөвлөвөл тэд “олигтой мөнгө олохгүй юм байна” гэнэ.
Томоохон хөрөнгө оруулаач гэвэл тэд “бидэнд мөнгө байхгүй” гэнэ.

Шинэ содон юм туршиж үзээч гэвэл тэд “бидэнд туршлага байхгүй” гэнэ.
Энэ бол уламжлалт бизнес юм гэвэл тэд “амаргүй шүү дээ” гэнэ.
Энэ бол бизнесийн шинэ загвар юм гэвэл тэд “пирамид л биз” гэнэ.

Дэлгүүр нээгээч гэвэл тэд “эрх чөлөөгүй болчихно” гэнэ.
Шинэ бизнес эхлүүлээч гэвэл тэд “шинэ бизнес сайхан явна гэсэн баталгаа байхгүй шүү дээ” гэнэ.
Ядуу хүмүүст нэг нийтлэг зүйл байдаг.
Тэд Google-ээс юм асууж, найзуудынхаа (өөртэй нь адилхан ядуу) үгэнд орох дуртай... тэд их сургуулийн эрдэмтэн профессороос ч их бодож, хараагүй хүнээс ч бага хийдэг.
Тэднээс “Та юу чаддаг вэ?” гээд асуугаад үзээрэй. Тэд танд юу ч хэлэхгүй.

Миний хийсэн дүгнэлт: Яагаад шаламгай хөдөлж болохгүй гэж; зүгээр л бодож суухын оронд бодож явдаг зүйлээ яагаад хийж болохгүй гэж?

Ядуу хүмүүс нэг нийтлэг шинж чанараасаа болж бүтэлгүйтдэг... тэд хамаг амьдралаа хүлээж өнгөрүүлдэг.
- Жак Ма

14/10/2025

#ФОКУСЛАВ Солонгосын шинэ үеийнхэн яагаад гэрлэхээс татгалзах болов?
Өмнөд Солонгос улс иргэдийн дундаж төрөлтийн хувиараа дэлхийд сүүл мушгих болсон байна. Энэ нөхцөл байдал нь олон хүчин зүйлээс болж үүссэн бөгөөд тэдгээр шалтгаануудаас хамгийн том нь "Сампо" үеийнхэн юм. Нөхөрт гарах, хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа үеийн эмэгтэйчүүдийг ингэж нэрлэх болжээ. "Сампо" гэдэг нь бэлгийн харьцаа, гэрлэлт, хүүхэдтэй болох зэргээс татгалзах гэсэн үгсийн товчлол аж.Энэ мэтчилэн одоогийн нөхцөл байдал нь төрөлтийн түвшинд шууд нөлөөлж байна. Өнөөдөр Өмнөд Солонгост мянган хүн тутмын ердөө 5.5 нь л гэр бүл болж байгаа нь 1970 оны үзүүлэлтийн бараг тал хувь нь юм. Үүнээс гадна тус улсын ганц бие эхчүүдийн тоо мөн маш бага болжээ. Хүмүүс санхүүгийн шалтгаанаар гэрлэхээс татгалзах нь ердийн үзэгдэл биш юм.Сампо үзэлтэй бүсгүйчүүд өндөр хөгжилтэй нийгэмд эцгийн эрхт ёс мөхөх ёстой гэж үздэг байна.Өмнөд Солонгос шиг хуучинсаг үзэл ноёлсон нийгэмд нөхрийн талын гэр бүлийг бүхэлд нь харж хандахыг эхнэр хүний үүрэг гэж явдаг Статистикийн судалгаагаар гэрлэсэн эрэгтэй хүн өдөр бүр гэрийн ажилд 45 минутаас илүүгүй цаг зарцуулдаг. Үүнд хүүхэд асрах, гэр орноо цэвэрлэх зэрэг бүгд багтана.. Үүнд хүүхэд асрах, гэр орноо цэвэрлэх зэрэг бүгд багтана.Харин эхнэр хүн үүнд нөхрөөсөө 5 дахин их цаг зориулдаг.Солонгосыг дэлхийн эдийн засгийн тэргүүлэх тоглогч болгон хувиргахад хөдөлмөрийн насны хүн амынх нь хичээл зүтгэл гол үүрэг гүйцэтгэсэн юм. Эдийн засгийн өсөлт нь мөн иргэдийн амжиргааны түвшинг хөгжингүй орны хэмжээнд авч ирсэн билээ. Үүний нөлөөгөөр цалингийн хэмжээ, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж огцом нэмэгдсэн учраас тэд эрчүүдээс хараат байхаа больж, бие даан амьдрахыг илүүд үзэх болжээГэрлэж, үерхэх нь битгий хэл эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаа үүсгэх хүсэлгүй эмэгтэйчүүдийн тоо ч өдөр ирэх тусам олширсоор байгаа гэнэ. Учир нь Өмнөд Солонгос эрчүүд эмэгтэйчүүдээ үл хүндэтгэж, доромжилсон үйлдэл гаргах нь нэмэгдэх болсон аж. Жишээ нь хуучин эхнэр, найз бүсгүйнхээ нүцгэн зургийг цахим орчинд байршуулж "хариу авах" үйлдэл нэмэгдсээр байгаа. Өөр нэг шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл газар авч байгаа хэрэг юм.

13/10/2025

Монголчууд анх манжид дагаар орох үед 12 сая хүн амтай байсан бөгөөд Манж Чин гүрэн 300 жил захирсны дараа дөнгөж 1 сая орчим хүнтэй болж буурсан ба хүн ам нь 90% багассан байдаг.
Манж Чин засаг 300 жил Монголд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй бөгөөд зөвхөн СҮМ хийдүүдийг олноор бариулсан. Сүм хийд олон байвал Сүмд суух лам нар нэмэгдэх ёстой. Одоогийн Монголд байгаа сүм хийдүүд бүгд Манж Чин гүрний үед баригдсан бөгөөд (одоо байгаа 700 гаруй сүм хийдийн 80 гаруй хувь нь 1700 оноос хойш байгуулагдсан байдаг) сүм хийд байгуулахыг хүсэхгүй байсан ч хүчээр бариулж байсан ба зарим мөнгийг нь манжаас гаргаж бариулжээ.
Монгол айл 5 хүүтэй бол, 2-3 хүү лам заавал байх ёстой гэж хуульд заасан байдаг康熙《大清会典》规定:! бөгөөд лам болсон бол тухайн айл татвар, цэргийн албанаас чөлөөлөгдөж болно гэж хатуу заасан байдаг.
Сүүлд Цяньлун乾隆帝(1711-1799)
(6 дахь ) хааны үед Монгол хүүхэд дөнгөж 5 нас хүрэхэд сүм хийдэд суулгаж лам болгодог болжээ. Лам хүн эхнэр авч хүүхэдтэй болохыг хориглоно.
Эрэгтэйчүүд эхнэр авахгүй байх нь нийгмийн хүн амын бүтцэд нөлөөлж гэрлээгүй эмэгтэйчүүд нэмэгдсэнээр аяндаа бэлгийн зохисгүй зан үйлд хүргэж, улмаар бэлгийн замын халдварт өвчин тархаж, хүн амын өсөлтөд ноцтой нөлөө үзүүлсэн.энэ нь аажимдаа геноцид шинжтэй болж үндэстэн мөхөх дөхсөн.
Энэ мэтчилэн Монголын хүн амыг цөөлөх бодлого явуулжээ.
Шарын шашинд итгэсэн Монголчууд АЙМХАЙ, НОМХОН, ХЯНАХАД АМАРХАН болсон нь Манжийн яг хүссэн зүйл байлаа.
Шашины удирдагч хутагт хувилгаадад манж засгаас асар их шагнал урамшуулал олгож,их хэмжээний хошуу нутаг таслан өгч
Шашныханы цол хэргэм нь тасралтгүй дээшилж засаг ноёд язгууртнуудаас зарим үед дээгүүр гарч нутаг хошуу тасдан шавь болон хамжлагат ард (зарц)дагуулан өгдөг болтлоо өсчээ. Нийгмийн баялгийг лам нарт өгч , энгийн ардыг шашны хараат албат боол болгож өгч байсаны ҮР ДҮНД Монголын ЯЗГУУРТНУУДЫН эрх мэдэл суларч нутаг хошуу албат иргэдийн тоо цөөрч хүн амын өсөлт зогсож нутаг хошуугаар зааглагдан Монголчуудын хүч үлэмж ихээр суларсан.
Үүний дүнд ТӨР болон ШАШИН хосолсон Монгол төрийн тогтолцоо үүсэж тогтсон.
Манж Чин засгийн Дэлгэрүүлсэн шарын шашины секц зорилгодоо хүрсэн.
1: Баатарлаг, дайчин Монголчууд аажимдаа "буян үйлдэж, буян хураах"болж, тууштай тэмцэгч чанараа аажмаар алдаж, Хүлцэнгүй зан чанартай болж Үндэсний ухамсар нь бараг л устсан, Сэтгэхүйн хямралд орж, Дарангуйлагчидийн эсрэг тэмцэлийн бодлого нь бүдгэрч эхэлсэн байдаг. Дараагийн амьдралдаа азжаргалыг хүлээдэг ламын шашинд бүрэн орсон байжээ .

2: Сүм хийд их хэмжээгээр баригдсан нь Монголын эдийн засгийг сүйрүүлж, дахин сэргээхэд хүндрэл учруулсан.

3: Монголчуудын сор болсон ухаантай эрчүүдийг сонгон лам болгож байсан нь нэг талаас Монголын хүн амыг эрс цөөрүүлж, нөгөө талаас Монголын удам угсааг доройтуулан дордуулсан.

4: Манж Чинг эсэргүүцэгч цэргүүдийг тайвшруулахын тулд шарын шашны дээд түвшний хүмүүсийг байнга ашиглан тархийг нь угааж, дарлагдсан ард түмнийг үргэлж хуурдаг байжээ.
Цяньлун эзэн хааны 乾隆帝(1711-1799) хэлсэнчлэн:
乾隆皇帝所说:“以黄教柔训蒙古"Шарын шашинаар Монголыг номхоруулах (зөөлруулэх сургах )нь манж чингийн дээдийн зорилго.
Монгол үндэстэн Юань гүрнээс хойш дэлхийд нэр хүндтэй, өндөр хөгжилтэй улс байсан ч 200 гаруй жил Чин гүрний эрхшээлд орсны эцэст өндөр хөгжилтэй улсаас ядуу буурай, хоцрогдсон улс болон хувирсан.
Улс орон өөрийн иргэдээ хөгжүүлэх үүрэгтэй ёстой боловч ангид дарлуулсан нийгэмд, ялангуяа үндэсний дарлалд байгаа нийгэмд дарангуйлагч үндэстнүүд улс төр, эдийн засаг, соёл болон бусад хөгжлийг сааруулах арга хэмжээ авдаг. Манжууд Монголыг захирахдаа улс төрийн дарлал, эдийн засгийн дээрэм, соёл, үзэл суртлын мунхаглалд оруулж байсан тул боолчлох зорилгодоо хүрчээ.
Манжийн засаг Дөрвөн том амьд Буддагийн буюу... хутагт хувилгаадыг дэмжиж, Монгол болон Түвдэд Шашны болон оюун санааны хүчээр хяналт тавьж удирдаж байжээ.
Хятадаар бичсэн үгнүүд бүгд түлхүүр үгнүүд бөгөөд эдгээр түлхүүр үгнүүдээр хайлт хийвэл эдгээр бодлогуудын (ЗАРЛИГ, ТУШААЛ, БОДЛОГО) талаар илүү дэлгэрэнгүй их материал олдох бөгөөд эдгээр нь нийтэд нээлттэй болсон баримтууд юм .
Эдгээр бодлогуудын талаар Монголчуудад хэвлэл мэдээлэл телевиз гээд өргөн хэмжээний мэдээлэл нийтэд түгээх хэрэгтэй

Эх сурвалж: Цэдэнбалын Төмөрсанаа

Want your business to be the top-listed Beauty Salon in Suwon?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Suwon