NijiYoga

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР Holistic health & Hatha Yoga Instructor

10/05/2024

ОНЛАЙНААР МОНГОЛЧУУДДАА ЗААЖ БАЙГАА ИРЭХ САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙГАА🥰

Holistic Health🕉️
СУРГАЛТЫН ХУГАЦАА:
07.08~07.28 /нийт 21 хоног/

ХӨТӨЛБӨРТ:
💮ҮНДСЭН “7 ХҮРД ТУС БҮРИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ЙОГ”~ийн хичээлүүд
💮”Mindfulness” БЯСАЛГАЛ
💮”Japanese healthy foods” амтат хоолны заавар, зөвлөгөө
💮“Healthy foods menu” зөв хоолны цэсүүд
💮”Full body”кардио~хичээлээр илүүдэл жингээ буулгах арга
💮”Peach”фит~хичээлээр галбиртай биеийг энгийнээр бүтээх арга

💯Йог, Бясалгал, Хоолны хичээлүүд live-аар заагдах тул хөгжиж буй одоо цаг дээр үргэлж суралцах боломж.

💯Бүх хичээлүүд сургалтын хугацаанд хадгалагддаг тул та бүхэн аль ч улс орноос хамрагдаж, хүссэн цагтаа гэрээсээ суралцах боломжтой. Хэдэн ч удаа дахин үзэж, давтаад хичээллэх боломжтой.

Сургалтын төлбөрийн уян хатан нөхцөл:
Багц1️⃣Нэг хүний 50к
Багц2️⃣Нэг хүний 40к
Багц3️⃣Нэг хүний 30к

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ:
Хаан банк 5058-2351-56 дансруу төлбөрөө шилжүүлээд баримтаа мсж-ээр илгээнэ🌸

Photos from NijiYoga's post 18/04/2024

ХАМГИЙН ДУРТАЙ АМТТАН МИНЬ🕊️
🖍️Гурил, сахарын орцгүй🖍️
☘️Үүнийг би магадгүй дэлхий ертөнц дээрх хамгийн эрүүл, зөв, сайн амттан гэж хэлнэ.

☘️Бидний төсөөлж чадах ямарч тансаг амттанаас ч илүү сайхан үнэр, тансаг амттай.

🕊️Самрын агууламж нь уураг, эслэгийн маш сайн эх үүсвэр бөгөөд үдийн цайгаа 15:00 цагт хүртсэн байхад оройн хоол хүртэл таныг огт өлсгөхгүй, эрч хүчтэй эрүүл байх нөхцлийг бүрдүүлж чадна.

💚Уураг нь мөн давхар хоолны дуршил сааруулагчийн үүрэг гүйцэтгэдэг тул өдрийн цагаар эрүүл бус хүнс сонгож идэх хүсэлд автахгүй байхад тусална.

🕊️Маш тансаг амттай хэрнээ уураг, кальц, төмөр, эслэгийн агууламж ихтэй учир таны өдөр тутмын хоолны цэсэнд маш чанартай сайн нэмэлт болно.

💚Уураг нь мөн булчингийн массыг нэмэгдүүлэх, зүрхийг эрүүл байлгахад зайлшгүй шаардлагатай.

💚Кальц нь ясыг бат бөх, эрүүл байлгахад тусалдаг бол төмөр нь цусны улаан эсийн үйлдвэрлэлд /биеэр хүчил төрөгч тээвэрлэдэг/ тусалдаг.

💚Эслэг нь бидний ходоод гэдэс, хоол боловсруулалтын бүхий л дотоод үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай.

🕊️Самар бүрийн ач холбогдол гэвэл маш гайхамшигтай хэдий ч хоёрхон төрлийн самарны ач холбогдлыг дурьдая:
✔️Almond буюу Бүйлс самар нь маш их хэмжээний шим тэжээлт, E витамин, Антиоксидантаар баялаг, Холестерины түвшинг бууруулна, цусан дахь сахрын хэмжээг хянахад тусалдаг.
✔️Pistachio буюу Ангаахай самар нь үрэвслийн эсрэг, B витаминаар баялаг, зэс, фосфор, кали, магнийн сайн эх үүсвэр. Биеийн дархлааг нэмэгдүүлж зүрх судасны хамгаалалт болж чадна. Мөн эслэгээр баялаг, антиоксидантаар баялаг, нүдний эрүүл мэндийг сайжруулна, мөн цусан дахь сахарын хэмжээг бууруулах зэрэг маш сайн нөлөөлөл биед тань үзүүлэх сайн хүнс🕊️

09/04/2024

ТАНСАГ АМТТАЙ, ЧАНАРТАЙ УУРАГ ТОСООР БАЯЛАГ АМИН ДЭМИЙН УНДРАГА САМАР ЖИМСНИЙ БӨМБӨӨХЭЙГ ХЭРХЭН ХИЙХИЙГ ЗААЯ😋

07/04/2024

🌟Шарсан тахианы махны гол найрлага болох тахианы гуя нь уураг, өөх тосоор баялаг.

🌟Уураг бол амин хүчлээс бүрддэг шим тэжээл юм. Уургийн дутагдлаас болж булчингийн масс багасвал үндсэн бодисын солилцоо багасч жингээ хасахад хүндрэл учруулдаг тул та уургаар баялаг хооллохыг үргэлж чухалчилах хэрэгтэй.

🌟Мөн тахианы маханд элбэг байдаг амин хүчлүүдийн нэгдэл болох имидазол пептид нь ядаргаа тайлах, биеийн тамирын чадварыг сайжруулах, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.

🌟Арьс ясанд байдаг коллаген нь амин хүчлээс бүрддэг. Бид шаардлагатай амин хүчлийг хангалттай хэмжээгээр авсанаар коллагены нийлэгжилт нь бие махбодид зөв явагддаг. Коллаген нь арьсны бат бөх байдлыг хадгалахаас гадна ясыг бат бөх болгодог чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бие дахь коллагены зөв үйлдвэрлэл нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

🌟Тахианы гуяны өөх нь эрчим хүчний эх үүсвэр болохоос гадна холестерины хэмжээг бууруулахад нөлөөлдөг. Тахианы өөх нь ханаагүй тосны хүчлийн ангилалд багтдаг линолийн хүчил ихээр агуулдаг. Ханаагүй тосны хүчил нь загас, оливын тосонд их хэмжээгээр агуулагддаг, эрүүл мэндэд тустай гэгддэг тос юм.

БҮРЖ ШАРСАН ТАХИАНЫ МАХТАЙ ХООЛЫГ ИДЭХДЭЭ:
Эхлээд хүнсний эслэг ихтэй, зажлууртай хүнсний ногоо байцааг идэх хэрэгтэй. Мөн махаа будаатай хамт идвэл амтат шарсан махыг хэт их идэхээс хамгаалж чадна.

05/04/2024

️⃣
Өндөгтэй мисо & Бүрж шарсан тариа😋

Хөгжилтэйгөөр хамтдаа тасархай амттай шаржигнуур тахиа хийж сурах уу😜

03/04/2024

Өнөөдөр Live-аар хийсэн амттай хоолны орцонд орсон хаш ногооны үр өгөөжийн тухай мэдээллийг орууллаа☘️

Хаш ногоо нь жинг бууруулах, цусны эрүүл мэнд, арьсны гоо сайханд гээд маш олон сайхан ач холбогдолтой ногоо билээ🌱

ЭРХЭМ ДЭЭДИЙН ЖАРГАЛ
ЭРҮҮЛ ЭНХИЙГ ТА БҮХЭНДЭЭ ХҮСЬЕ🕊️

03/04/2024

️⃣
🍆Хаш & 🍗Тахианы мах
АМТТАЙ, ТЭЖЭЭЛЛЭГ, УУРАГЛАГ ЯПОН ХООЛ ХЭРХЭН АМАРХАН ХИЙХИЙГ ЗААЯ☘️

31/03/2024

БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ЯВАГДААД ДҮҮРНЭ🕉️

28/03/2024

Халуун усанд дэвтээж хагас болгосон өндөгний үр нөлөө🫶🏻

🥚Бага насны хүүхдээс эхлээд хөгшид хүртэл идэхэд хялбар зөөлөн.

🥚Өндөр чанартай уураг агуулсан, нүүрс ус багатай тул жингээ барихыг, жингээ хасахыг хүсч байгаа хүмүүсийн хоолны цэсэнд нэн тохиромжтой.

🥚Халуун усанд дэвтээж болгосон өндөгний тэжээллэг чанар нь маш тэнцвэртэй байдаг бөгөөд витамин С болон эслэгээс бусад ихэнхи шим тэжээлийг агуулдаг.

🥚Тэдгээр шим тэжээлт бодисуудын дотроос “уураг” “биотин” “төмөр” нь биед эерэг нөлөө үзүүлдэг томоохон шим тэжээлт бодисууд юм.

28/03/2024

Live4️⃣
“Өндөг & Үхрийн мах” 🥚🥩🥢
Япон амталгааны боловсруулалт😊

Хайраасаа суралцаад хамт ийм хөөрхөн хийж байгаа чамдаа баярлалаа😘

26/03/2024

ХИЧНЭЭН ХЭЦҮҮ БАЙСАН Ч… ЗҮГЭЭР ДЭЭ..,
СӨРӨГ ЗҮЙЛСЭД Л АНХААРЛАА БИТГИЙ ХАНДУУЛ.
САЙН САЙХАНД Л ТӨВЛӨР 🙏🏻
ЧАМД ҮРГЭЛЖ СОНГОЛТ БИЙ✌🏻

25/03/2024

ЙОГИЙН МЭРГЭЖЛИЙН ОУ-ЫН БАГШ🪪
ЯПОН УЛСЫН ЙОГИЙН ЗААВАРЛАГЧ💮

МЭРГЭЖЛИЙН Holistic health & NijiYoga-г МОНГОЛД үүсгэн байгуулагч📍🇲🇳

Ирэх сарын сургалтын хугацаа:6/03~6/23

🖍️Хичээлүүд live-аар заагддаг тул хөгжиж буй одоо цаг дээр үргэлж суралцах боломжтой.

🖍️Бүх Live хичээлүүд дараагын сургалт хүртэл хадгалагддаг тул та бүхэн аль ч улс орноос хамрагдаж, хүссэн цагтаа гэрээсээ суралцах боломжтой.

🖍️Сургалтын төлбөрийн уян хатан нөхцөл:
Багц1️⃣1 хүний сургалтын үнэ 50к
Багц2️⃣1 найзтайгаа суралцах бол хүний 40к
Багц3️⃣2 найзтайгаа суралцах бол хүний 30к

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ:
Хаан банк 5058-2351-56 дансанд төлбөрөө шилжүүлээд баримтаа мсж-ээр илгээнэ🌸

19/03/2024

САЛМОН ЗАГАСНЫ АЧ ХОЛБОГДОЛ

13/03/2024

ХАЛУУН ЧИНЖҮҮТЭЙ ХООЛНЫ АШИГ ТУС
🌶️🔥🌶️

✔️ ДЕТОКС ДЭМЖИНЭ
Халуун чинжүү нь цусны эргэлтийг идэвхижүүлэгч шинж чанартай учраас бидний тунгалгийн болон хоол боловсруулах хэмнэлийн цусны цохилтыг нэмэгдүүлдэг. Бие махбодийг халааснаар хордлого тайлах байгалийн үйл явцыг сайжруулдаг.
✔️ ЗҮРХНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЕРЭГ
Халуун чинжүү нь LDL холестерины хор хөнөөлийг саармагжуулдаг тул зүрхний өвчний эрсдэлийг бууруулахад тусалдаг.
✔️ ҮРЭВСЭЛ БАКТЕРИЙН ЭСРЭГ ЭМ
Халуун чинжүүг идсэнээр бие махбодийг хөлөргөдөг учраас энэ нь хоргүйжүүлэх өөр нэгэн чухал үйл явц байдаг билээ. Үе мөчний үрэвсэл, чихрийн шижин, мэдрэлийн гэмтэлд маш сайн ургамал болдог.
✔️ ХОРТ ХАВДАР ТАРХАХААС СЭРГИЙЛНЭ
Түрүү булчирхайн хорт хавдрын эсийн өсөлтийг удаашруулахад тусалдаг болох нь батлагдсан.
✔️ ЖИН ХАСАХАД ТУСАЛНА
Бодисыг солилцоог гайхалтай хурдасгаж, жингээ хасахад тусалдаг.
✔️ САЛСТЫГ ЦЭВЭРЛЭХЭД ТУСАЛНА
Халуун чинжүү нь бөглөрсөн салстыг задалж, хөдөлгөхөд тусалдаг. Бие махбодиос салиа гарч эхэлмэгц /нус, нулимс/ томуу, үрэвсэл, бактерийн шинж тэмдэгүүд арилах үндэс болдог. Энэ нь эдгэрлийг биед авчирдаг.
✔️ ТОЛГОЙН ӨВДӨЛТИЙГ НАМДААХАД ТУСАЛНА
Энэ чинжүү нь биеийн өөр хэсэгт өвдөлтийн хариу урвалыг өдөөх чадвартай холбоотой байж болох бөгөөд, ингэснээр тархины анхаарлыг шинэ хэсэгрүү эргүүлж өгдөг. Толгойн өвдөлийн анхны урвалын дараа мэдрэлийн P бодис шавхагдаж, өвдөлтийг мэдрэх нь багасдаг.
✔️ БОДИСЫН СОЛИЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
✔️ ШИМ ТЭЖЭЭЛЭЭР БАЯЛАГ
Халуун чинжүү нь А, С витаминаар баялаг бөгөөд, амин чухал эрдэс бодисоор дүүрэн байдаг.
✔️ ДАРХЛААГ НЭМЭГДҮҮЛНЭ
Халуун чинжүүг хоол хүнсэндээ оруулж өгсөнөөр биеийн дархлаа дэмжигддэг болох нь тогтоогдсон.
✔️ ШҮЛС ҮЙЛДВЭРЛЭХЭД ТУСЛАНА
Халуун чинжүү нь шүлс ялгаруулалтыг дэмждэг бөгөөд энэ нь цаашлаад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлдэг.
✔️ СТРЕСС ТАЙЛНА
Халуун ногоо нь өвдөлтийн нэг хэлбэр тул бидний бие стрессийг хүлээн авч, хамгаалалтын механизм болгон энэ нь эндофиныг тайвшруулдаг.

12/03/2024

Халуун чинжүү, cheese-тэй тахианы мах🌶️🧀

2️⃣хүний порцоор орц👇🏻
•Тахианы цул мах 200гр
•Цагаан сонгино 1/2
•Лууван 1/2

Найрлага👇🏻
•гочужан т/х2
•хоолны сакэ т/х2
•мирин т/х2
•шиоюү т/х1
•халуун чинжүүний нунтаг ж/х2

Шарахдаа👇🏻
•гүнжидийн тос т/х1
•cheese 150gr

07/03/2024

ХООЛ ХҮНСЭЭ УХАМСАРТАЙГААР, ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ЗӨВ СОНГОН ХҮРТЭЖ ДАДВААС АМАР АМГАЛАН, ЭРҮҮЛ ЖАРГАЛТАЙ БАЙЖ ЧАДНА.

24/02/2024

ЭРҮҮЛ БАЙХ ХОСГҮЙ САЙХАН
ЭРХЭМ ДЭЭДИЙН ЖАРГАЛ☘️

Photos from NijiYoga's post 19/02/2024

Минималист☘️
Элдэвийн гоёл чимэг, олон эдлэл хэрэглэлгүй, эгэл даруу хэв маягт дуртай.
Энгэсэг шүрчигт бус, эгэлгүй эдгээгч байгалийн үнэрт дуртай.
Тансаг гялтгар орд харш бус, тайван амгалан орчинд л тухтай.
Ихийг хүсэлгүй багад ханаж, цэвэр цэмцгэр цэгцтэйд л жаргалтай☘️

17/02/2024

Holistic health & Hatha yoga онлайн сургалт:
⭐️Йог
⭐️Бясалгал
⭐️Япон хоол
⭐️Эрүүл, зөв хооллолтын цэсүүд
⭐️Эрчимтэй жин хаях кардио хичээлүүд🎊

21 хоногийн сургалтын үнэ:
Багц1️⃣ Нэг хүний 50,000₮ (Үндсэн 100% )
Багц2️⃣ Нэг хүний 40,000₮ (2 найз 20%off )
Багц3️⃣ Нэг хүний 30,000₮ (3 найз 40%off )

15/02/2024

ОНЛАЙН СУРАЛЦАГЧДЫНХАА АСУУЛТАНД ХАРИУЛЖ
-Бясалгалд хөтөлж
-Йогт сургаж
-Япон хоолны эрдэм мэдлэгийг олгож
-Фит хичээлээр илүүдэл жингээс хагацуулж
-Сэтгэл зүйн хичээлээр Ухамсарт Билиг Оюуныг нээж байна😇

26/01/2024

Манай йогийн онлайн сургалтаас та бүхэн йогийн асана бүрийн онцлог, хэрхэн зөв хийх, ямар ач холбогдолтой зэрэг сууриас нь маш цэгцтэй зөв суралцах цогц боломжыг бүрэн дүүрэн олж авна😇

18/01/2024

Аштанга Намаскара нь биеийн 8 цэг дээр газартай холбогддог йогийн байрлал🕉️

Цэгүүд: эрүү, цээж, хоёр гар, хоёр өвдөг, хоёр хөл.

❣️Үр нөлөө:
Мөр, гар бэхжинэ.
Өгзөг чангарна.
Хэвлий нарийсна.
Хүзүү сунана.
Нүүрний арьс чангарна.
Нурууны уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Нурууг бүхэлд нь бэхжүүлнэ.
Биеийн уян хөдөлгөөнийг сайжруулна.
Оюун санааг амраан тайвшруулна.

Аштанга Намаскара нь энгийн мэт боловч гарны тэнцвэрийг хөгжүүлдэг маш сайн бэлтгэлийн байрлал билээ😊

Хэрхэн зөв барих вэ?

✅Зураг№1
Мөрний яг харалдаа доор бугуй, ташааны харалдаа доор өвдөг байрласан эсэхийг шалгаад дөрөв хөллөсөн байрлалаас эхэлнэ.

✅Зураг№2
Амьсгал гүнзгий авангаа хөлийн хуруунуудаа ээтийлгэнэ.

✅Зураг№3
Амьсгалаа гаргангаа тохойг нугалж цээжийг алгуурхан эгц доош газарт буулгана.Эрүүгээр мөн газарт тулж Аштанга байрлалд орсоноор амьсгалыг жигд үргэлжлүүлээрэй. Мөрөө хавчихгүй, унагахгүйгээр дээш өргөх хэрэгтэйг санаарай. Нурууг суллан сунгаж, хэвлийг татаж биерүүгээ гүн амьсгалыг давтана.

✅Зураг№4 /Ахисан түвшин/
Тулж буй эрүү, цээж, гар, өвдөг дээрээ биеэ тэнцвэржүүлэн амьсгалыг үргэлжлүүлэнгээ нэг хөлөө нугална.

✅Зураг№5/Ахисан түвшин/
Гарыг сунган алгыг доош харуулан тэнцвэрийг авч, амьсгалаа гаргахдаа нугалсан хөлөө дээш өргөнө.

✅Зураг№6/Ахисан түвшин/
Дараагийн амьсгал авангаа зүүн хөлийг өргөсөн хэвээр баруун хөлөө нугалж баруун гараараа өсгийг өгзөгөнд нийлүүлэн барьж амьсгалыг үргэлжлүүлнэ.

✅Зураг№7
Байрлалыг барьсаны дараа заавал нуруугаа амраагаарай.

Эсрэг заалтууд‼️
⛔️Биеийн аль нэг хэсэгт гэмтэл авсан эсвэл хагалгааны дараа эдгэрч байгаа хүн энэ позыг хийхээс зайлсхийх хэрэгтэй.
⛔️Жирэмсэн эмэгтэйчүүд Аштанга Намаскара дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь дасгал нь хэвлийн хэсэгт хэт их дарамт үүсгэдэг.
⛔️Цусны даралт ихсэх эсвэл мигрень өвчнөөр өвчилсөн хүмүүс энэ дасгалаас зайлсхийх хэрэгтэй, учир нь биеийг тэнцвэртэй байлгахыг оролдох үед амьсгал нь багасдаг.

💧Аштанга Намаскара бол зүгээр нэг дасгалын хэлбэр биш. Энэ нь илүү оюун ухаанаа, бие махбодьруугаа төвлөрүүлэх арга техникүүдийн нэг юм шүү.

🔥Хэвлийн хөндийг татаж, нуруу, өгзөг зэргийг тэнцвэртэй байлгахад хүргэснээр та өөрийн биеийн Манипура чакраг өдөөхөд тусалдаг.

☀️Манипура чакра буюу хүний биеийн аюулхай орчимд эргэлдэн орших Наран сүлжээ хүрд идэвхиждэг. Ингэснээр ходоод, гэдэсний хоол боловсруулах дотоод эрхтний үйл ажиллагаа идэвхижиж эрүүл мэндэд ч гэсэн олон эерэг нөлөөлөл бий болдог.

🥰Бие махбодийн эрүүл байдал болон оюун санааны ухамсар нь суралцагчдад йогийн дасгалыг цаашид илүү их таних, ухааран мэдэж хийхэд туслах өөрийн биеийн төвийн булчингуудыг хөгжүүлэхэд нөлөөлнө.

😇Ухамсар хөгжиж, ухаантай байх нь амьдралд илүү тайван, тэнцвэртэй, аз жаргалтай байх үндэс суурийг бий болгодог.

Эдгээр ашиг тус нь одоо тодорхойгүй мэт санагдаж болох ч Аштанга Намаскара байрлалыг йогийн хичээлтэйгээ тууштай хийсний дараа эдгээр нэр томъёо нь ямар утгатай болохыг ухаарч мэдэх болно🕉️

Илүү ихийг онлайн сургалтаас🥰

09/01/2024

Йогийн эдгээр байрлалуудын үр нөлөө🕉️

✅Аарцагны гажилтыг засна.
✅Өгзөг, бэлхүүс чангална.
✅Өтгөн хаталтыг эдгээнэ.
✅Дотоод эрхтэний үйл ажиллагааг сайжруулна.
✅Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.
✅Элэг дэлүүний үйл ажиллагааг дэмжинэ.
✅Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
✅Түнхний үеийн уян хатан байдлыг сайжруулна.
✅Гуяны уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
✅Хөлийн хаванг бууруулна.
✅Төвлөрлийг сайжруулна.
✅Оюун санааг тайвшруулна.
✅Стрессийг бууруулна.

🕉️Нэг талдаа хийсэн байрлалуудыг нөгөө талдаа мөн ижил хэмээр, ижил хугацаагаар барьж хийхдээ гүн амьсгалыг үргэлжлүүлээрэй♥️

Эсрэг заалт‼️
⛔️Өвдөгний үеийн гэмтэлтэй бол❗️
⛔️Түнхний гэмтэлтэй бол❗️
⛔️Нурууны гэмтэлтэй бол❗️
⛔️Нугалам хоорондын дискний өвчтэй бол❗️

07/01/2024
あなたの診療所をクリニックのトップリストYokohamaにしたいですか?
ここをクリックしてあなたのスポンサー付きリスティングを獲得。

ビデオ (すべて表示)

ЙОГИЙН МЭРГЭЖЛИЙН ОУ-ЫН БАГШ🪪ЯПОН УЛСЫН ЙОГИЙН ЗААВАРЛАГЧ💮МЭРГЭЖЛИЙН Holistic health & NijiYoga-г МОНГОЛД үүсгэн байгуул...
ТАНСАГ АМТТАЙ, ЧАНАРТАЙ УУРАГ ТОСООР БАЯЛАГ АМИН ДЭМИЙН УНДРАГА САМАР ЖИМСНИЙ БӨМБӨӨХЭЙГ ХЭРХЭН ХИЙХИЙГ ЗААЯ😋
#Live6️⃣Өндөгтэй мисо & Бүрж шарсан тариа😋Хөгжилтэйгөөр хамтдаа тасархай амттай шаржигнуур тахиа хийж сурах уу😜
#Live5️⃣🍆Хаш & 🍗Тахианы махАМТТАЙ, ТЭЖЭЭЛЛЭГ, УУРАГЛАГ ЯПОН ХООЛ ХЭРХЭН АМАРХАН ХИЙХИЙГ ЗААЯ☘️
НУРУУНЫ ЙОГ🕊️ АМЬСГАЛЫН ТЕХНИКЭЭР ЭХЛҮҮЛЭХ НЬ СТРЕССИЙН ДААВРЫГ БУУРУУЛНА.
Амьдралын бүхий л зөв хэмнэл, дадлыг өөртөө суулгаж, суралцахыг хүсвэл манай сургалтыг зориорой☘️
Live4️⃣“Өндөг & Үхрийн мах” 🥚🥩🥢Япон амталгааны боловсруулалт😊Хайраасаа суралцаад хамт ийм хөөрхөн хийж байгаа чамдаа бая...
Онлайн сургалтандаа тансаг амттай Япон хоолны хичээлүүдээ заадаг🥰
ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ🕊️
САЛМОН ЗАГАСНЫ АЧ ХОЛБОГДОЛ
🔥САЛМОН ЗАГАСНЫ АМАРХАН АМТАЛГАА🐟

カテゴリー

電話番号

ウェブサイト

住所


神奈川県横浜市
Yokohama, Kanagawa
2200011
Yoga & Pilatesのその他Yokohama (すべて表示)
日吉・日吉本町・綱島ヨガ-AnjuYoga- 日吉・日吉本町・綱島ヨガ-AnjuYoga-
日吉本町
Yokohama, 2230062

日吉・日吉本町・綱島の各エリアでヨガクラスを開催中! グループレッスン・プライベートレッスン・ハタヨガ・ヤムナボディローリング

Niji Yoga Mongolia Niji Yoga Mongolia
Yokohama

Эрүүл амьдрах хосгүй сайхан, эрхэм дээдийн жаргал🕊️

溶岩ホットヨガ Lala Aasha(ララアーシャ)センター北店 溶岩ホットヨガ Lala Aasha(ララアーシャ)センター北店
神奈川県横浜市都筑区中川中央1-29-24 アビテノール 3F-D
Yokohama, 224-0003

体を整えキレイが続く溶岩ホットヨガ Lala Aasha。 少人数制、天然鉱石の溶岩、充実のプログラムなど、すべての女性がエナジーチャージできる理由があります。

INSEA インシー みなとみらい店 INSEA インシー みなとみらい店
西区みなとみらい6-3-4 プライムコースト2F
Yokohama, 220−0012

体温+1℃を叶える” 溶岩ホットヨガスタジオ【INSEAみなとみらい店】

Studio luana Studio luana
旭区二俣川1丁目45/48
Yokohama, 2410821

相鉄線二俣川駅徒歩5分のヨガ・ピラティス・ストレッチのスタジオ

Luana Shanti Studio Luana Shanti Studio
1-18-2F
Yokohama, 2270044

様々な個性を持ったトップインストラクターのレッスンを多数開催してい?

MIKI YOGA MIKI YOGA
Yokohama

呼吸と姿勢を整えるヨガ+トレーニングクラスを開催しています。 からだ?

Ko khant Ko khant
Yokohama

09778096962

自分メンテナンス【kyoko整体ヨガ】スタジオ 自分メンテナンス【kyoko整体ヨガ】スタジオ
Yokohama, 2310058

オンラインでの整体ヨガ教室を開催しております。 身体の硬い方、運動が

nerii yoga studio 横浜元町 nerii yoga studio 横浜元町
中区元町5丁目209 北村ビル
Yokohama, 231-0861

大きな窓と国産杉床が心地よい、ナチュラルでクリアな空間で深呼吸しませんか?自分と向き合う静かな時間、日常の中のリトリート空間ネリーヨガスタジオでお待ちしています。

Yoga Room Aobadai Yoga Room Aobadai
神奈川県横浜市青葉区桜台 16-64
Yokohama, 227-0061

Traditional Ashtanga Yoga Studio