Өчигдөрөөс илүү өнөөдөр
企業付近
Narashino-shi
Okinawa-shi
Mizunami-shi
-47-31Meiho Izumi, Suginami-ku
Toyota
Nagoya-shi
北海道, Sapporo-shi
Utsunomiya-shi
Ota-ku 1440047
Toyohashi-shi 440-0822
Ginowan-shi 901-2225
Adachi-ku
Tamamura-machi Sawa-gun 370-1127
群馬県 高崎市
Амжилтаа бүтээ.

Жижиг алхмуудын ач холбогдлыг хэзээ битгий дутуу үнэл.

Боломж гэж юу?
Бид бүхэнд боломж байдаг. Сайхан амьдрах, сайхан инээмсэглэх, сайхан хайртай учрах, сэтгэл амар байх, амжилтанд хүрэх гээд маш олон боломж бидэнд байдаг.
Энэхүү боломж нь үргэлж бэлэн байдаг зүйл биш бөгөөд тодорхой үйлдэл хийх, эсвэл тодорхой үр дүнгийн дараа нь үүсэн бий болдог ойлголт юм.
Харин боломжыг өөрийн сонголтоор бататгадаг. Сонголт хийсний дараа зөв байсан уу, эсвэл буруу байсныг цаг хугацаа өөрөө харуулдаг. Гэхдээ ТА хэн байх вэ? гэдэг сонголт тань үргэлж танд байдаг гэдгийг мартаж болохгүй.
Үргэлжлэл бий....😊

УХААНТ ЭЭЖ ХҮҮГЭЭ АГУУ ХҮН БОЛГОСОН НЭГЭН ТҮҮХ
Америкийн Огайо мужид хотод төрсөн нэгэн хүү сургуульд ороод гурван сар болоод багшийнхаа өгсөн нэгэн зурвасыг ээждээ авчирч өгчээ.
Ээж нь түүнийг уншаад ихэд уйлжээ.
Тэгээд хүүдээ багш нь ийм бичиг өгч явуулжээ миний хүү гээд "Таны хүү хэтэрхий содон ухаантай учраас бидэнд сургах хэмжээний чадварлаг багш алга иймд сургах асуудлыг та өөр дээрээ авна уу" хэмээн МАШ чангаар уншиж өгчээ.
Олон жилийн дараа хүү ээжийнхээ үлдээсэн юман дотроос нөгөө зурвасыг олж үзтэл "Таны хүү оюуны хомсдолтой тул бусад хүүхдүүдтэй хамт сургах боломжгүй тул та өөр дээрээ авна уу" гэсэн байжээ.
Захиаг уншаад тэр ихэд уйлжээ.
Энэ үед тэр эрин зууны алдартай зохион бүтээгч болчихсон, дэлхийн суут ухаантануудын жагсаалтанд аль хэдийн багтчихсан байжээ.
Тэр нэгэн тэмдэглэлдээ "Би багадаа оюуны хомсолтой хүүхэд байсан боловч ухаантай ЭЭЖИЙНХЭЭ хүчээр энэ алдрын оргилд хүрч чадсан юм" хэмээн бичсэн байдг аж.
Энэ хүү бол дэлхийн ШУ-нд мянга гаруй нээлт хийж хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн гарамгай зохион бүтээгч хэмээн алдаршсан суут зохион бүтээгч Томас Эдисон байсан юм.

Шинэ долоо хоногийн мэнд
"Сэтгэлийн өглөг"-т хэмжээ байхгүй. Харин түүний үр дүнд нь гайхалтай юм...

Нэг л өдөр баярлах болно.

Таны амьдралын аз жаргал таны бодлын чанараас хамаардаг.
Marcus Aurelius

Нэгэн хэвийн байдлаар өдөр хоногийг өнгөрөөх зуршлыг өөртөө бүү суулга. Тасралтгүй суралц бас эрэлхийл.

Сурахаа хэзээ ч бүү зогсоо, учир нь амьдрал хэзээ ч заахаа зогсоодоггүй юм.
Амжилт.💪👍

Эерэг бай...

Танд өнгөрсөн хэрэгтэй юу, ирээдүй хэрэгтэй юу....
Сэтгэлийн тайвшрал
Амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй...

Урьд нь хэн нэгэн мод тарьсан учраас чи өнөөдөр сүүдэрт нь сууж байгаа
Уоррен Баффет

Сүүлийн үед ихэнх хүмүүс интернэтийн азанд итгэж, холын зорилгогүй, хоёр гурван өдрөөс цааш харж чадахгүй болж байх шиг санагдах юм... Ийм байхад өөдлөх, амжилтанд хүрэх талаар мөрөөдөхөөс илүүг хийж чадахгүй.

#Ѳѳдрѳг БАЙ.
Ямагт УРАГШ тэмүүл, бүү ЗОГС. Учир нь яг одоо бол чиний ДИВААЖИН юм. Улам сайхан болгох нь таны СОНГОЛТ. Ѳнгѳрсѳндөө үлдэхгүйгээр, бодолдоо хууртахгүйгүйгээр ирээдүйд тэмүүлж, өнөөдрөөрөө хөдөлмөрлөн, өнөөдрөөрөө амьдарч АМЖИЛТАА бүтээхийн тулд одоог хайрлаж урагш ТЭМҮҮЛ.
Би “Алибаба”-г байгуулахаасаа өмнө гэртээ 24 найзаа уриад, бизнесийн шинэ боломжийн тухай ярилцаж билээ. Бүтэн хоёр цаг ярилцсаны дараа ч тэд миний санаанд эргэлзсээр байв. 24 хүнээс 23 нь намайг энэ санаагаа орхи гэж хэлсэн. “Чи интернэтийн талаар юу ч мэдэхгүй” гэдгээс эхлээд “Чамд энэ бизнесийг эхлүүлэх хөрөнгө байхгүй ш дээ” гэх шалтгааныг найзууд маань хэлж байв. Харин ганц л найз минь надад “Хэрэв чи хүсч байгаа бол оролдоод л үз. Бүтэлгүйтлээ гэхэд чи өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэхэд л болно шүү дээ” гэж хэлсэн юм. Тэр шөнөжингөө би бодож хоноод маргааш нь ямар ч байсан хийгээд үзнэ. 24 хүн бүгдээрээ эсэргүүцсэн ч хамаагүй гэж шийдэж билээ.
Алибабаг байгуулаад удаагүй байхдаа ч би гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Одоо эргээд харахад намайг урагш түлхсэн хамгийн том хүч бол би интернэтийг сайн мэднэ, би энэ ажлыг хийж чадна гэх итгэл биш харин “Амжилтад хүрнэ үү, эсвэл бүтэлгүйтнэ үү, юу ч болсон хамаагүй хийгээд үзнэ гэсэн оролдлого, хичээл зүтгэл, туршлага нь өөрөө амжилт” гэдгийг ойлгож ухаарсных байжээ. Тиймээс оролдоод л байх хэрэгтэй. Хэрэв бүтэлгүйтлээ гэхэд их л муудаа яг урьдын байсан байрандаа л ирнэ шүү дээ.
“Бүх хүн мөрөөддөг. Гэхдээ шөнийн сэрүүн зүүдэндээ мөрөөдсөн зүйлээ өдөр нь мартдаг хүмүүс байхад харин өдрөөр мөрөөддөг хүмүүс нүдээ нээгээд, түүнийгээ биелүүлэх боломжийг ямагт хайж байдаг” гэсэн үг байдаг.
Мөрөөдлөө бодит болгож чадаагүй буюу амжилтад хүрч чаддаггүй хүмүүсийн дөрвөн алдаа бий.
Боломжийг олж хардаггүй харалган.
Боломжийг дутуу үнэлдэг.
Боломж байгааг ухаарч, ойлгож чаддаггүй.
Боломжийг хурдан ашигладаггүй буюу үйлдэл хийдэггүй.
Хүсэл эрмэлзэл, амьдралын зорилго бол хүнийг хөгжүүлэгч, урагш нь түлхэгч хамгийн том хүчин зүйл. Амьдралдаа том зорилго тавихгүйгээр амжилтад хүрсэн нэг ч хүн байхгүй.
Жульет Ву Шихон хэмээх хятад эмэгтэйн тухай та магадгүй дуулаагүй байх. Гэхдээ түүний түүх таны зоригийг тань бадраах нь лавтай. Тэр бол олон улсын компанийн ерөнхий менежер хүртэл дэвшсэн Хятадын анхны боловсон хүчин юм. Гэхдээ түүний ажлын гараа ийм амжилтад хүргэнэ гэж төсөөлөхөөргүй, ердийн л нэг цэвэрлэгч байжээ.
Ву ажлын гараагаа нэгэн том компанийн цэвэрлэгчээс эхэлжээ. Түүний өдөр тутам хийдэг гол ажил нь шал цэвэрлэж, цай зөөх. Нэг удаа тэр ажлынхаа үнэмлэхийг мартаад иртэл хамгаалагч саатуулаад оруулсангүй. Ву Шихон тэр компанид ажилладгаа яаж ч учирлаж хэлээд хамгаалагч итгэсэнгүй гэнэ. Ингээд зогсч байх үед түүний хажуугаар үе тэнгийн бололтой, аятайхан хувцасласан нэгэн бүсгүй үнэмлэхээ ч үзүүлэлгүй дотогш орохыг харжээ. Ингээд хамгаалагчаас “Саяын эмэгтэйг яагаад үнэмлэхийг нь үзүүлэлгүй оруулчихав” гэхэд хүйтэн инээмсэглэлээс өөр ямар ч хариу хэлсэнгүй гэнэ. Яг энэ мөчид Ву Шихон өөрөөсөө асар их ичиж, ингэж ч явах гэж дээ хэмээн өөртөө гутарчээ. Яг энэ мөч түүний амьдралын эргэлтийн цэг болсон бөгөөд доожоогүй төрх, хайш яйш хувцас, түрж яваа бохир тэргээ хараад зүрхнийхээ гүнд харамсал, ичгүүрийг мэдэрсэн тэрээр өөртөө дахин хэзээ ч ийм гутамшигтай байдалд орохгүй, дэлхийд алдартай мэргэжилтэн болно хэмээн амласан гэдэг.
Үүнээс хойш тэрээр өөрийгөө хөгжүүлж болох бүх боломжийг ашиглажээ. Өглөө бүр хамгийн эрт ажилдаа ирж, хамгийн орой тардаг байв. Ажлынхаа үр дүнг ямагт хоёр дахин шалгаж, тэндээсээ дахин дахин суралцаж, ажилдаа мэргэшжээ. Хичээл зүтгэл нь удалгүй үр дүнгээ ч өгч, түүнийг худалдааны төлөөлөгч болгосон байна. Эндээс тэр зөвхөн хичээл зүтгэлийнхээ ачаар бүсийн худалдааны төлөөлөгч болж, удалгүй IBM-ийн Хятад дахь ерөнхий менежер хүртлээ дэвшжээ. Вун Шинхонд эзэмшсэн мэргэжил гэж байхгүй. Тийм ч учраас түүнийг “Цагийн ажилтнуудын хатан хаан” гэдэг. Хэрэв түүнд хүсэл эрмэлзэл, зорилго гэж байгаагүй бол амьдрал магадгүй ядуу хэвээр л үлдэх байсан биз ээ.
Дэлхийн тэргүүн баян Билл Гейтсийн хэлсэн үг байдаг. “Ядуу төрсөн нь чиний буруу биш. Харин ядуу хэвээрээ хорвоог орхивол чиний буруу” гэж...Тиймээ хэрэв та өөрийнхөө байгаа байдалд сэтгэл дундуур байгаа бол, үүнээс илүү байх ёстой гэж бодсон ч түүндээ хүрээгүй бол дараах гурван мөрийг уншаад үз.
Чамд амжилтад хүрэх хүсэл байхгүй учраас чи ядуу байгаа юм.
Чи хулчгар зан, айдсаа ялж чадахгүй байгаа учраас ядуу байгаа юм.
Чи амьдралдаа, зорилгодоо тууштай биш байгаа учраас ядуу байгаа юм.
Хэрэв чи 35 настайдаа ядуу байгаа бол, хүртэх ёстойгоо л хүртэж...
Эх сурвалж: Vulcan Post

Нобелийн шагналт, герман гаралтай физикч А.Эйнштейн 1922 онд Токио хотод нэгэн шуудан зөөгчид цайны мөнгөний оронд хэрхэн аз жаргалтай амьдрах тухай хоёр “зөвлөгөө”-гөө тэмдэглэлийн цаасан дээр бичиж өгч байсан ажээ.
Эйнштейн тухайн үед шуудан зөөгчид “Хэрвээ чи азтай бол энэ тэмдэглэл хэзээ нэгэн цагт үнэд хүрэх болно” гэж хэлж байсан гэнэ.
Харин 2017 онд шууданчийн ач хүү нь 5000 $ хэрэг болоод нөгөө цаасыг нь Иерусалим хотод болсон дуудлага худалдаанд оруулснаар 1.56 сая ам.долларын үнэд хүрсэн байдаг.
Тэрбээр:
📖“Нам гүн, тайван даруухан амьдрах нь амжилт хөөсөн амьдралаас илүү аз жаргал бэлэглэнэ”.
📖“Аливаа ажлыг хийх чин хүсэл байвал хийх арга зам олдоно” гэсэн хоёр өгүүлбэрийг “Токио Империал” зочид буудалд хоёр тусдаа цаасан дээр бичиж өгч байжээ...
Via: Монцамэ

Б.Франклины 13 зарчим.
1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.
2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.
3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.
4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.
5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.
6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.
7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.
8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.
9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.
10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.
11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.
12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.
13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах.

Амжилтын Академи's cover photo
Та амжилтынхаа төлөө юу хийж байгаа вэ. Та хэн нэгэнтэй хамрах, эсвэл хэн нэгнээс зөвлөгөө авдаг уу. Та амжилтын талаар юу гэж боддог вэ.
Хүний хуудаснаас чирээд ирлээ.
Хэн нэгэнд хэрэг болж юуны магад.

😍😊

Хоёрдахь зүйл
Бусдын нүдээр өөрийгөө хардаггүй
“Даргатаа шүүмжлүүлэхээр би хийж байгаа зүйлдээ итгэлгүй болдог.” эсвэл “хэн ч намайг ойлгохгүй байна.” гэхчлэн бид бусдын итгэл үнэмшлээр өөрийгөө тодорхойлж байдаг. Хэн нэгний хэлсэн үг, үзүүлсэн хандлага таныг захиран удирдах хүч болж, өөрөө өөрийнхөө эзэн байхад саад болох үе бий. Хэрэв үнэхээр таны бүх зүйл бусдын эрхэнд үйлдэгддэг юм бол таны амжилт, үнэт зүйлс ч таных биш болж таарна. Сэтгэл зүйн хувьд хүчтэй хүмүүс үүнийг эрт ойлгосон байдаг. Тэд нөхцөл байдлын эрхэнд биш өөрийн сонголт хэмээн бодож амьдралд ханддаг ба бүх хариуцлага ч минийх гэдгээ ухамсарлаж явдаг хүмүүс юм.
“Амьдралын эрхэнд автаагүй, өөрийн хэн гэдгээ бусдаар заалгаагүй хүмүүсийн нэг бол Опра Уинфри юм. Тэр ядуу зүдүү амьдралаас тод гэрэлтэх од болж асаад бусдын замыг гэрэлтүүлсэн агуу хүчирхэг хүн билээ.” гэж Морин бичжээ.

Нэгдэх зүйл
Тэд хэзээ ч өөрийгөө өрөвдөж сууддаггүй
Морины бичснээр хүн өөрийгөө өрөвдөх нь оршихуйгаа хорлон сүйтгэж буй явдал гэнэ. Биеэ хөөрхийлөн суух нь амьдралыг бүрэн дүүрэн туршиж, туулахад саад болж, сөрөг сэтгэл хөдлөлийг идэвхжүүлж, бусадтай харилцах харилцаанд сэв суулгадаг аж. Өөрийгөө ямар золгүй, үйлийн үртэй амьтан болохоо гайхаж, хичнээн их зовлон шаналлыг тэсэж тэвчин явж буйгаа ялархан бодож явдаг хүмүүс амьдралын сайн сайхан бүхнийг анзаарч, талархаж чаддаггүй тул асуудал бэрхшээлдээ гарц олох нь эргэлзээтэй байдаг.
Хүн аливаад эмзэглэх, хүнд хэцүү зүйлтэй тулгарах нь зайлшгүй бөгөөд гагцхүү ийм тохиолдолд өөрийгөө хохирогч болсонд тооцож, өрөвдөн суух эсэх нь сонголтын асуудал юм. Магадгүй та хэзээ ч шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарч болно, харин өөрөө өөрийнхөө сэтгэл зүйд эзэн болох эсэх чинь бүрэн таны гарт байдаг юм шүү.
Ийм үед та эерэг зүйлс дээр төвлөрч, өөрт байгаа бүхэндээ талархаж сураарай.

Хүчирхэг сэтгэлзүйтэй хүмүүсийн хийхээс татгалздаг 13 зүйл
Цувралаар хүргэхээр бэлдлээ.
Сэтгэл зүйч Эми Морины “Хүчирхэг сэтгэл зүйтэй хүмүүсийн хийхээс татгалздаг 13 зүйл” ном 2017 онд бестселлэр болж, дэлхийн 36 орны хэл дээр орчуулагдан, олон хүний амьдралд өөрчлөлт авчирсан юм. Хатагтай Морины үзэж буйгаар хүн бодол, үйлдэл, сэтгэл хөдлөл гурваа зөв хянаснаар хүчтэй сэтгэл зүйн дадлыг өөртөө төлөвшүүлдэг бөгөөд сэтгэл оюуны энэхүү эрүүл тэнцвэрт байдлыг яг л биеийн эрүүл мэнд шигээ хайхарч, хамгаалж явах ёстой аж.
Та өөрийн хэр хүчирхэг хүн болохоо дараах 13 зүйлийг хийдэг эсэхээр дүгнэж болох юм.

Таны амжилт таны бодлоос эхэлнэ.

Амжилт бүр алдаан онооны шалгуураар шалгагдаж бидэнд ирдэг. Алдаагүй амжилт гэж үгүй. Алдааг хэрхэн хүлээн авах нь дараах хоёр байдлаар тодорхойлогддог.
Нэгд. Өөрөө хийж үзэн алдаа оноогоо цэгнэх. Энэ нь их цаг хугацаа зарцуулна. Хоёрт. Хийж байсан хүнээс суралцах. Энэ нь заавал өөрөө алдахгүй бусдын алдаанаас суралцахад чиглэгдсэн байдаг. Та алийг нь сонгох вэ?

Амжилтанд тэмүүлэгч Манлайлагч танд улс тунхагласны түүхт 94 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Монгол улс мандан бадраг.
Та амжилтанд хүрэхийг хүсч байна уу? Амжилт гэж яг юу болох талаар нэгдсэн ойлголттой болохыг хүсч байна уу?

Амжилтанд тэмүүлж буй та бүхэнд...

Амжилтын талаарх ойлголтууд:
1. Амжилт - Сайн үр дүн, ямар нэгэн зүйлийн үр дүн санасандаа хүрэх, амжих үйлийн үр дүн:
2. Амжилт гаргах - Бүтээл гаргах
3. Амжилт олох - Үр дүн олох
4. Амжилт хүсэх - Сайн сайхан үр дүнг хүсэх
5. Амжилт эвдэх - Тогтоосон хэмжээг эвдэж, илүү дээд хэмжээ тогтоох
6. Амжилт бүтээл - Эцсийн үр дүн
7. Амжилт ялалт - Ялалт ололт, сайн үр дүн
8. Ололт амжилт - Ажил төрлийн явцад гаргасан үр бүтээл, үр дүн
Эх сурвалж: Монгол хэлний их тайлбар толь

Амжилтын Академи's cover photo

Ахмад буурлын тохойг өргөж, ураг садан бэхжисний баяр
Ашид хойчийн ерөөлийг билэгдэж буян хураахын баяр
Аавын зэхсэн эмээл хазаараар хүлэг морьдоо чимж
Ээжийн урласан дээл бүсээр хүүхэд багачууд гоёцгооно
Баян хангайдаа өргөсөн цацал бүр нь есөн хүсэл дагуулж
Баяр хөөрөөр бялхсан харц бүр нь зон олноо гэрэлтүүлдэг
XVII Жарны *Тийн унжлагат* хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг дэвшүүлье ээ.
Сайхан шинэлээрэй.

ЭЛОН МАСК & SPACE-X
2018 оны 2 дугаар сарын 06-нд АНУ-ын "SpaceX" хувийн компани 64 тонн жинтэй аварга том пуужинг хөөргөж дэлхийн тойрог замд орууллаа. Хүн болгон сансар судлалын салбарт гарч буй энэхүү амжилтыг магтан сайшаав. Харин уг компанийг байгуулсан Элон Маскын талаар та бүхэнд мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодлоо. Ингээд 20.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, канад, америкийн бизнес магнат, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч Элон Маскыг хамгийн хураангуй хэлбэрээр дараах байдлаар хүргэж байна.
Элон Маск 1971 оны 6 дугаар сарын 28-нд Өмнөд Африкт төржээ. Тэрбээр 10 настай байхаасаа эхлэн компьютер сонирхох болж программ бичиж сурчээ. Тэрбээр дөнгөж 12 настай байхдаа "Blaster" нэртэй тоглоом бүтээж түүнийгээ нэгэн сонины газар 500 ам.доллараар худалдаж байсан сэргэлэн жаал байв. Дунд сургууль төгсөөд 17 настайдаа Канадад очиж сууршин Хатан хааны коллежид элсэн орсон боловч хоёр жилийн дараа АНУ-ын Пеннсилваниа мужийн их сургуульд физик болон эдийн засаг судлах болжээ.
Удалгүй аавынхаа 28 мянган ам.долларыг ашиглан төрсөн дүү болох Кимбал Масктай хамтран "Zip2" гэдэг нэртэй хотын аялал жуулчлалд зориулсан компани байгуулжээ. Нээх удалгүй "Zip2" компаниа "Compaq computers" компанид 307 сая ам.доллараар зарахад Элон Маскад 22 сая ам.доллар оногдсон байна. Олсон мөнгөнийхөө бараг хагасыг нь интернет банкны төлбөр, үйлчилгээ үзүүлдэг "X.com" компани байгуулахад ашиглав. Энэ компани нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг "Confinity" компанитай нэгдэж "PayPal" компани болоход Маск компанийн ихэнх хувьцааг нь эзэмших болжээ.
2001 онд тэрбээр Ангараг гариг дээр туршилтын ногоон байгууламж барих тухай төсөл боловсруулж эхлэв. 2002 онд "eBay" компани "PayPal" компанийг 1,5 тэрбум ам.доллараар худалдаж авахад Маск 180 сая ам.доллартай гарч явлаа. Том мөрөөдөл тээсэн Маск тив алгасан нисдэг баллистик пуужин худалдаж авах бодолтой Орос руу явжээ. Оросуудтай уулзахад 8 сая ам.доллараар нэг пуужин худалдаж авах санал тавьжээ. Маскын хувьд арай л хэтэрхий үнэтэй санагдав. Тэд "Пацаан минь, чамд мөнгө байхгүй юм уу" гэж тоглоом шоглоом хийхэд хариуд нь Маск "Миний бодлоор бид өөрсдөө пуужин бүтээж чадах юм шиг байна" гэж хэлээд уулзалтыг орхин гарчээ.
Москва хотоос буцах замдаа Маск өөрт нь хэрэгтэй байгаа пуужинг бүтээж чадах компани байгуулах тухай бодож явлаа. Маскын гаргасан тооцоогоор бол тухайн үед пуужинг бүтээхэд ашиглаж буй түүхий эдийн өртөг нь жинхэнэ пуужингийн нийт өртөгийн ердөө гуравхан хувь болж байлаа. Түүний бодож байсан шинэ компани нь пуужин бүтээх болон хөөргөх зардлыг хамаагүй хямдруулах боломж олгох ёстой болов. Ингээд 2002 оны 5 дугаар сард 100 сая ам.долларын хөрөнгөөр "SpaceX" компанийг байгууллаа. Компани нь сансарын хөлөг бүтээж түүнийгээ арилжааны зориулалттай ашиглахаар төлөвлөж байсан юм.
2006 онд хамгийн анхны пуужингийн туршилтаа хийсэн ба пуужин агаарт хөөрөөд дөнгөж 33 секундын дараа дэлбэрсэн байна. 2007 онд хоёрдахь, 2008 онд гурав дахь пуужингийн туршилтууд нь бүгд амжилтгүй болж, компанид итгэх олны итгэл алдарчээ. Ялангуяа 3 дахь туршилтын нислэгийн бүтэлгүйдэл нь компаний хувь заяаг золтой л шийдэх дөхжээ. Ингээд Маскт зөвхөн 4 дэхь пуужинг л санхүүжүүлэх мөнгөтэй үлдсэн байна. 2008 оны 9 дүгээр сарын 28-нд "Falcon-1" пуужин амжилттай хөөрч дэлхийн тойрог замд орлоо. Элон Маскын хувийн компани анх удаа шингэн түлш бүхий пуужинг амжилттай хөөргөж чаджээ.
2008 оны 12 дугаар сарын 23-нд АНУ-ын НАСА нь Олон улсын сансарын станцад ачаа хүргэж өгөх зорилгоор "SpaceX" компанитай 1,6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. 2011 онд "SpaceX" компани дахин ашиглах боломжтой хөөргөх системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг олон нийтэд зарлав. Хэд хэдэн бүтэлгүй оролдлогын дараа 2015 оны 12 дугаар сард түүхэнд үлдэх үйл явдал болж сансарт хөөрсөн пуужин дэлхийд эргэж амжилттай газардсан билээ. 2017 оны 3 дугаар сард тус компани сансарт хөөрсөн пуужинг далай дээр эргэн буулгасан байдаг.
Ер нь ихэнх зөөгч пуужингууд сансарт хөөрсөний дараа дэлхий руу унаж шатах зориулалттай байдаг бол тус компанийн зөөгч пуужингууд буцаж дэлхийд буугаад цэнэглээд дахин хөөргөх боломжтойгоор бусдаас онцлог юм. Одоо Элон Маск Ангараг гариг дээр бүхэл бүтэн хот барих том мөрөөдөлтэй ажиллаж байна.
Mongolian copy

#Би Аавынхаа
Амжилт гэж юу вэ?
Хэн нэг нь заавал тэргүүн байр эзлэх, эвсэл бизнесийн болоод улс төрийн өндөр албан тушаал хаших зэргийг амжилт гэж хүлээж авахаас гадна хувь хүний зан байдлын төлөвшил, дотоод амар амгалан, өөрт гарч буй эерэг өөрчлөлтүүдийг амжилт хэмээн үзэх нь илүү бодит болно.
ビデオ (すべて表示)
カテゴリー
事業に問い合わせをする
電話番号
ウェブサイト
住所
Shibuya-ku, Tokyo
81
渋谷2-21-1 渋谷ヒカリエ32F
Shibuya-ku, 150-8510
私たちのWorkationは、『Work×Location×Connection』。 仕事に集中できる、地域の?
1-13-9 Tomigaya, Sibuya-ku
Shibuya-ku, 151-0063
日本および海外でのRVing文化の促進と発展。 Promoting & Developing RVing Culture in
Shibuya-ku, 150-0002
UMITO Partnersは「ウミとヒトが豊かな社会の実現」をビジョンに、ビジネス・サイエンス・クリエイティブを強みに、 持続可能な漁業や地域を目指す方々をサポートするプロフェッショナルチームです。
Shibuya-ku
Miss Japan 2020 (Miss Sports Award/ East Japan Representative) Creative Producer Brand & Image Consultant For job inquiries: [email protected]
千駄ヶ谷5-8-9エスエスビル3F
Shibuya-ku, 151-0051
Customised one-stop and multilingual business and digital consulting services for businesses in Japan